Uncategorized

Гэдсэнд байгаа бичил биетүүд таны хэдий удаан наслах,хэр эрүүл байх,ухаантай байх,аз жаргалтай эсвэл сэтгэл гутралтай байх гээд бүх зүйлд хамааралтай

“Бүх өвчинд гэдсэнд эхэлнэ”энэ үгийг анагаахын эцэг Гиппократ хэлсэн байдаг.Аль 2400 жилийн өмнө хэлсэн үгийг шинжлэх ухаан одоо л ойлгож эхэлж байна.Эцэг эхээс өвлөж авсан ген хэн гэдгийг чинь тодорхойлно гэдэг онол хоцрогдож гэдсэнд байгаа бичил биетүүд таны хэдий удаан наслах,хэр эрүүл байх,ухаантай байх,аз жаргалтай эсвэл сэтгэл гутралтай байх гээд бүх зүйлд хамааралтай болсон. Анагаах ухаан гэдсэнд анхаарлаа саяхнаас хандуулж эхэлсэн ч гэсэн пробиотикний жилийн борлуулалт 70$тэрбум байгаа бөгөөд жил ирэх тусам нэмэгдэж байна.Энэ нь ямарч витаминуудаас илүү үзүүлэлт юм.Манай улс гэхэд л маш олон тэрбум төгрөгийг пробиотик орсон бүтээгдэхүүнд зардаг.Гэхдээ үйлдвэрийн пробиотикний талаар би та нарт хэдэн юм хэлье. Хүний гэдсэнд 300-500 төрлийн 100 триллион бактерууд оршдог.Гэтэл үйлдвэрийн пробиотикт үсрээд л 20 төрлийн бактериуд бий.1 грамм хүний баас 100 тэрбум орчим бактер агуулдаг бол 1 пробиотикт үсрээд л 50 тэрбум бактер бий.Үйлдвэрийн пробиотикийг уухад 90% нь ходоодны хүчилд ү.хдэг.Дээрээс нь эдгээр үйлдвэрийн пробиотикууд гэдсэнд удаан суурьшдаггүй дамжин өнгөрдөг учир урт хугацааны эмчилгээнд үр дүнгүй. Гэдсэнд хамгийн сайн тохирдог,сууршиж чаддаг бактерууд бол хүний өөрийн бактерууд юм.Баасанд байдаг бактерууд гэж хэлж болно.Энийг бид нар ходоодны хүчил зэргийг дамжихгүйгээр гэдсэнд суулгаж өгөх зорилготой.Хүний генийг өөрчилж болдоггүй бол(ирээдүйд бол болох байх)генээс илүү чухал үүрэгтэй гэдэсний бичил орчинг өөрчилж болно.Үүнийг эерэгээр өөрчлөхийн төлөө бид нар явна.Эх сурвалж: Saruul’s blogЭх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!