Uncategorized

Хүн муулах, атаа хөөх, башир санаа бүү агуул! Идэж дадаагүй идээ ундыг бүү хүрт

Зөвлөмж Намрын сайн өдрүүд үргэлжилж буй тул найр хуриманд оролцохдоо цэгцтэй идэж уугаарай!Иргэд нэг аягаар дамжуулж айраг архи тэргүүтэн бүү хүртээрэй! Учир ходоодны Хеликобактериас өгсүүлээд амьсгалын замын олон халдвар дамжих боломжтой.Мах тэргүүтэн хүнд хоол хүртэхдээ яаралгүй удаанаар зажилж идээрэй. Эс чадваас ходоод гэдэсний шингээлт муудах магад.Дан дангаар нь идэхэд зүгээр зарим хүнснүүд хамт нэг дор идэхэд ходоодонд орсон хойноо хоорондоо исэлдэн найрагдаж,найруулсан хо.р мэт болдог тул хоорондоо үл зохилддог идээ ундыг цээрлэгтүн!Идэж дадаагүй идээ ундыг бүү хүрт таны ходоод элэг цөс,нойр булчирхайг цочроон олон давтвал өвчин үүсгэх гэмтэй!А.рхи са.рхад тэргүүтэнг тааруулж хүрт!Ихэдвээс хяналтаа алдан ухаан со.хорч,арслан мэт аашлан,дунд биеэ өвчлүүлнэ!Чихэрлэг ихээр агуулдаг амттан хэтрүүлж хэрэггүй! Таны эд эсийг ханасан нүүрс усаар удаан тэжээх нь сайн биш.Халуун хоолтой хүйтэн унд зэрэг хэрэглэж хэрэггүй ходоодны идээ шингээх галын илчийг сөнөөнө!Монгол үндэстэн ам хэлээр үйлдэх сайн үйл,билэгдлээр ирээдүйг зөгнөдөг тул сайн үгс хэлэлцэж, сайныг ерөөж сэтгэлээ дэлгэр залагтүн! Хүн муулах,атаа хөөх,башир санаа бүү агуул!Хар үг ухааныг тань мунхруулж,бодлыг тань будангуйруулах болно.Идэх уух,сэтгэх бодох,хэлж ярих,шунах тачаахаа тааруулж илүү дутуудуулалгүй зохистой баярлаарай.Эх сурвалж: Gendendorj Mashbat Ачуут гол эмнэлэг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!