Uncategorized

Шинэ шөл ууж гэдэс чанахад учир бий…

Ихэнх айлууд хонины гэдсээ 1 тогоонд бүгдийг нь хийгээд л чанадаг.Нилээд юм мэддэг,домч хүн “Чи таван цулын шөл ууя гэвэл 5 цул эрхтэнг тусад нь чанаад шөл уу.Битгий 6 сав эрхтэнтэй нь хольж чана.5 цулын шөл ядаргаанд сайн,халуун чанартай.Сав 6 эрхтний шөл хий дардаг,эмнэх чадвар сайн.Тиймээс элэг бөөр,зүрх уушиг,дэлүүг тусад нь нэг саванд чана.Хош,ходоод,гүзээ,чацархай тэргүүтэнг тусад нь өөр саванд чана.”хэмээн хэлж байсан юм.Малын дотор гэдэс таны биед ямар ашигтай вэ?Малын дотор гэдэс буюу цувдай нь төмөр,уураг,кали,кальци зэрэг маш олон эрдэс бодисыг өөртөө агуулдаг.Жишээ нь:уураг 15-18%,төмөр 70-80% агуулдаг. Долоо хоногт нэг удаа дотор гэдэс идвэл төмөр дутагдлын цус багадалт гэх өвчнөөр өвдөхгүй байх боломжтой.Гэвч “Сүүлийн үед дотор гэдэс тэр дундаа амин дэмийг хамгийн ихээр агуулдаг дэлүү,уушги,сархинаг,элэг зэргийг хүнсэндээ ашиглахаа больсон” гэж ШУТИСын доктор (Ph.d) Б.Майзул хэллээ.Амьтны маханд агуулагдаж байгаа төмөр,кали,магни зэрэг эрдэс бодисууд хүний биед хэрэгцээтэй хэлбэрээрээ байдаг. 50% нь таны биед шимэгддэг.Харин помидор зэрэг ургамалд агуулагдах төмрийн 3-10% нь л шимэгдэж бусад нь хаягддаг аж.Тиймээс таны биед хэрэгтэй амин дэмүүдийг ихээр агуулдаг дэлүү,уушги гүзээний талаар дэлгэрэнгүй хүргэе.Дэлүү (Үхэр,хонь,ямаа)-Төмрийн агууламж маш өндөр.Дэлүүнд агуулагдах төмрийн үйлчилгээг судлах зорилгоор 2007 онд доктор Б.Майзул,анагаахын сургуультай хамтран цагаан хулгана,туулайд зориудаар цус багадалт үүсгэн 28 хоногийн туршилт хийжээ. Ингэхдээ эрүүл бүлэг буюу зориудаар цус багадалт үүсгээгүй амьтад;зориудаар цус багадалт үүсгэж төмрийн бэлдмэл өгсөн,боловсруулсан дэлүүг хоолтой нь хамт өгсөн,зориудаар цус багадалт үүсгээд энгийн л иддэг хоолыг нь өгч байсан гэж дөрөв ангилсан байна. Ингээд 28 хоногийн дараа харьцуулж үзэхэд боловсруулсан дэлүүг нэмэлтээр өгсөн амьтан төмрийн хэмжээ нь эрүүл бүлгийнхтэй тэнцэж байжээ.Үүнээс үзэхэд дэлүүнд агуулагдах төмрийн хэмжээ,төмрийн бэлдмэл ууснаас илүү болох нь тогтоогдсон.Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт нэг удаа дэлүү чанаж идэхэд цус багадалттай болохгүй,төмрийн бэлдмэл ууснаас илүү үр дүнтэй юм.(Мэдээд авхад илүүдэхгүй юм байна.)Эх сурвaлж Шөнө сэрэх үед халуурч, хөлөрсөн байх үеийн мэдрэмж хамгийн онцгүй байдаг. Энэ нөхцөл байдал сайхан унтаж амрахад саад болохоос гадна маргааш нь эрч хүчгүй, сулбагар байхад хүргэдэг. Тэгвэл чухам юунаас болж хөлөрч байгаа болон үүнээс сэргийлэх эхний алхамыг мэдэж авъя. Шөнө хөлрөхөд хүргэж буй хамгийн түгээмэл шалтгаануудыг танилцуулж байна. Шөнө хөлрөх нь ихэнхдээ халуун уур амьсгал, хэтэрхий их хөнжил хэрэглэх эсвэл гудас дэвсэж унтдагтай холбоотой байдаг. Хэрэв тийм биш бол дараах 7 шалтгаан таны шөнө хөлөрч байгаагийн гол асуудал байж мэдэж юм. 1. Цэвэршилт Халуу шатаж буй мэт хөлрөхийг мэргэжлийн эмч нар цэвэршилттэй холбоотой гэж тайлбарладаг ба ихэвчлэн шөнө дунд тохиолдоно. Сэрэх үед хамаг биеийн хөлс бурзайсан байна. 2. Эмийн эмчилгээ Зарим эмийн эмчилгээнээс болж шөнө хөлөрч сэрж болно. Гуниг гутралыг эмчлэх эм, сэтгэл мэдрэлийн бэлдмэлүүд болон аспирин хэрэглэх нь шөнө хөлрөхөд хүргэж болзошгүй гэнэ. Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрвэл, мэргэжлийн эмчид хандан эмийн эмчилгээнийхээ талаар зөвлөгөө аваарай. 3. Хорт хавдар Шөнө хөлрөх нь лимфома өвчний эрт үеийн шинж тэмдэг байх магадлалтай. Мөн тодорхойгүй шалтгаанаар жин хасах болон халуурах шинж тэмдгүүд илэрч болно. 4. Халдвар Сүрьеэ, буглаа, эндокардит /зүрхний хавхлаг үрэвсэх/ эсвэл ясны хэврэгшил /яс үрэвсэх/ зэрэг өвчнүүдийн үед шөнө хөлрөх шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн ДОХ туссан үед ч мөн шөнө хөлөрдөг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. 5. Сэтгэл түгших Стресс болон сэтгэл түгшилтээс үүдэж шөнө хөлөрч болно. Сэтгэлийн хямрал, түүний хурцадмал байдал болон нойргүйдлийн асуудлаас болж хөлөрдөг байна. 6. Нойрны эмгэг Унтах үедээ амьсгаа авч чадахгүй байх эсвэл бусад төрлийн нойрны эмгэг шөнө хөлрөхөд хүргэж болзошгүй. Зүүдэндээ босч явах, унтах эсвэл хахах, өдрийн цагаар нойр хүрэх болон цусны даралт ихэссэн гэх мэт. 7. Гипогликеми Цусан дахь сахарын хэмжээ буурснаас болж хөлөрдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Гипогликеми өвчний улмаас чихрийн шижинтэй хүмүүс шөнө хөлрөх хандлагатай байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!