Uncategorized

Бясаатай тэмцэх ардын уламжлалт арга

Бясаа – Cimicidae (цимицид) төрөлд хамаарах шимэгч хо.рхой юм.Хүрэн бор өнгийн энэ жижиг хо.ртон шавьж зөвхөн ц.усаар л хооллоно.Толгойн урд хэсэгт хатгуур байрладаг бөгөөд үүгээр хүний арьсыг нэвт цоолж ц.ус сордог.Энэ төрлийн маш олон шимэгч байна–үүнд амьтны цусаар хооллогч бясаа ч бий.Бидний дунд ор хөнжлийн бясаа илүү түгээмэл тархсан бөгөөд энэ төрлийн бясаа нь хүний цусаар хооллодог ажээ. Нас биед хүрсэн орны бясаа нь алимны үрний дайтай,ц.ус сорсны дараа гэдэс нь томорч улаан туяатай болдог.Орны бясаа нь шөнийн цагаар идэвхижнэ,гэхдээ шөнийн амьдралтай амьтанд тооцогддоггүй.Эмэгчин нь амьд байгаа цагтаа хэдэн зуун өндөг дардаг.Эдгээр өндгүүд нь тоосонцрын хэмжээтэй бөгөөд ачигдаж ирсэн тавилга,хувцас хунартай дамжин үүрлэнэ.Орны бясаа нь нисэж чаддаггүй.Гэхдээ давхар хооронд, хана таазаар дамжин чөлөөтэй явна.Орны бясаа нь өчүүхэн жижиг биетэй тул матрас,орны хажуугийн пүрш, орны завсар мод зэрэг хүний гар үл хүрч болох газруудад амархан нуугддаг.Үүнээс гадна бясаа нь бусад хо.ртон шавжуудыг бодвол дасан зохицох өндөр чадвартай амьтан. Тиймээс бясаа устгах ажил амаргүйд тооцогддог байна.Бясаа устгахад ашиглаж байгаа хо.р нь байрны эздийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх муу талтай,ялангуяа хүүхдийн тасалгааны хувьд яригдаж байгаа бол болгоомжтой хандана.Хүүхдийн тасалгаанд үүрлэсэн бясааг устгах гэж байгаа бол байгалийн гаралтай бодис хэрэглэхийг зөвлөж байна,үнийн хувьд ч хямд тусна.Нэн эрт дээр үеэс ургамал дээр суурилсан бо.дисыг бясаа устгахад ашиглаж иржээ.Энэ төрлийн бодисууд нь хортон шавьж дахин үржихээс хамгаалж сэргийлдэг давуу талтай. Эфирийн тос нь хортон шавьжийн дотоод эсийн мембрамд нөлөөлж үхэлд хүргэдэг. Эфирийн тос бясаанд хо.ртой байдаг бол хүний эрүүл мэндэд гаж нөлөөгүй тул айх а.юулгүй хэрэглэх боломжтой.Гэрийн бясаанаас хэрхэн салах вэ?1.Цайны модны тос Цайны модны тосоор бясаа устгах бодис бэлдэхийн тулд хоёр цайны халбага тосыг 50 мл устай холино.Уусмалыг шүршдэг саванд хийгээд сайтар сэгсрээрэй.Бясаа үржсэн байж болох газруудад бодисыг шүршинэ.Бясаа бүрэн устаж үгүй болтол өдөр болгон цацна.2.Лавандагийн тос Шүршдэг бодис бэлдэхийн тулд–10-15 дусал лавандагийн тосыг 50 мл устай холино. Өөр нэгэн арга–лаванда цэцгийн шинэхэн навчийг бясаа үүрлэсэн газруудад байрлуулж бясааг устгана.3.Цитронеллийн тостой шүршдэг бодис Багахан устай саванд 10 дусал цитронелийн тос дусаана.Уусмалыг шүршдэг саванд хийж сайтар сэгсэрнэ. Бясаа үржсэн байж болох газруудад үр дүн гартал шүршсээр байна.4.Эвкалипт тостой шүршдэг бодис Шүршдэг бодисыг бэлдэхийн тулд 100 г ус,70 г а.рхи болон 30 дусал эвкалиптийн эфирийн тос нэмнэ. Шүршдэг саванд бүгдийг хийгээд сайтар холино.Бясаа явж байгаа газар руу уусмалаас шүршээрэй. Хоёр цаг тутамд шүршээрэй.5.Ним модны навчны тос 50 г эфирийн тосны концентрацыг 200 г устай холино. Тал цайны халбага саван,эмульгаторын уусмал нэмээрэй.Сайтар холино.Бясаа үржсэн газруудад цацна.6. Жирийн аир Жирийн аир – бясааны эсрэг үр дүнтэй бодис.Шүршдэг бодис бэлдэхийн тулд 100 г аир, 50 г нунтаг куркумаг 1 л усанд цаг буцалгана.Дараа нь уусмалыг таглаатай чигээр нь 24 цаг орхино. Дараа өдөр нь шүүгээд устай 1:10 харьцаагаар шингэлж цацна.7.Жүржийн тос Жүржийн тосыг эрт дээр үеэс бясаатай тэмцэхэд өргөн ашигладаг байжээ.Жүржийн үнэр нь хүнд маш таатай мэдрэмж төрүүлнэ,харин урилгагүй гэрийн хортон шавьжийг дайжихад хүргэнэ.Шүрших уусмал бэлдэхийн тулд 50 г хар меласс,100 г жүржийн тосыг 4 литр усанд хийж холино.8.Гоньд Хэдэн навч гоньдыг даавуун олсоор багцалж боогоод бясаа үржсэн газар тавина. Эсвэл гоньдыг торон уутанд хийж хо.ртон шавьж үржсэн газар өлгөнө. Гоньдоо гурван хоног тутамд сольж байх хэрэгтэй.Хүссэн үр дүндээ хүрэхэд багаар бодоход 1 сар орчим болно.9. Хадаасан цэцгийн тос 1 цайны халбага хадаасан цэцгийн эфирийн тосыг 1 цайны аяга устай холино. Уусмалыг шүршдэг саванд хийгээд сайтар сэгсэрч бясаа үржсэн газар шүршинэ.10.Жирийн пижма Пижма маш хүчтэй бодис:олон төрлийн хо.ртон шавьж үргээдэг,үүнд шумуул ч мөн үргэнэ.Мөн бясаа уг ургамлын үнэрт дургүй. Шинэхэн тасдаж авсан пижма цэцгийг орныхоо доор эсвэл бясаа үүрлэсэн байж болох бусад тавилгуудад ч байрлуулна.25 г пижма цэцгийг 1 стакан усанд хийж хандлаад шүршдэг бо.дис ч хийж болно.Эфирийн тос хэрэглэхээсээ өмнө харшилтай эсэхээ заавал шалгаарай.Үүний тулд шууныхаа дотор талд багахан эфирийн тос түрхэнэ. Хэрвээ түрхсэн газар харшлын шинж тэмдэг илрээгүй бол тосыг айх зүйлгүй хэрэглэж болох ажээ. Дээр бичиж байсанчлан бясааг устгахад амаргүй ажил. Зарим нэг тохиолдолд байрыг тусгай мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар ариутгасны үндсэн дээр л бясаанаас сална. Ардын уламжлалт аргаар бэлдсэн жороор бясааг 100 хувь устгах баталгаа өгөхгүй,гэхдээ амьдарч байгаа хүмүүст хо.р хө.нөөлгүй бөгөөд багахан ч гэсэн таатай мэдрэмж өгч чаддаг.Үүнээс гадна эфирийн тос нь мэдрэлийн системийг тайвшруулж сэтгэл санаа сэргээдэг.Эдгээр аргуудыг хэрэглэх эсэх нь таны өөрийн л хэрэг. Өөрийн чадлаар бясаанаасаа салах тухай мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.Эх сурвaлж ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!