Uncategorized

Өдөр бүр хэрэглэдэг хэдий ч бид одоог хүртэл бүрэн утгаар нь ашиглаж чаддаггүй 12 эд зүйл

Орчин цагт бидний амьдралыг илүү хөнгөвчлөх асар олон зүйлс хэрэглээнд нэвтрээд буй билээ.Тэгвэл манай сайт уншигч танд бидний гар доор байдаг ч төдийлөн бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй зүйлсийг танилцуулж байна.1.Хөргөгч доторх нүх Энэхүү нүх нь хөргөгч цэвэрлэхэд хүндрэл үүсгэдэг ч үнэн хэрэгтээ хөргөгчинд савлаж хөлдөөсөн бүтээгдэхүүнийг босоогоор тавьж,зай хэмнэх зориулалттай ажээ. 2.Түрдэг сагсан дээрх гогцоо Энэ зайд бяцрах, хагарах магадлалтай өндөг,талх,пластик савлагаатай сүү,тараг зэрэг зүйлсийг торонд хийж өлгөх зориулалттай байдаг аж.3.Лаазтай ундааны татуурга дээрх нүх лаазны дээрх татуурга нь ундааг хялбархан нээх боломж олгохоос гадна түүн дээрх нүхэнд соруул хийж уух боломжийг бүрдүүлсэн байдаг байна.4.Жимс дээрх тоон тэмдэглэгээ Жимсний шошго дээрх тоон тэмдэглэгээг бид төдийлөн анзаарч хардаггүй билээ. Тэгвэл тус тэмдэглэгээг PLU код гэж нэрлэдэг бөгөөд тухайн жимсний хэмжээ,хэлбэр,гарал үүсэл зэргийг заах үүрэгтэй аж.Тухайлбал,4 оронтой кодтой жимсийг тарихад хортон шавжны эсрэг цацлага хэрэглэж байсан гэж үзэх боломжтой.Харин 5 оронтой кодтой жимсний хувьд эхний тоо нь 8 байсан тохиолдолд тус жимс нь генийн өөрчлөлттэй,харин 9 байсан тохиолдолд органик бүтээгдэхүүн гэж үздэг байна.5.Дэвтэрний босоо шугам Орчин цагт дэвтэрний босоо шугамны гадна хэсэгт багш нар сурагчдын дүнг тавьж хэрэглэдэг боловч анх энэ шугамыг бичсэн зүйлс гадны нөлөөгөөр арилах,балрахаас сэргийлэх үүднээс ийнхүү тэмдэглэж хэрэглэдэг байсан гэдэг.6.Сойзны үсний өнгө өөр байх Сойз бүрийн үс голдоо өөр өнгөтэй байх нь түгээмэл.Тэгвэл энэ нь сойзыг илүү өнгө,үзэмжтэй болгох гэсэн энгийн оролдлого биш ажээ.Ийнхүү өнгө ялгаж үс суулгаж тухайн өөр өнгийн үстэй тэнцэх хэмжээний газарт оо түрхэж шүдээ угаах боломжийг хангах зорилготой байдаг байна.Түүнчлэн тус өөр өнгөтэй хэсгийн үсний өнгө бүдгэрч,өөрчлөгдөж эхлэх үед сойзоо солих болсон гэдгийг ч хэрэглэгчид мөн анхааруулах зорилготой байдаг ажээ.7.Гар дээрх үсгийн байрлал Анх цагаан толгойн үсгийн дарааллаар бичгийн машины гарыг бүтээж байсан ч хүмүүс хэт хурдан шивж товчлуурыг эвдэх,гацаах явдал түгээмэл гарах болсон тул хурдан шивэхээс сэргийлэх үүднээс үсгийн байрлалыг хольж байрлуулах болсон гэдэг. Ийнхүү хожим тэр өөрчлөлт нь стандарт болон мөрдөгдөх болжээ.8.Хоёр өөр өнгөтэй баллуур Баллуурын улаан өнгө нь харандаагаар бичсэн зүйлсийг,цэнхэр өнгө нь бэхээр бичигдсэн зүйлсийг арилгах зориулалттай гэж эндүүрэх хүмүүс цөөнгүй. Тэгвэл тус хоёр өнгө нь цаасны хатуу,зөөлөнд тохируулан сонгон хэрэглэх заалттай байдаг аж.Тодруулбал,цэнхэр өнгийн баллуураар хатуу цаас дээрх бичгийг,улаан өнгийн баллуураар зөөлөн,нимгэн цаас дээрх бичвэрийг арилгадаг байна.9.Хуванцар аяга дээрх нугалаа тэмдэглэгээ Хуванцар аяга дээр нугалаа хэлбэрээр тухайн аяганы багтаамжийг тэмдэглэдэг аж. Ихэвчлэн аяганы хамгийн доод нугалаа нь 30 мл,хоёр дахь нугалаа нь 150 мл,гурав дахь нугалаа нь 350 мл хэмжээг заадаг.10.Модон өлгүүр Модон өлгүүр нь төмөр болон хуванцар өлгүүрээс илүү бат бөх байдгаас гадна бас нэгэн давуу талыг өөртөө агуулдаг нь шавж,хорхойг үргээх үйлчилгээ давхар үзүүлдэг аж.Түүнчлэн модон өлгүүр нь хувцаст шингэсэн эвгүй үнэрийг дарж байдаг давуу талтай.11.халбаганы иш яагаад дөрвөлжин байдаг вэ?Хөндий дөрвөлжин иштэй энэ халбага нь давхар соруулны үүрэг гүйцэтгэдэг хэмээн үзэх хүмүүс олон.Гэвч үнэн хэрэгтээ энэ халбага нь зайрмагийг аяганд шахахад сайтар холих үүрэг гүйцэтгэдэг ажээ.12.Зэс хаалганы бариул Зэс нь өөртөө нян үржүүлдэггүй материал бөгөөд энэ шалтгаанаар хаалганы бариулыг зэсээр хийх явдал түгээмэл байдаг ажээ.Гэхдээ ямар нэгэн хольцгүй цэвэр зэс нян үржихээс хамгаалдаг гэдгийг дурдах нь зүйтэй.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!