Uncategorized

Эдгээр 7 шинж эмэгтэй хүнийг “хямдхан” гэж тодорхойлоход хүргэдэг! Танд арай эдгээрээс байгаа юм биш биз?

“Хямдхан эмэгтэй” гэх үг үл хүндэтгэсэн,бүдүүлэг сонсогдож байгаа байх.Хэдийгээр тийм ч гэлээ,бидний амьдарч буй нийгэм энэ төрлийн бүсгүйчүүдээр дүүрэн.Тэд зөвхөн мөнгө,гадаад төрх болон аливаа зүйлсийн өнгөн талд татагддаг бөгөөд эдгээрийн үр дүнд өөрсдийгөө бусдаас илүү дээр гэж бодож явцгаадаг.Үүний зэрэгцээ тэдэнд сайхан сэтгэл,өрөвч зан чанар гэж огт үгүй.Тэдэнтэй мөр зэрэгцэн амьдарч буй энэ цаг үед “хямдхан” эмэгтэйг илтгэх 7 шинжийг та бүхэнд хүргэе. 1.Эрчүүдэд хандах хандлага Хямдхан эмэгтэйн эр хүний талаарх ойлголт тэс өөр.Тэд эрчүүдийг хэтэвчнийх нь зузаанаар хэмждэг бөгөөд хэрэв тухайн эр хүн түүний санхүүгийн хэрэгцээг хангаж чадахгүй бол,арчаагүй эсвэл амьдралын чадавхгүй нэгэн гэж дүгнэдэг.Хямдхан эмэгтэй кафед хэзээ ч хувиасаа мөнгө гаргаж төлбөр тооцоо хийхгүй.Хэрэв та түүнд тооцоогоо хийх санал тавьбал,тэр эвтэйхэн гэгч нь эр хүн төлбөр тооцоог хийх хэрэгтэй гэж хэлээд гараад явчихна.2.Брендээр өөрийгөө гоёх хүсэл Хямдхан эмэгтэй өөрийнхөө амьдралыг алдартай брендгүйгээр төсөөлж чаддаггүй. Брендийн бүтээгдэхүүн өмсөж,зүүх нь түүнийг үнэхээр их аз жаргалтай болгодог.Үүний зэрэгцээ түүнд өөрийн гэсэн хувцаслах мэдрэмж гэж байдаггүй бөгөөд зөвхөн загварын ертөнцийн томоохон сэтгүүлүүд дээрх эмэгтэйчүүдийг дуурайхыг эрхэмлэдэг.3.Өр зээл Хямдхан эмэгтэй үргэлж өр зээлтэй амьдардаг.Гэхдээ энэ нь тэр зайлшгүй тэгэх шаардлагатай байсан гэсэн үг биш.Тэр сүүлийн үеийн iPhone гар утас эсвэл хүрэм,машин зэргийг худалдаж авахын тулд өр зээл тавьдаг.Эдгээр эд зүйлсийн тусламжтай тэр өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч,бусдын дунд нэр хүндтэй байна гэж боддог.4.Бусдад хандах хандлага Хямдхан эмэгтэй бусадтай үл хүндэтгэсэн байдлаар харьцдаг. Тэр тусмаа үйлчилгээний ажилтнуудыг дорд үздэг.Ресторан болон бусад олон нийтийн газарт түүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хэт ихсэж,бусдыг өөрөөсөө дорд мэтээр харж,сэтгэж эхэлдэг.Гэвч хямдхан эмэгтэй ийм хандлага гаргаснаараа бусдын нүдэнд улам л инээдтэй харагддаг гэдгээ өөрөө ч мэддэггүй.5. Гадаад төрх хамгийн чухал Хямдхан эмэгтэйн гадаад төрхийг харахад андашгүй.Тэр наран шарлагын газар байна уу,эсвэл дэлгүүрт байна уу хамаагүй,олон нийтийн өмнө гялалзаж,гялтганасан ганган хээнцэр хувцас өмсөнө. Түүнчлэн,өвдсөн үедээ эсвэл хог асгахаар гарахдаа ч нүүрээ заавал буддаг.Боломж л гарвал тэр хөл эсвэл цээж,нэг бол хоёуланг нь ил гаргасан хувцас өмсөхийг илүүд үзнэ.6.Гэр бүлийнхэндээ хандах хандлага Энэ төрлийн эмэгтэйн ар гэрийнхэн ихэнхдээ дундаж амьдралтай байдаг.Гэхдээ тэглээ гээд түүнийг “хямдхан” гэж тодотгож байгаатай гэр бүл нь хамаагүй. Харин тэр гэр бүлийнхнээсээ ичиж,санаа нь зовдог.Үргэлж толгойдоо баян чинээлэг гэр бүлийг хүсэж мөрөөдөж,төсөөлөн боддог.Тиймээс тэр гэр бүлийнхнийхээ талаар ярих тийм ч дуртай байдаггүй.7.Үнэнч байдал?Тэдний мэдэх зүйл огт биш Хямдхан эмэгтэй бусдын итгэлийг яаж даах ёстойгоо мэддэггүй.Хэдийгээр тэр баян эртэй учирсан ч,илүү баян чинээлэг нэгэнтэй тааралдах юм бол боломжийг хэрхэвч алдахгүй.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!