Uncategorized

​Ш.Мөнгөнтуяа: Ходоодонд хоол гүйцэд шингээгүйгээс болж 404 төрлийн өвчин үүсдэг

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны тасгийн эрхлэгч, дэд хурандаа,тэргүүлэх зэрэг,клиникийн профессор Ш.Мөнгөнтуяатай гэдэс угаах арга,аргачлалын тухай ярилцлаа.-Та эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүстээ ямар аргаар гэдэс угаахыг зөвлөдөг вэ?-Астана иогийн аргаар гэдэс цэвэрлэхийг зөвлөдөг.Үндсэндээ давстай ус уугаад хэвлийн амьсгалаар амьсгаагаа зөв зохицуулж цэвэрлэдэг юм.Хамгийн эхлээд 4-5 литр буцалсан бүлээн ус,хоолны давс/жамц давс/-150-250 гр байх ёстой бөгөөд хэт их шорвог биш байдлаар найруулж бэлдэх ёстой. Тэрийг өглөө 06.00 цагаас ууж чадах хэмжээгээрээ уугаад дасгалаа хийж эхэлнэ.Ингээд эхнийхээ дасгалыг хийнэ.Дасгал-1:Уг дасгал нь ходоод гэдэс зайлах үүрэгтэй.Хийхдээ хоёр гараа хөхнийхөө харалдаа алгаараа доош харуулан тавьж түрүүлгээ харж хэвтэн духаа газарт хүргэн гэдсээ төмбийлгөн амьсгалаа авч,амьсгалаа түгжин гарын алгаар тулж,өндийн толгойг дээш өргөн эсрэг талын өсгийг харан амьсгалаа гаргана.Үүнийг хоёр талдаа ээлжлэн хөлийн өсгийг ээлжлэн харах маягаар 8:8 удаа давтаж хийнэ/асгал-2:Ходоодон дахь усыг нарийн гэдэс рүү шахаж оруулж,зайлах үүрэгтэй дасгал.Хөлдөө мөрний хэмжээний зай авч толгой дээрээ гараа салаавчлан амьсгалаа авч түгжин гараа дээш өргөн хэвлийгээр хажуу тийш болон амьсгалаа гаргана.Уг дасгалыг хоёр талдаа ээлжлэх маягаар 8:8 удаа давтаж хийнэ.Дасгал-3:нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү ус оруулж зайлна. Хөлдөө мөрний хэмжээний зай авч хоёр гараа урагш эгц алдлан гэдсээ төмбийлгөн амьсгал авч түгжин хоёр гарыг хоёр тийш хүчтэй саван амьсгалаа гарна.Үүнийг хоёр талдаа ээлжлэн хөлийн өсгийг ээлжлэн харах маягаар 8.8 удаа давтаж хийнэ.Дасгал-4: Сууж байгаад усыг бүдүүн гэдэснээс доош шахаж гаргах үүрэгтэй дасгал.Үүнийг хийхдээ хоёр гарыг өвдгөн дээр тавин хагас суугаад амьсгалаа авч түгжин толгойгоо тонгойлгон өвдөг рүү шахаж хэвлийгээр хоёр мушгин эргэж амьсгалаа гаргана.Энэхүү дасгалыг хоёр талдаа ээлжлэн хоёр хөлийн өвдөгийг ээлжлэн газар хүргэх маягаар 8:8 удаа давтаж хийнэ. Дасгал дундуур усыг байнга ууж,өтгөн гартал хийнэ.Гэдэс цэвэрлэгдэн өтгөний оронд өнгөгүй цэвэр ус гарч эхэлмэгц давсгүй ус хоёр стаканийг ууна. Ингээд гэдэс угаасан өдөртөө мацаг барих буюу бүр өлдвөл ногооны зутан шөл, шар будааны шүүс зэргийг 200 гр хүртэл хэмжээнд хэрэглэж болно.Энэхүү дасгалууд нь маш энгийн учраас гэрийн нөхцөлд хийхэд хамгийн тохиромжтой гэж үздэг.Гэхдээ гэрийн нөхцөлд дасгал хийж,гэдсээ цэвэрлэхдээ амьсгалаа зөв зохицуулахгүй бол болохгүй.Гэдсээ төмбийлгөн хамраараа гүнзгий амьсгаа авч, гэдсээ татаж, амьсгаагаа гаргана.Хэвлийн амьсгал хийснээр хэвлийн эрхтнүүдийн үйл ажиллагааг цочирдог.-Энэхүү арга хэдхэн зүйлээс бүрдсэн их амархан санагдлаа.Харин хүмүүс гэдэс угаах аппарат болон туулгах эм хэрэглэх байдлаар гэдсээ цэвэрлэдэг.Энэ нь хэр зохимжтой вэ?-Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн гэдэг чинь ходоодноос гарч ирсэн хоолыг бага багаар шаталсан маягаар шахаж байдаг.Доошоо чиглэсэн үйл ажиллагаа.Гэтэл доороос нь ус шахахаар өгсөх замаар бүдүүн,нарийн гэдэс рүү явахаар хучуур хэсгийг сөргүүлж гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдээд,гэдсэнд байсан агууламж гарч байгаа юм.Гэхдээ амаар орсон шиг бүрэн цэвэрлэж чадахгүй.Тиймээс өмнө дурдсан аргаар гэдсээ цэвэрлэвэл эхлээд амархан,аппарат тоног төхөөрөмж шаардахгүй,хэрэглэж буй бүтээгдэхүүн нь хүний биед сөргөөр нөлөөлөхгүй.Жамц давсыг сонгон хэрэглэхийг зөвлөдөг учир нь ходоодны дотор талын салстыг цэвэрлэх үүрэгтэй байдаг.Мөн давсаар гэдэсний дотор талын салстыг цочроогоод гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх гэсэн хоёр үүргийг давхар агуулдаг юм.-Ер нь гэдсийг сар,жилд хэчнээн удаа угаах ёстой байдаг юм бэ? -Гэдэс угааж байхад давхар цөс хөөгддөг.Ходоодонд хоол ороход салст цочроод сигнал өгөхөд цөс орсон юмныхаа хэмжээгээр порц порцоор агшиж байдаг юм.Тэгэхээр монголчуудын хувьд наадам,цагаан сараар хүнд хоол идэж,хоёр улирлын зааг буюу хүний бие организм хүйтнээс халуун руу шилжих үед тэнцвэрээ алдаж, дархлаа суларч,ядрах үед биеэ цэвэрлэх хэрэгтэй.Ингэснээр урт насална,архаг өтгөн хаталт эдгэнэ, цөсний чулуу үүсэхгүй,таргалахгүй байх ач холбогдолтой.Манай тасаг нээгдсэнээсээ хойш буюу 10 жилийн өмнөөс эмчилгээ хийлгэж байгаа хүн болгоны гэдсийг цэвэрлэдэг.Ингэхэд тэдгээр хүмүүс 1.5-5 килограмм хасаж байсан байдаг юм.Хүний идсэн зүйлс бүрэн гүйцэд шингэхгүй,биед удаан хугацаанд хуримтлагдаж байсаар байгаа хэвлийн таргалалт үүсгэхээс гадна,цусаар шимэгдэж,завсрын бүтээгдэхүүн ялгаруулдаг учраа хүн бие дотроосоо хорддог гэсэн үг.Ингэснээр бодисын солилцооны алдагдал гэдэг зүйл чинь таргалалт,сахарын өвчин,тулай зэрэг бодисын солилцооны алдагдлаас үүдэлтэй өвчлөлийг үүсгэдэг. Уламжлалт анагаах ухаанаар өвчин үүсгэх хамгийн анхны шалтгаан бол ходоодонд хоол дутуу, буруу шингэснээс болж 404 өвчин үүсдэг гэж үздэг.Эдгээр өвчний 101 нь эмээр, 101 нь заслаар, 101 нь тариагаар,101 нь өөрөө эдгэдэг гэдэг юм.Яаж үүсдэг бэ эгдэг ходоодонд хоол ороод шинэ цус үүсгэх ёстой.Гэтэл буруу шингээд ирэхээр муу цус үүсгэж, шар ус гардаг юм. Шар усны өвчин нь үе мөчний,арьсны өвчин гээд дамжаад явчихдаг.-Ямар хүн гэдсээ угааж болохгүй вэ?-Эсрэг заалттай хүмүүс нь өндөр настай буюу 60-аас дээш насны хүмүүс угаах хэрэггүй.Тэдгээр хүмүүс ээзгийний шүүс ууж болно.Хэт даралт багатай,туранхай хүмүүс угаахгүй.Гэхдээ архаг өтгөн хаталттай хүмүүс жилдээ нэг удаа угаахад буруудах зүйлгүй.Мөн ходоод гэдэсний шархтай,хавдрын өвчтэй хүмүүс угааж болохгүй ээ.Тиймээс хамгийн эхлээд эмчид үзүүлж гэдэс угааж болох эсэхээ тогтоож,амьсгалаа зөв авах аргыг заалгаад сурсныхаа дараа гэртээ хийх хэрэгтэй гэж зөвлөе. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!