Uncategorized

Эмэгтэй хүн бүрийн амьдралд хэрэг болох энгийн хэрнээ гайхалтай 10 лайфхак

Заримдаа амьдралд галзуурмаар үе тохиодог,ялангуяа эмэгтэйчүүдэд.Бид үүнтэй зүгээр эвлэрээд яваад байж огт болохгүй.Энгийн мөртлөө үр дүнтэй лайфхак хүнд үеийг даван туулахад тусалдаг ажээ.Тийм учраас амьдралыг хөнгөвчлөх,тэр бүү хэл сайжруулахад тустай шинэлэг зөвлөгөө сонсоод баярлах нь энүүхэнд. 1.Сарын тэмдгийн үеийн тааламжгүй өвдөлтийг хэрхэн багасгах вэ?Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг багасгахын тулд ардаа баллууртай харандаа авч чихний дээд хонхорхойд зөөлөн иллэг хийж өгнө.Дараа нь нөгөө чихний дээд хонхорхойд хийнэ.2.Илүүдэл үс хуссаны дараах цочролыг хэрхэн багасгах вэ?Хөлийн илүүдэл үсийг хуссаны дараа арьсыг цочроохоос сэргийлэхийн тулд сахлын хөөс эсвэл үнэргүй саван ашиглана.Мөн үсийг хуссаны нэг өдрийн дараа арьсыг гуужуулахаа мартаж болохгүй.Үнэртэй бодис арьс цочроох бодис агуулсан байдаг тул ийм төрлийн бүтээгдэхүүнээс аль болох татгалзахыг хичээ. Гуужуулах арчилгаа нь үс хусах үед үсний үзүүр дээр үлдсэн үлдэгдлийг цэвэрлэж өгөхөд тустай юм.Эдгээр үлдэгдэл арьс цочроход хүргэдэг.Дээрх аргуудын тусламжтайгаар та арьс цочрох шалтгаануудыг арилгаж байна гэсэн үг.3.Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг хэрхэн багасгах вэ?Дисменорея(сарын тэмдгийн үеийн өвдөлт)нь сарын тэмдэг ирж байх үед эсвэл ирэхээс өмнөхөн үүсдэг.Хэвлийн доод хэсгээр,нуруу эсвэл гуя дагаж өвдөх нь элбэг.Эдгээр таагүй өвдөлтийг багасгахын тулд сарын тэмдэг ирэх таамаглалт өдрөөс нэг хоногийн өмнө өвчин намдаах эм ууж заншаарай.4.Тослог ихтэй үсийг яаж угаах вэ?Хэрвээ таны үс тослог ихтэй бол толгойгоо шампуниар угаахаас өмнө ангижруулагчаар угааж туршаарай.Уг арга нь үс нь хурдан тослогтож хүндэрдэг хүмүүсийн үсийг чийгшүүлж өгнө.5.Тосны толбыг яаж хурдан арилгах вэ?Хувцсан дээр үүссэн тосны толбыг хүүхдийн цацлагаар арилгаж болно. Тос цацлагад бүрэн шингэхийг тэвчээртэй хүлээх хэрэгтэй.Хүүхдийн цацлага даавууны ширхгийн завсраар бүрэн шингэж тосыг угааж цэвэрлэх ажлыг эрс хөнгөвчилдөг байна.Шөнөдөө цацлагатай хонуулаад маргааш өглөө нь цацлагыг шүдний сойзоор цэвэрлээрэй.6.Хөлс дарагчийн толбыг яаж арилгах вэ?Хувцсан дээр ямар ч шалтгаанаар толбо үүсэж болно.Ихэнх тохиолдолд арьсны тослог,угаалгын нунтаг мөн алюминий давсны нөлөөнөөс үүсдэг.Гэхдээ хөлс дарагчийн нөлөөгүйгээр хувцсанд шар толбо үүсэх нь элбэг: биеэс ялгарах тослог бусад бохирдолтой холилдон хувцсанд толбо үүсгэдэг.Эдгээр төрлийн толбыг арилгахын тулд устөрөгчийн хэт ислийг аяга таваг угаагч бодис,хүнсний содтой холино. Зуурмагийг шүдний сойзоор толбо дээр түрхээрэй.Уг аргыг цагаан,хар болон өнгийн хувцсан дээр ашиглах боломжтой.7.“Ягааны татвар”-аас хэрхэн зайлсхийх вэ?Эмэгтэй хүний ариун цэвэр сахих аливаа бүтээгдэхүүн эрчүүдийнхээс даруй 56 хувиар үнэтэй байгааг судалгаагаар тогтоожээ.Бага ч болов хэмнэлт гаргахыг хүсэж байгаа бол эрчүүдийн сахлын татуурга,хөлс дарагч худалдаж аваарай.Илүү хямд бас үйлчилгээ нь эмэгтэйчүүдийнхээс илүү дээр байдаг ажээ.8.Чанга таглааг яаж онгойлгох вэ?Шилэн савны тагийг,ялангуяа даршилсан ногооны тагийг онгойлгохын тулд халуун усанд 1 минут тавина.Одоо хэний ч тусламжгүйгээр тагийг эргүүлээд онгойлгож болохоор боллоо.9.Түлэгдсэн хайруулын тавгийг яаж цэвэрлэх вэ?Түлэгдсэн хайруулын таваг,хоолны савны ёроолыг цэвэрлэхийн тулд дотор нь хүнсний содтой ус буцалгаарай. Дараа нь савыг цэвэр усаар зайлна.Хүнсний сод–цэвэрлэгээний шалгарсан бодис.Үйлчилгээ нь хөнгөн чанарын шүлтийн нөлөөтэй тул бохирдол,тосыг усанд амархан уусгаж чаддаг.10.Сарын тэмдгийн толбоос хэрхэн салах вэ?Устөрөгчийн хэт исэл (H2O2)–зүссэн зэрэг бүх төрлийн шархыг ариутгаж цэвэрлэхэд ашигладаг шингэн бодис.Одоо цагт хэт ислийг анагаахын бус буюу толбо арилгах зорилгоор өргөн ашигладаг болжээ.Хэрвээ та цагаан эсвэл цайвар өнгийн дотуур хувцаснаас цусны улаан толбо арилгахыг хичээж байгаа бол хувинтай усанд 1 стакан хэт исэл хийж усанд дотуур хувцсаа 30 минут дэвтээн орхиорой.Эх сурвaлж  

Related Articles

Back to top button
error: Content is protected !!