Ханиалга намдаах 8 үр дүнтэй арга

Ээж бүрийн мэдэж байвал зохих, ханиалга намдаах гайхалтай жорууд 1) Байцааны навчийг халуун усанд дүрж гаргаад дээр нь давс болон зөгийн балны холимгийг (1:1 харьцаатай) түрхэнэ.Хөрөхөөс нь өмнө халуун байхад нь цээж юмуу нуруун дээр (зүрхний ойр орчимд биш) тавиад хүнсний скочоор ороогоод,өвчтөнийг сайн ороож,хучиж,дулаална.Хэсэг хугацааны дараа байцааны навчаа авч болно.
Холимог арьсанд шингэсэн байх ба үр дүнгээ үзүүлэх болно.2)Чанасан болон духовканд жигнэсэн лийр бол хүчтэй ханиалга болон багтрааны үед тохиромжтой арга юм.Хатаасан лийрний ханд нь өндөр халуунтай байгаа үед цангааг сайн тайлдаг.1 стакан хатаасан лийрэн дээр 500 мл ус хийгээд 20 минут чанана.Савыг гадуур нь юмаар ороогоод 4 цаг хандлана.Бэлэн болсон хандаа шүүнэ.Бүлээнээр нь өдөрт 4 удаа 100 мл-ээр хоолноос 30 минутын өмнө ууна.3) 2 бананыг (түүхий биш) нухаад дээрээс нь 200 мл буцламгай ус хийгээд 10 минут буцалгана. Шүүгээд зөгийн бал нэмнэ.Бүлээнээр нь уугаарай. 4) 10 ширхэг нандин чавган дээр (финики) 500 мл ус хийгээд 30 минут буцалгана.Сайн шүүж авна. Хуурай ханиалганы үед халуунаар нь ууна.
200 мл сүүнд 6-7 ширхэг нандин чавга хийгээд буцалгаж ууж ч бас болно.Үр дүн ижил.5) 30 гр үзмийг буцалсан хүйтэн усанд 45 минут дэвтээнэ.Дараа нь үзмээ шүүж авна.Унтахын өмнө үзмээ халуун сүүгээр даруулан иднэ.Хүчтэй ханиалганы үед ч энэ энгийн арга тус болно.6) Хүүхдийн ханиалганд дараах холимог тус болно. Ойролцоо хэмжээний 1 алим,1 сонгино,1 лууванг жижиг үрүүлээр үрнэ.Дээр нь 2 хоолны халбага зөгийн бал нэмээд сайн хутгана.
Хүүхдэд бүлээнээр нь 1 цайны халбагаар өдөрт 4-5 удаа өгнө.7) 2 хоолны халбага үрсэн алим,2 хоолны халбага зөгийн бал,1 хоолны халбага үрсэн сонгиныг хооронд нь холиод бүлээнээр 1 цайны халбагаар өдөрт 4-8 удаа хэрэглэнэ.8) Ханиалганы эсрэг «галт» сүү.10 ширхэг сонгиныг буузных шиг хэрчээд,1 бүтэн сармисыг жижиглэнэ.Сармис,сонгино дээрээ 500 мл сүү хийгээд сармис сонгиноо зөөлөртөл буцалгана.Бэлэн болсон холимог дээрээ гааны навч, зөгийн бал нэмнэ.1 цаг хандалсны дараа шүүнэ.Бэлэн болсон хандыг 1 хоолны халбагаар өдөрт хэд хэдэн удаа ууна.Эх сурвaлж
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.