Uncategorized

Аавын оролцоо хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхдийг сайн өсгөж хүмүүжүүлэхэд ээжийн анхаарал халамж,оролцоо маш чухал байдгийн адил аавын үүрэг хариуцлага, оролцоо ч чухалГэхдээ эцэг эхийн хүүхдэдээ ойлгуулж,таниулж мэдүүлэх зүйлс харилцан адилгүй.Хүүхэд ээжийнхээ хэвлийд өсөж томордог учир ээж хүүхдэд халуун дулаан хайр,зөөлөн энэрэнгүй байдлын илэрхийлэл болдог.Мөн хүүхдэд өөрийнхөө хүч,эрх мэдлийг бүрэн мэдэрч илрүүлэхэд эхийн болзолгүй хайрыг мэдрэх хэрэгцээ байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд түүнд үзүүлэх,мэдрүүлэх ээжийнхээ хайрын ачаар өөрийгөө энэ дэлхийд цор ганц гэдгийг мэдэхийн зэрэгцээ өөрийн үнэ цэнийг мэдэрдэг.Харин эсрэгээрээ аавын зөв оролцоо,хайрын ачаар хүүхэд өөрийн хил хязгаар,бусад хүн энэ дэлхийд байдаг болохыг мэдэрч сурдаг. Мөн энэ дэлхийд баяр хөөртэй аж төрөхийн тулд эргэн тойрны хүмүүстээ анхаарал халамж тавьж,тэдэнтэй зохицон амьдрах ёстойг хүүхэд аавтайгаа өссөнөөр ойлгож суралцдаг. Жишээ нь аав хүүхэдтэйгээ ойр байж,түүнийг өсгөхөд ээжтэй нь хамтран цаг гаргаснаар хүүхдийн дараах зан чанар илүү хөгждөг хэмээн мэргэжилтнүүд үздэг юм: Хүүхдийн эрсдэл үүрэх чадвар,Гэр бүлээс гадуурх орчинд илүү их санаачилгатай нэгэн байх чадвар,Ямар нэг сорилтыг туулах хандлагатай нэгэн болох,Санаандгүй болох үйл явдлын өмнө илүү зоригтой,бие даасан чадварыг хүүхэд ааваасаа илүү их суралцдаг. Хэрвээ та аав болсон бол энэ зөвлөгөөг уншаад өнөөдрөөс илүү их цагийг хүүхэдтэйгээ өнгөрүүлэн тэднийг зоригтой,санаачилгатай,эрсдэл үүрэх чадвартай иргэн болж хүмүүжихэд нь өөрийгөө зориулаарай.Эхнэрийнхээ биш зөвхөн танд өгөгдсөн үүрэг юу болохыг дахин тунгаан түүнд тохирсон зүйлсийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлээрэй.Орчуулсан Т.БаасандуламЭх сурвaлж  

Related Articles

Back to top button
error: Content is protected !!