Uncategorized

Хөл нүцгэн явахын ач тусын бас нэг харах өнцөг.

Итгэх эсэх нь таны хэрэг.20 дугаар зуунаас өмнө үед Хятадад охидын хөлийг чангаар боож шувуун хөлтэй болгосноор хол явж чадахгүй болгодог.Энэ зан үйл нь халдвар,үрэвсэл,зөөлөн болон хугархай яснууд,саажилт,хатангаршил зарим тохиолдолд үхэлд хүртэл хүргэдэг байсан байна.Хэрвээ тэдгээр охид насанд хүртлээ амьд байж чадах юмбол алхахад хүндрэлтэй нуруу болон ташаа нь өвддөг тэгээд хөгшрөөд ирхээрээ тэнцвэрээ алдаж унадаг болдог байна.Энэ нь одооны хүмүүст маш аймшигтай согсогдож байгаа байх гэтэл бид нарын гутал өмсдөг чинь үүний нэг хөнгөн төрөл гэж байна шүү.Хүний хөл байгалаасаа өргөн палбигар байхаар өгөгдсөн. Ингэснээр биеийн бүх хэсэг тэгцвэртэй байж хөлний булчин сайн хөгжиж өгдөг.Тэгсэн хүүхдийг хөлд орхоос нь эхлээд гутал өмсгөөд нөгөө хөлний хэлбэрийг нь өөрчлөөд хаячдаг.Тэгээд нас яваад ирхээрээ нуруу өвдлөө гэдэг.Тиймээс ядаж хөлд ороход нь хөл нүцгэн оруулаачээ л гэмээр байна.Дээр үед Монгол хүүхдүүд одоо ч гэсэн зарим хөдөөний хүүхдүүд хөл нүцгэн л хүн болдогшд. Харин ч хөл нүцгэн байснаар тархины хөгжилд их сайн нөлөөтэй гэнэ.Дээрээс нь хүн гэдэг амьтан хөл нүцгэн байж дэлхийн цахилгаан соронзон оронтойгоо харьцах ёстой.Манай хүүхэд хөл орхоосос эхлээд гэртээ хөл нүцгэн байсан.Хүмүүс янз бүрийн гутал өмсгөл гэдэг.Зун хашаанд болон хөдөө байвал бас гутлыг нь тайлаад хаячихдаг.Эх сурвалж: Saruul’s Blog.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!