Uncategorized

Цуунд сармис дарах хамгийн амархан арга-сахартай хүн ч хэрэглэж болно

Гэрийн нөхцөлд сармис дарах олон арга байдаг ч энэ арга нь орц найрлага цөөн боловч гоё амттай болдог байгаа шүү.Элсэн чихэр хийдэггүй тул сахартай хүн ч хэрэглэж болно.Бэлтгэх зүйлс:-Тагтай сав,сармис,алимны цуу,soyo цуу Бэлтгэх:1.Тагтай савандаа сармисаа хальсалж бэлтгэсэн савандаа дүүргээд,дээрээс нь ус хийж дүүргэх. Дараа нь буцаагаад усаа грамттай саванд юүлээд хэдэн грамм шингэн орж байгааг мэдэж авах (сармис дарах амтлагчаа хэдэн граммаар бэлдэхээ мэдэх ба илүү эсвэл дутуу хийхгүйн тулд).2.Одоо сармисаа маш сайн угаах ба сармис гэмтсэн болон муудаж буй хэсэг байвал цэвэрлэх. Угаасан сармисаа гал тогооны сальфеткан цаасаар арчиж хатаах мөн сармис дарах саваа цэвэрлэж ариутгасан байх. 3.Саримсаа савандаа хийгээд хэдэн грамм ус орж байсны дагуу 50%-д нь ус,50%-д нь алимны цуу хийгээд сайтар таглаад харанхуй сэрүүн газар 3-5 хоног байлгах.4.3-5 хоног дараад саван дахь шингэнг 50% буюу тал хүртэл асгаад,дээрээс нь дүүртэл соёо цууг нэмэх.   Ингээд дахин таглаад 15-20 хоног дараанаас идэхэд маш гоё амттай болдог.Мэдээж сармисаа хачир болгон амтархан идэхээс гадна шүүсийг нь хаяалгүй ногоогоо хуурахдаа амтлагч болгон хэрэглэж бас болно.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!