Залуу насандаа хэвшил болгож чадаагүйдээ хожим нь харамсахад хүргэдэг мөнгөтэй холбоотой 11 алдаа

Судалгаагаар залуусын 75 хувь нь санхүүгийн мэдлэг дутмаг, мөнгөний зөв зохицуулалт хийж чаддаггүй нь батлагдсан байдаг.Мэдээж мөнгийг хэрхэн зөв зохистой зарцуулж сурах нь хүний залуу наснаасаа сурвал зохих мэдлэгүүдийн нэг билээ. Манай сайт уншигч танд залуусын гаргадаг мөнгөтэй холбоотой 11 алдааг толилуулж байна.1. Санхүүгийн хувьд өөрөөсөө илүү нэгнийг дагаж дуурайх Өөрөөсөө илүү хөрөнгө чинээтэй нэгэнтэй хамт явах үедээ тэднийг даган дуурайж, үнэтэй машин, захиалгын хувцас хийлгэж, дэлхийгээр аялах нь тийм ч зөв зүйл биш гэдгийг санаж байх нь чухал.Ингэхдээ та өөрийнхөө санхүүгийн боломжинд тулгуурлаж, өөрийгөө ирээдүйд асуудалд оруулахгүй байх зохицуулалт хийж хэвших хэрэгтэй. Хүмүүсийн хувьд хөрөнгө чинээлэг байдал харилцан адилгүй хугацаанд бий болдог тул мөнгийг зохистой хэрэглэж хэвшээрэй.2. Цалингаа зохистой хэрэглээнд зарцуулахгүй байх Бага наснаасаа санхүүгийн мэдлэг олж, зөв зохистой зарцуулж хэвших хэрэгтэй. Тухайлбал, 50/30/20-ийн дүрмийг хэрэглэж санхүүгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх боломжтой.
Энэ арга нь нийт орлогын 50 хувийг хоол хүнс, түрээс,зам тэврийн үйлчилгээ гэх мэт зүйлст зарцуулж, 20 хувийг нь хадгаламжинд хийх,өрөө дарахад хэрэглээд үлдсэн 30 хувийг хувьдаа зарцуулах хэрэглээний энгийн хуваарилалтын зарчим юм.3. Байнга хоол захиалж идэх Гэрээсээ хол байх шаардлагатай болох үед хүмүүс захиалгын хүнс хэрэглэж эхлэх явдал нэмэгддэг. Энэ нь хоол хүнсэнд хэт их зарлага гарах үндэс болдог бөгөөд үүний оронд хоол хийхэд хэрэгтэй хүнсээ цуглуулаад өөрөө хоолоо хийх нь санхүүгийн хувьд илүү хямд байдаг. Хэрвээ хоол хийж чаддаггүй бол энэ завшааныг ашиглаад сурах сайхан боломж биш гэж үү? 4. Зээлийн карт хэтэрхий эрт хэрэглэж эхлэх Орлого, зарлагаа хянаж, санхүүгийн мэдлэгтэй болсон цагтаа зээлийн карт хэрэглэж эхлэх нь зүйтэй. Учир нь зээлийн карт нь хүнийг өөрт зайлшгүй хэрэгцээгүй зүйлсийг худалдан авах сэдлийг төрүүлж эхэлдэг тул тогтвортой, сайн цалинтай ажилтай болох хүртлээ зээлийн картнаас татгалзаарай. 5. Тэтгэвэрт гарсныхаа дараа яах талаар төлөвлөхгүй байх Ид залуу насандаа тэтгэвэрт гарах талаар бодох нь утгагүй мэт санагдаж болох ч аль болох эрт тэтгэвэрт гарах үедээ хэрэглэх хадгаламжийн хуримтлал үүсгэх нь таны хувьд хамгийн зөв алхам байх болно. Энэ нь таныг тэтгэвэрт гарах үедээ санхүүгийн бүрэн боломжтой байх нөхцлийг бүрдүүлнэ.6. Даатгалыг үл тоох Ид насандаа та өөрийгөө супермен мэт юунд ч үл зогсошгүйгээр санаж болох ч өөрийгөө өвчин эмгэг тусаж, гэмтэж бэртэж, бусад асуудалд орохгүй гэж итгэж болохгүй нь мэдээж. Иймээс таныг даатгалд даатгуулахыг зөвлөх байна.
Тухайлбал, түрээслэгчийн даатгал таныг xулгай дээpэм,гал түймэрт өртсөн тохиолдолд алдагдлыг тань хөнгөлөх бол эрүүл мэндийн даатгал танд ямар нэгэн зүйл тохиолдсон үед маш их хэмжээний мөнгийг хэмнэх гол үндэс болох нь бий.7.Эрсдэл хүлээхийг хүсэхгүй байх Та магадгүй дуудлагын жолооч эсвэл худалдагчийн ажлыг дургүйхэн хийж байгаа ч ажлаасаа гарна гэхээр тогтвортой орлогогүй болно гэж эмээж байна уу? Хэрэв та яг одоо өөрийн хүсээгүй ажлыг хийж байгаа бол тодорхой хэмжээний эрсдэл гаргаж, мөрөөдлийнхөө ажлын төлөө дадлагажигчаас ч хамаагүй эхлүүлээд үзэх хэрэгтэй. Хэдийгээр дадлага хийхэд цалингүй эсвэл маш бага хэмжээний цалин өгч байж болох ч ирээдүйд өөрийн хүссэн ажлыг өөрийн болгох анхны алхам тань байх болно гэдэгт итгээрэй. Мэдээж 20-иод нас бол хүний суралцаж, боловсрох хамгийн тохиромжтой үе билээ. Иймээс хожим хэтэрхий оройтсон хойно хүсэл мөрөөдлийнхөө төлөө явахаас илүүтэйгээр яг одоо өөрөө өөрийнхөө төлөө тэмцэж эхлэх нь чухал.8. Хэтэрхий эрт тэжээвэр амьтантай болох Тусдаа гарч, өөрийн гэсэн амьдралыг эхлүүлж байгаа бол магадгүй та гэрийн тэжээвэр амьтантай болох талаар бодож эхэлж байгаа биз ээ. Хэдийгээр тэд хайр татам бас таны хамгийн сайн анд нөхөр байж чадах ч гэрийн тэжээвэр амьтан гэдэг тоглоом зугаа биш тул вакцин,хоол хүнс,тоглоом гэх мэт хэрэглээ өндөртэй амьд амьтан гэдгийг нь ойлгодог байх хэрэгтэй.
Иймээс санхүүгийн хувьд тогтвортой, бусдад хариуцлагатай хандаж чаддаг болсон үедээ гэрийн тэжээвэр амьтантай болохыг танд зөвлөж байна. 9. Сэтгэлээ тайтгаруулахын тулд мөнгө зарцуулах Зүгээр л гунигтай байгаа болохоор өөрт чухал шаардлагагүй зүйлсийг худалдаж авах явдал их гардаг. Гэвч үнэн хэрэгтээ тэдгээр худалдан авалтууд нь бидний гунигийг түрхэн зуур үгүй хийх ч сэтгэлийн шaрхыг нөхөж чадахгүй нь мэдээж. Иймээс хөдөлмөрлөж олсон мөнгөө дэмий зүйлд үрэлгүй, өөрөө өөртөө цаг зарцуулж сэтгэлээ сэргээж хэвшээрэй. 10. Эрт тусдаа гарах 18 эсвэл 21 нас хүрч, тусдаа гарч, биеэ даах цаг нь болсон мэт санагдаж байна уу?
Мэдээж өөрөө өөрийгөө амьдралд бэлдэж, өөрийгөө авч явж сурах нь ухаалаг үйлдэл хэдий ч тусдаа гарна гэдэг нь орлого зарлагаа хариуцаж, өөрөө өөртөө үйлчилж сурахын нэр тул тогтвортой орлоготой, ажилтай болсон цагтаа энэ тухай бодож үзэхийг зөвлөж байна.11.20 насандаа бүхнийг өөрийн болгосон байх ёстой мэт сэтгэх Маш олон залуус их сургууль, ажил, түрээсийн төлбөр гэх мэт олон зүйлд санаагаа чилээж, стресстэж явдаг билээ. Түүнчлэн анхны ажил тань л өндөр цалинтай, сэтгэл ханамжтай байх талаар хүсч явдаг нь ихэнх тохиолдолд биелдэггүй тул сэтгэлээр унах явдал их байдаг. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл, хэдийд ч ажил, гэрээ сольж болно гэдгийг үргэлж санахын зэрэгцээ одоо тулгарч байгаа асуудлууд тань ирээдүйд танд туршлага болж үлдэнэ гэдгийг ухаарах нь чухал.Эх сурвaлж
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.