Хо.риотой хар будааг хэн хэрэглэх вэ? Яагаад хо.риотой гэж нэрлэсэн бэ?

Солонгост ажиллаж байхад хоолондоо орохоор бид нар цагаан будаа М.эс заслын эмч маань хар будаа иддэг байлаа ингэж анх хар будаатай танилцаж байсан.Мөн Тайланд улсад амьдарч байхад Тайланд гэр бүлийнд зочлоход хар цагаан төрөл бүрийн будаа холиод том шилэн саванд хийж тавьсан байгаа нь гоё санагддаг байж билээ.
Одоо л админ нь энэ хар будаа гээчийг амьдралдаа нэвтрүүлэх гэж байна даа.Судлаад уншаад сууж байна.Нэр нь хо.риотой хар будаа гэнээ.
Хо.риотой Хар будааг хэн хэрэглэх вэ?Хэрвээ та өмнө нь хар будаа идэж үзээгүй бол таньд чихэрлэгдүү,самарлаг,бага зэрэг зажилууртай,өвөрмөц хар ягаан өнгөтэй.Будаан дундаас шилдэг будаагаар шалгарсан #Глютенгүй_хар будааг танилцууж байна.Нэгэн судалгаагаар хар будаа нь Нэрс жимнээс илүү антиоксиданд агуулдаг талаар дурьдаж байжээ.
Тиймээс хүний биеийн дархлааны системийг огцом сайжруулдаг,зүрх судас болон чихрийн шижин бусад өвчлөлүүдийн үед эмчилгээний хоол болж чаддаг аж.ЯАГААД ХО.РИОТОЙ ГЭЖ НЭРЛЭСЭН БЭ?Эрт цагт энэ будаа Хятадын эмчилгээний хоолонд ордог байсан бөгөөд зөвхөн язгууртан баяд ноёдууд хэрэглэдэг,энгийн ард хэрэглэхийг хо.риглодог байжээ.
Энэхүү өвөрмөц өнгөнд нь Anthocyanins гэх эд эсийг өвчлөхөөс хамгаалж байдаг гайхалтай антиоксидант агуулагддаг.Энэ нь бусад ижил өнгөтэй хаш ногоо,нэрс,конкорд усан үзэм гэх ижил өнгөтэй ногоонуудад агуулагддаг.Будааны ашиг тус нь:Жинг тогтворжуулна,Нүдний эрүүл мэндэд маш сайн /вит Е/,Хо.рт ха.вдраас сэргийлнэ,Зүрхний шигдээс,Чихрийн шижингээс хамгаална / Phytochemical нь ин.сулинд мэдрэг чанарыг сайжруулна/,Бусад будаатай харьцуулахад уураг,эслэг,төмрийн агууламж өндөр.
Хэрэглэх арга:Угаагаад 30-60 мин усанд дэвтээнэ.Дараа нь бүх төрлөөр болгож хэрэглэнэ.Болсон будааг тагтай саванд хийж хөргөгчинд 3-5 өдрийн турш хадгалж болно.Цагаан будаатайгаа холиод агшааж болно.#copy.Эх сурвaлж