Uncategorized

Орон нутагт шилжин суурьшсан иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх шийдлийг оруулж ирж байна

Төсвийн хуультай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэдэн тэрбум төгрөгийн ямар хэмжээний газрыг үнэгүй өмчлүүлэх талаар асуув. Сангийн сайд Б.Жавхлан “3.3 сая хүн амын тал нь нийт газар нутгийнхаа 0.3 хувьд нь төвлөрч амьдарч байна.Газар нутгийнхаа нэг ч хүрэхгүй хувь дээр хүн амын тал хувь нь амьдарч байгаа нь хөгжлийн тэнцвэртэй бус байдалд нөлөөлж буй гол хү.чин зүйл болсон. Яагаад орон нутагт аз жаргалын индекс муу байна,Улаанбаатараас хөдөө рүү чиглэх хөдөлгөөн муу байгааг судалсан.Ингээд судлаад үзэхэд хамгийн нэгдүгээр асуудал газрын харилцаа байна.Монгол Улсын иргэн бүр нэг удаа үнэгүй газар өмчлөх эрх үүссэн. Энэ нь Улаанбаатарын бүсэд шигдээд байх бас нэг шалтгаан болоод байгаа.Тиймээс орон нутагт шилжин суурьшихад энэ эрхийг дахин нэг удаа эдлэх боломжийг олгоё гэсэн шийдлийг оруулж ирж байна.Энэ нь төсвийн орлого,зарлагаас илүүтэй хөгжлийн бодлогын асуудал юм” хэмээн хариуллаа.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!