Uncategorized

Яагаад амны салстад афт гардаг вэ?

Афт нь дугуй,зууван дугуй хэлбэртэй хэмжээгээр жижиг байдаг ба амны зөөлөн эд,буйл орчмоор гардаг халдварт бус өвчин юм.Афт нь юм ярих,зажлах,залгих үед өвдөлт ихтэй ба гарснаас 1-2 долоо хоногийн дотор эдгэрдэг.Хэмжээгээр том,өвдөлт ихтэй,удаан хугацаанд эдгэрэхгүй байвал та шүдний эмчид хандаарай.Шинж тэмдэг.Ихэнх афт дугуй,зууван дугуй хэлбэртэй цайвар шаргал өнгөрөөр хучигдсан улайсан хүрээтэй байдаг.Хэлний дор,буйл,хацар,уруулын дотор талын салстад эсвэл зөөлөн тагнайд гарч болдог.Шалбархай гарах хэсэгт 1-2 хоногийн өмнө өвдөлт өгдөг.Афтын 3 төрөл байдаг ба үүнд:1.Жижиг афт- Ихэнхдээ тохиолддог.Жижиг хэмжээтэй.Зууван дугуй хэлбэртэй, улайсан хүрээтэй.1-2 долоо хоногт сорвигүй эдгэрдэг. 2.Том афт- Цөөн тохиолддог.Жижиг афтаас том,гүн байдаг.Дугуй хэлбэртэй,өвдөлт ихтэй.2 долоо хоногоос дээш хугацаанд сорвитой эдгэрдэг.3.Херпес шархлаа- Херпес вирусээр үүсгэгддэггүй,маш жижиг хэмжээтэй 1-2 долоо хоногт сорвигүй эдгэрдэг Афт яагаад үүсдэг вэ?Афт үүсгэх тодорхой шалтгаан байхгүй хэдий ч нөлөөлөх хэд хэдэн хү.чин зүйлүүд байдаг. Үүнд цус багадалт,B-12 витамин,фолийн хүчил,төмөр дутагдал,сарын тэмдэг ирэх үеийн гормоны өөрчлөлт,“sodium lauryl sulfate” агуулсан шүдний оо,ам зайлагч хэрэглэх,стресс,архаг өвчин,дархлаа муудах зэрэг нь амны салстын афт өвчин үүсэхэд нөлөөлдөг байна.Хэн өртөх боломжтой вэ?Нас,хүйс харгалзахгүй тохиолдох боломжтой ба өсвөр насны хүүхэд,залуучуудад түгээмэл тохиолддог. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?Афт нь ихэвчлэн дахидаг тул та дараах зөвлөмжийг дагаснаар гарах давтамжийг багасгах боломжтой.*Хоол хүнсэндээ анхаарал хандуулаарай-Амны хөндийг цочроож байгаа хоол хүнсийг хэрэглэхгүй байх.(Самар,чипс, халуун ногоо,давслаг хоол хүчиллэг жимс)*Эрүүл хоолыг сонгоорой- Шим тэжээлийн дутагдлаас сэргийлж ногоо,жимс,бүхэл үрийн бүтээгдэхүүн идээрэй. *Стрессээ бууруулах*Амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах- Амны хөндийг хоол идсэний дараагаар өдөр тутамдаа угааж цэвэрхэн байлгах.Буйланд цочруул үүсгэхээс сэргийлж зөөлөн үстэй сойзыг хэрэглэх мөн “sodium lauryl sulfate”-н найрлагатай шүдний оо,ам зайлагч хэрэглэхээс татгалзаарай.Эх сурвалж:Mayoclinic (mayoclinic.org) Shud.mn Нийтлэлч:Б.Билгүүнзаяа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!