Uncategorized

Ердөө 17-хон килограмм жинтэй байсан Оросын хамгийн туранхай бүсгүй одоо ямар болсон бэ?

Барнаулд амьдардаг Кристина Корягина өөгүй төгс галбиртай болохыг ихэд мөрөөддөг байсан бөгөөд гоо сайхны араас хөөцөлдөж өөрийгөө анорексид хүргэсэн нэгэн.Бүсгүйн жин эрчимтэй багасч байлаа.Тэр хоол гэхээр бараг л үxтлээ айна,ингээд арван жилийн хугацаанд өөрийгөө үxэлд хүргэсэн гэж болохоор.Кристинагийн түүхийг Оросууд 2016 онд анх мэдсэн.Тэр үед бүсгүй “Пусть говорят” шоунд оролцсон бөгөөд 24 килограмм жинтэй байв.Шоугаар өөрийн амьдрал,турах хүслийнхээ тухай өгүүлжээ.Кристина тэр үед хоолноос айдаг болчихсон,энэ айдсаасаа салж чадахаа нэгэнт больсон байв.Энэ хэцүүхэн үзэгдлийг анорексия гэх ба харамсалтай үр дагаварт хүргэдэг өөрчлөлт.Хоол ундны хомстолд орсон бие эрxтэн өвчинд бaригдаж эхэлдэг.Хоёр жилийн дараа Кристина дахин “Пусть говорят” шоунд ирэхдээ 17 килограмм хүртэл турсан,тусламжийн гараа сунгахыг хүсжээ.Бие нь өвчнөө дааж,ялан дийлж чадахгүй байгаагаас болж өдөр ирэх тусам эрүүл амьдралаас холдож байв.Кристинагийн эцэг эх охиндоо санаа зо.вж,охины аврахын тулд яахаа мэдэхгүй байгаагаа ч ярьсан юм.“Өглөө би шүүс уусан. Өдөр нь сахартай цай эсвэл кофе уудаг.Орой нь зүсэм жимс иднэ.Надад турах зорилго байгаагүй,гэхдээ би бага байхаасаа л илүүдэл жинтэй болохоос их айдаг байсан.Заримдаа бүр идэхгүй гэж тавагтай хоолоо хүртэл цацдаг байсан үе бий” гэж Кристина бага насаа дурсан ярьсан байна.Анорексия өвчнөөр “онц сурлагатны хам шинж”-тэй охид илүү их нэрвэгдэж байна гэдэгт эмч нар сүүлийн үед санал нийлээд байгаа юм. Охидын гадаад төрхөнд гарах өөрчлөлт ахлах ангиас эхэлж анзаарагддаг. Одоо энэ охин өвчнөөсөө болоод ажил хийх боломжгүй,жирийн хүний амьдралаар ч амьдарч чадахгүй.StarHit-ийнхэн Кристинагийн биеийн байдал ямар байгааг сонирхжээ. Бүсгүйн бие хуучнаасаа дээрдсэн гэсэн сайхан мэдээтэй.Кристинад сэтгэл зүйчийн зөвлөгөө тус болж бага багаар хоол идэх болжээ.Гэхдээ эмэгтэйн биеийн жин хэвийн хэмжээнд хүрээгүй ч гэлээ эмч нар бүрэн эдгэрнэ гэдэгт итгэлтэй байна.“Нөхөн сэргээх эмчилгээ хийлгүүлж байна,энэ эмчилгээгүйгээр цааш явахгүй нь бололтой.Намайг 2019 оноос эхлэн группт оруулсан. Одоо нэгдүгээр групп гэж явдаг.Нурууны ясны асуудалтай,бие эрxтний хэвийн үйл ажиллагаа алдагдсан.Жин маань овоо нэмэгдсэн шүү” гэж сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.Өөрчлөлт байгаа нь баярлууштай Кристина өөртөө илүү итгэлтэй болж байгаа төдийгүй зайнаас ажил хөдөлмөр эрхлэх болжээ. Сошиал сүлжээ хэрэглэгчид түүнд амжилт хүсэж сайн сайхны хүсэн ерөөсөн байна.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!