Uncategorized

Хүнсний содыг тарьсан ногоо руугаа, хөрс рүүгээ цацахад хо.ртон шавьжнууд ул мөргүй зугтаж арилах болно!

Ногоочдын чин хүсэл–арвин их ургац хураах,үнэндээ тийм ч амар ажил биш юм. Өөрийн гараар тарьж ургуулсан ногоогоо хо.ртон шавьжаас хамгаалахын тулд химийн хо.ртой бо.дис хэрэглэхэд хүргэдэг. Гэхдээ маш нарийн тооцоотойгоор л химийн бордоо ашиглах ёстой.Яагаад гэвэл химийн бо.дис хо.ртой бөгөөд ургацанд муугаар нөлөөлж хо.рдуулна.Бас нэгэн хувилбар бий-ардын уламжлалт арга.Үүнд ихэвчлэн хүнсний сод ашигладаг.Ногоо ургуулах Содыг ямар ч дэлгүүрээс худалдаж авч болно.Содны хэрэглээ маш өргөн,содоор ахуйн олон асуудлыг шийдэх боломжтой.Бутлаг ургамлыг арчлахад сод ашиглана.Жишээ нь,үхрийн нүд,тошлойг дараах бо.дисоор ариутгаж бордоно:нэг хоолны халбага сода нэг хавтгай аспирин,нэг цайны халбага шингэн саван эсвэл аяга таваг угаагч шингэн бо.дис,ургамлын тос (нэг хоолны халбага)-ыг 4,5 л усанд хийж сайтар хутгана.Ургамал руугаа шүршдэг саваар цацаж хэрэглэнэ. Мөн содыг өргөст хэмхээ хо.ртон шавьжаас хамгаалахад ашиглаж болно.Өргөст хэмхийн залуу навч гундаж муудахаас гадна өргөст хэмх томрох нь зогсдог.Энэ нь ургамал өвчилсөнтэй холбоотой.Уусмал бэлдэнэ:1 хоолны халбага содыг 10 литр усанд уусгаарай.Цаашлаад уусмалаар ургамлаа цацаж услаад өвчнийг нь эдгээгээрэй.Байцаа бас өвдөх хандлагатай,энэ үед бас л сод тус болно.1 литр бүлээн усанд нэг цайны халбага сод хийгээд уг бо.дисоороо ногоог шүршинэ. Гурван долоо хоног тутамд энэ бо.дисоор шүршиж байгаарай,гаж нөлөө байхгүй нь сайшаалтай.Байцааг мөн хорхой идэж цоолоод байдаг,энэ үед ногооны навчин дээр хуурай сод цацаарай.Хорхой тун удалгүй дайжиж алга болно.Байцааг өвчнөөс хамгаалах бас нэгэн шалгарсан арга бий.Энэ бол валерианка.Валерианка эмийг аваад гурван литр усанд шингэлээд дээрээс нь нэг хоолны халбага шингэн саван хийгээрэй. Уусмалаар байцаагаа шүршинэ.Валеринка-тай уусмал цацсаны дараа хортон шавьж үхэх бөгөөд энэ цагаас хойш байцаа сайхан ургаж эхэлнэ.Байцааг зооринд хадгалахаас 30 хоногийн өмнө нашатырийн спиртээр боловсруулна.40 миллилитртэй нашатырийн спиртийг таван литр усанд хийж сайтар хутгаад дээрээс нь хоёр хоолны халбага шингэн саван хийнэ.   Уг бодис нь байцааг хурдан муудахаас хамгаалдаг байна.Өөрийн гараар тарьж ургуулсан ногоо нь худалдааны ногооноос биед үзүүлэх х.о.р нь хамаагүй бага байх нь ойлгомжтой.Дэлгүүрийн лангуун дээр хэвтэж буй ногоог юугаар бордсоныг бид мэдэхгүй.Харин өөрийн гараар ургуулсан ногоо,жимс нь цэвэр байгалийн гаралтай бөгөөд эрүүл мэндэд хо.ргүй нь баталгаатай байна.Энэ үед сод найдвартай туслагч болохыг та мэдэж авлаа.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!