Uncategorized

Интернетээр эд зүйлээ хурдан зарах 8 шилдэг арга

Хуучин эд зүйл худалдаж авах нь хаа сайгүй дэлгэрсэн явдал бөгөөд Австралийн ерөнхий сайд хүртэл хуучин хөргөгч комиссын дэлгүүрээс худалдаж авснаа инстаграмм дээрээ гайхуулан бичсэн байдаг.Гэхдээ онлайн худалдаа хийхэд зарим хүн хуучин, хэрэггүй болсон зүйлээсээ дорхноо ангижирч байхад зарим нь хэдэн сараар хүлээх хэрэг гардаг байна. Яагаад ийм ялгаатай байдаг юм бол?Ингээд хуучин,хэрэггүй болсон эд зүйлээ интернетээр хэрхэн зарах тухай хэдэн аргыг танилцуулъя.Интернетээр хамгийн сайн зарагддаг хэрэггүй болсон эд зүйлс Цахилгаан хэрэглэл, видео тоглуулагч,компьютер. Хуучирч,уйдсан тоглоомын консол, хэрэггүй болсон боловч бүрэн ажиллагаатай утас, видео тоглоомтой диск, тоон систем бүхий тоглуулагч гээд олон зүйлийг зарахад худалдан авагч олдох магадлал ихтэй.Хувцас, гутал, гоёл чимэглэл. Дэлгүүрт маш сайхан харагдаж байсан боловч өмсөхөд хөлд эвгүй гутал, ганцхан өмссөн даашинз эсвэл зүгээр л хэмжээ нь томдсон, багадсан хувцас. Эдгээрийг зарж болох бөгөөд та гаргасан зардлынхаа зарим нэг хэсгийг нөхөж олж болох юм. Тоглоом болон хүүхдийн эд хэрэгсэл. Аливаа зарлалд чухам ийм эд зүйлс зарах гэсэн мэдээлэл их байдаг байна. Шалтгаан нь хүүхэд хурдан өсч, ээж нар нь янз бүрийн эд зүйлийг дэндүү ихээр авч өгдөг учир ихэнх зүйл нь шинээрээ шахам хэрэггүй болдог байна. Бодох юмгүй зар. Тавилга болон ахуйн техник. Гэрийн дотоод заслаа өөрчлөхөөр шийдсэн эсвэл хөргөгч шинээр авах болсон уу? Хэрэггүй болсон бүх л зүйлээ зар: хэн нэг нь түрээсийн байранд, зусланд хэрэгтэй хямд тавилга хайж байгаа бол дуртай худалдаж авах болно. Цуглуулга. Хуучин ном, сонин, пянз гээд хүмүүс олон янзын юм цуглуулдаг. Магадгүй танай гэрийн нэг буланд тоосонд даруулан хэвтэх шаазан баримал нь зарим нэг хүний хувьд жинхэнэ үнэт зүйл байж болох юм. Ямар ч бай хуучин эд зүйлийг мөнгө болгох гээд оролдоод үз. Үйлчилгээ болон хэндмэйд. Та бялуу хийдэг, нэхдэг, цэцэг тарьдаг юм биш биз? Үнэгүй зарын сайтууд таны бүтээлийг зарахад туслах болно шүү. Эд барааг хэрхэн зарах вэ? 1. Боломжийн үнийг тодорхойл Эд зүйлийн боломжит үнийг тодорхойлно гэдэг худалдааны хамгийн чухал хэсэг байх болов уу. Учир нь худалдан авагч нарын гол шүүлтүүр нь үнэ байх учир түүгээрээ бусад ижил төрлийн бараанаас ялгарах хэрэгтэй. Та барааныхаа сайн сайхан, давуу талыг хичнээн магтан бичлээ ч, фото зураг тавьсан ч худалдан авагч нар эхлээд үнийг л анзаардаг байна. Зөвлөгөө: Эрэлт хэр байгааг тодорхойл. Хэрвээ ижил төстэй бараа их байгаа бол хэцүүхэн л хэрэг болох нь. Үнэтэй зарж чадахгүй нь бараг ойлгомжтой учир алтан дундажийг олж эсвэл бүр хаях хэрэгтэй. Зах зээлийн үнийн 50-60%-иас илүү үнэлж болохгүй. Хэн нэгэн хүний хэрэглэж байсан юм хичнээн сайнаараа, шинээрээ шахам байвч шинийн үнээр худалдаж авна гэж үгүй билээ. Судалгаа хий. Өрсөлдөгч нар тань ямар үнэ санал болгож байгааг мэдэх хэрэгтэй ба та чухам ямар сайтад бараагаа зарах гэж байна тэр хэсэгтээ судалгаа хийх хэрэгтэй. Өөрт тохирох үнээ тодорхойлоод өөрөө худалдан авагчийн байрнаас хараад үз. Ийм бараанд ийм хэмжээний мөнгө төлөх үү гэж тэдний өмнөөс бодож үзээд боломжийн бус санагдаж байвал зоригтойхон үнээ буулга. 2. Сайн зураг ав Бараагаа зөв байдлаар харуулах нь элдэв асуулт тавих явдлаас чөлөөлж, бүх л үзүүлэлтийг нь ил болгодог байна. Нэгэн хэвийн зарлал дунд сайн, хурц зураг бусдаас илүү анхаарал татах болно. Янз бүрийн өнцгөөс зураг ав: хувцас бол шошго болон үнийн цаасыг нь ил болгож авах, техник бол баталгааны хуудас,заавар зэргийг нь цуг харуулах гэх мэт. Шударга байж, бүтээгдэхүүнийхээ дутагдалтай талыг нуулгүй ил хэлэх нь худалдан авагчид элдэв зүйл тайлбарлах цагийг тань хэмнэх болно. Зөвлөгөө: Адил төстэй барааг дэлгүүр болон рекламаар хэрхэн сурталчилж байгааг харж зоригтой хуулбарлах хэрэгтэй. Сайн зураг байхгүй бол үйлдвэрлэгчийн рекламны зураг ашиглаж болно, тиймэрхүү зураг нь хамгийн их анхаарал татдаг байна. 3. Барааг зөв тодорхойлж танилцуулах Эд барааг тодорхойлсон танилцуулгыг хараад худалдан авагч тантай холбогдох эсэхээ шийддэг. Чухам ийм үед сургуульд байхдаа зохион бичлэг бичдэг байсан чадвар тань хэрэг болох билээ. Аль болох богинохон, их мэдээлэл агуулсан байх нь зөв. Хэрвээ та барааны тухай танилцуулга хийгээгүй, хэмжээг нь тавиагүй бол тань руу залгах олон утасны дуудлага хүлээн авах болно шүү. Зөвлөгөө: Зарж байгаа шалтгаанаа хэлэх хэрэггүй. Бусад хүнд таны нүүж байгаа болон мөнгө хэрэгтэй байгаа тань хамаагүй хэрэг юм. Яах аргагүй илүү мэдээлэл билээ.Сүржин гарчиг.Мэргэжилтнүүдийн арга барилыг хэрэглэхээс зовох зүйл үгүй. Богино-хурц гарчиг олон хүний анхаарлыг татах болно.Текстээ сайн боловсруулж, догол мөр зэргийг анхаар. Сайн боловсруулсан текстийг хүн дуустал нь уншдаг байна.Нэг барааг олон янзын газарт зарах гэж оролд. Жишээ нь машины хар хайрцагны зарыг “машин”, “фото болон видео”, “аюулгүй байдал” гэсэн хэсгүүдэд тавьж болох юм.Ийм нөхцөлд таны барааг харах хүний тоо,худалдан авах магадлал геометр прогрессоор өсөх билээ.4.Бараагаа битгий хадгал Онлайн худалдаа хийж байхад худалдан авагч нар маргааш хүртэл гэх маягаар бараагаа хадгалж байхыг хүсэх нь маш элбэг. Ийм “хүртэл” гэх хугацаа маш олон янз байх болно.Гэхдээ худалдан авагч гэдэг маань тогтворгүй зан ааштай байх бөгөөд өнөөдөр авахаар хүсэж байсан юмаа маргааш мартах нь дэндүү элбэг.Онлайн худалдаанд цаг хугацаа таны эсрэг ажиллаж байдаг юм шүү. Хэрвээ худалдаж авах хүн олдвол энэ нь сайн хэрэг.Элдэв зүйл бодолгүй, хэн нэгний хүсэлтээр хадгалж байлгүй зоригтой зар.5.Бонус нэм Хүн болгон бэлгэнд дуртай. Маркетингийн мэргэжилтнүүд энэ аргыг сайн эзэмшсэн байдаг бөгөөд үүний хүчээр чухал биш барааг ч зарсаар байна. Үнэгүй бэлэг болон бонус нь тухайн барааны харагдах байдлыг эрс сайжруулна. Яагаад худалдаа эрхэлдэг дэлгүүрийн үнэлж баршгүй аргыг хэрэглэж болохгүй гэж? Зөвлөгөө: Нөүтбүүк зарж байгаа бол бонуст нь хулгана эсвэл флэш өг. Хүүхдийн хувцас зарж байгаа бол дээр нь ямар нэг тоглоом, хэрэгтэй жижиг сажиг зүйл нэмж болох юм. Энэ тухайгаа харин заавал эхний хэсэгт бичих юм шүү. 6. Худалдан авагчтай үнээ тохирч болно Маркетингийн мэргэжилтнүүдийн бас нэг зөвлөгөө нь барааны үнэ хэт бага байх нь худалдан авагчийг үргээдэг гэсэн зүйл юм. Худалдан авахаар шийдсэн хүнд энэ үнэ гэнэт элдэв эргэлзээ төрүүлж болох юм. Магадгүй эвдэрсэн, элдэв нууц гэмтэлтэй байж магадгүй гэх мэт. Зөвлөгөө: Худалдах гэж байгаа үнээсээ арай илүү өндөр үнэ тавих ба харин ”сайн ярина” гэдэг ойлголтыг өгөх хэрэгтэй. “Ярина” гэсэн энэхүү шидэт үг энэ барааг авахаар төлөвлөж байгаагүй олон хэмнэлттэй худалдан авагчийн анхаарлыг татах билээ. Үнээ буулга – үр дүнд нь аль аль нь сэтгэл хангалуун болох болно.7. Аюулгүй байдлыг анхаар Аливаа үнэгүй зар тавьж байгаа сайтууд нь эхлээд энэ сайтын аюулгүй байдлын тухай мэдээллийг уншихыг зөвлөдөг. Үүнийг тоохгүй байж болохгүй бөгөөд энгийн зааврыг нь дагаж худалдаа наймаагаа амархан хийх болно. Зөвлөгөө: Хувийн мэдээллээ бүү ил гарга Онлайн худалдаа хийхдээ зориулсан тусгай дугаар, сим-карттай бол Худалдсан бараагаа өгөх газраа олон хүнтэй газар хийхээр тохирч найз нөхөдтэйгөө цуг ирсэн нь дээр. Гэртээ танихгүй хүн бүү ирүүлээрэй. Тоон системт бүтээгдэхүүн болон мобайл техник зарахдаа серийн дугаарын зургийг нь ав. Луйварчид таны барааг адилхан эвдэрсэн бараагаар сольж, буцаан авчирч өгдөг аргатай. Үр дүнд нь та мөнгөө ч, бараагаа ч алддаг билээ. Хувь хүнээс худалдаж авч болохгүй зүйл Видео бичих боломжтой тоон системт зургийн аппарат. Видео бичих нь матрицийг их халаадаг учир хэрэглэх хугацааг ихээхэн бага болгодог байна. Энэ элэгдлийг тооцох боломж бараг үгүй учир та ийм зүйл худалдан авбал сохроор авч байгаатай адил юм. Компьютерийн хатуу диск. Маш эмзэг эд бөгөөд хамгийн жижиг цохилт ч үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлнө. Дугуй болон мотоциклын дуулга, хүүхдийн машины сандал. Эдгээр нь хүний амь насыг хамгаалах зориулалттай хийгдсэн учир буруу ашиглах нь амь настай холбоотой зүйл юм. Тиймээс аюулгүй байдалд мөнгө хэмнэх хэрэггүй юм шүү. Плазм дэлгэц. Ийм дэлгэцний бүтцэд байх фосфор нь явцын дунд шатаж байдаг шинж чанартай юм байна. Бусад төрлийн ТВ технологид ч ийм үзэгдэл байх боловч плазмд хамгийн их. Машины дугуй болон обуд. Эдгээрийг ямар нөхцөлд яаж хэрэглэж байсныг мэдэх аргагүй учир аюултай. Тоос сорогч. Энэ нь гэрийн нэгэн чухал хэрэглэл бөгөөд хамгийн их, хамгийн хамаагүй ханддаг хэрэгслүүдийн нэг. Үүний хамгийн үнэтэй зүйл нь мотор бөгөөд энэ эд анги эхэлж гэмтдэг ба засвар нь маш үнэтэй байх болно шүү.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!