Uncategorized

Санхүүгийн байдал хүний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бид санхүүгийн элдэв бэрхшээлээ амьдралын буруу шийдвэртэй холбон тайлбарладаг:энэ яагаад их сургуулиа хаяв аа? Яагаад тэр илүү орлоготой ажил сонгосонгүй вэ?Яагаад тэднийх ийм олон хүүхэд гаргаа вэ?… Саяхны хийсэн хэд хэдэн судалгаагаар бага мөнгөтэй байх нь тархины сэтгэн бодох чадварт ихээхэн нөлөөтэй байж болохыг тогтоосон байна.Нийгэм-эдийн засгийн түвшин доогуур байх тусам тархины ажиллагаа сул дорой байгааг эрдэмтэд өөрсдийн судалгаагаар тогтоож чаджээ. Даллас дахь Техассийн их сургуулийн “Урт удаан амьдрах чадварыг судлах төв”-ийн судлаачид 20-89 насны 904 хүний тархийг судлан үзсэн бөгөөд судалгааны ажлын үр дүнгээ “Үндэсний шинжлэх ухааны академийн хөдөлмөр” сэтгүүлд хэвлэн нийтэлсэн байна.Судлаачид хоёр зүйлийг тогтоохыг зорьсон:нэгдүгээрт,туршилтанд орж байгаа хүмүүсийн тархины саарал бодисын хэмжээ ямар байгааг тогтоох.Хоёрдугаарт,тэдний тархины торлог ямар бүтэцтэй байгааг тогтооход оршино.Тархины үйлдлүүд нь хоорондоо уялдаа холбоотой байгаа хүмүүсийн хувьд адил төстэй шинж тэмдэг илэрчээ:жишээ нь,хэл яриа хариуцсан тархины холбоос өөр хоорондоо илүү их нөлөөлж байсан бол биеийн бусад хэсгүүдтэй уялдаа холбоо төдийлөн өндөр түвшинд тогтоож чадахгүй байгааг тогтоожээ. Тархины торлогийн энэхүү “ялгарал”-ыг “тусгайлан” авч үзэх шаардлагатай гэж онцолжээ.Судалгааны дараагийн үе шатанд дээрх үзэгдлийг боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэлтэй тулган харьцуулж үзсэн байна–үүний зэрэгцээ нийгэм-эдийн засгийн статус ч мөн тодорхойлогдсон.Статус өндөр дундаж насны (35-64 насны хооронд) хүмүүсийн хувьд саарал бо.дис илүү их байгааг тогтоов, тэдний тархины торлогийн “ялгарал” ч зохих хэмжээнд өндөр гарчээ.Эдгээр хэмжээ нь өндөр ой санамжтай болохыг илтгэхээс гадна тархийг эрт хөгшрөх үйл явцаас хамгаалах бодисын ялгаруулалтыг идэвхжүүлэхэд нөлөөлдөг байна. Судалгаа хийж байгаа эрдэмтэд эдгээр үзүүлэлтүүдээс гадна сэтгэл зүй болон бие махбодийн эрүүл мэндийг бүхэлд нь бас авч үзжээ:танин мэдэхүйн чадвар,бага насандаа нийгэм-эдийн засгийн ямар түвшинд хамаарч байсан (насанд хүрснээс хойш бус).Өөрөөр хэлбэл дундаж насныхны хувьд тархины эрүүл мэнд хүн баян эсвэл ядуу болоход нөлөөлөхгүй байгааг судлаачид тогтоож чадсан байна.Гэхдээ насанд хүрсэн хойно нийгэм-эдийн засгийн түвшинд өөрчлөхөд тэдэнд ямар нэгэн зүйл нөлөөлжээ гэдэг дүгнэлтэд хүрчээ.Чухам юу нөлөөлсөн байж болох вэ?Ажлын байрны хөлс нь доогуур байгаа хүмүүсийн хувьд эрүүл мэндийн үзлэг,эрүүл хооллох боломж илүү байсан байж болох талтай. Тэд бохирдол ихтэй дүүрэгт амьдардаг эсвэл боловсролын хувьд доогуур орчинд амьдардаг.Үүнээс гадна стресс нийгэм-эдийн засгийн доогуур түвшинд амьдрахад ч нөлөөлнө –стрессийн даавар нь биеийн эрүүл мэндийг,тэр дундаа тархины эрүүл мэндийг ч дарангуйлдаг.“Бид стресс гэдэг зүйлийг илүү гүн гүнзгий судлах хэрэгтэй,үүний зэрэгцээ тархийг ч мөн мартаж болохгүй” гэж төслийн удирдагч,UTD төвийн мэдрэлийн эмч Гаган Виг хэлж байна.“Амьдралын туршлага нь тархины эрүүл мэндэд шууд нөлөөлнө” гэж тэрээр онцолжээ.Нийгэм-эдийн засгийн доогуур түвшин мөн хүний сэтгэн бодох чадварт нөлөөлдөг болохыг ч урьд өмнийн судалгаанууд баталсан.2013 оны “Science” сэтгүүлийн нэгэн дугаарт нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнгээс харахад, “хүний танин мэдэхүйн функц нь олж байгаа бага орлого,зарлагаа багасгах хүчин чармайлтаас шалтгаалж буурч байдаг”. Ядуурлын танин мэдэхүйн үнэ цэнэ–яг л шөнийн нойроо алдсан мэт байгааг судалгаагаар тогтоожээ. Өнгөрсөн жил хийгдсэн өөр нэг судалгаанаас харахад,ядуурлын туйлд амьдарч байсан хүмүүсээс ой санамж,сэтгэн бодох хурд болон ажил гүйцэтгэх хурдыг нь туршиж үзжээ. “Миний бодлоор, энэхүү баримт бичиг нь [PNAS] танин мэдэхгүйн функц болон ядуурлын тухай өмнөх судалгааны ажил дээр үндэслэгдсэн байх” гэж Британийн Колумбын их сургуулийн сэтгэл судлаач Жао (2013 оны судалгаан оролцсон эрдэмтэн) хэлжээ.“Архаг ядуурал тархины анатомд шууд нөлөөлдөг.Энэхүү нийтлэлд нейрон талаас нь баталгаажуулсан баримтуудыг тусгасан байгаа”.PNAS-ийн судалгаанд нийгэм-эдийн засгийн статус болон тархины хэмжээсийг ч харьцуулан судалсан. Судалгаанд бүхий л насны хүмүүс орсон гэж хэлж болно,“залуу” томчууд (20-34 насны) эсвэл “ахмад” томчууд (64-наснаас дээш).Нийгэм-эдийн засгийн статус доогуур хүмүүсийн бүлгээс хэрхэн эрүүл саруул өндөр насалж байгааг тогтоохоор судалж үзээд дараах дүгнэлтэд хүрчээ: 70-80-аад оны үед нийгэм-эдийн засгийн доогуур түвшин амьдралын чухал үнэлгээгээр байгаагүй байх талтай, өөрөөр хэлбэл тархины эрүүл мэндээс бие махбодийн хөгшрөх явц,эрүүл мэндэд илүү анхаарал хандуулж байсантай холбон тайлбарлаж болох ажээ.Ядуу (эсвэл ямар нэгэн хэмжээгээр ядуу) амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ байдал нь өөрөө өөрийгөө бий болгон тойрог байдлаар эргэлддэг гэж судалгаагаар үзжээ.Хангалттай мөнгө олдоггүй хүмүүс зардлаа нэгээс нь нөхөж амьдардаг.Үүнээс улбаалж стресст орно,санах ой нь муудна. Энэ бүх сөрөг үзэгдэл нь танин мэдэхгүйн функцыг муутгадаг,өөрөөр хэлбэл орчин үеийн мэдээллийн эрин үед баялгаа нэмэгдүүлэх боломжоо алддаг ажээ.Эх сурвaлж ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!