Uncategorized

Хайлмагны гайхамшигт чанар ба тэнгэр газарт өргөх энэ насны өглөгийн дэнс

Малын сүү бол энэ ертөнцөд шинээр бүтээгдэх төрөлтний амилах мөнхийн устай зүйрлэх дээд тэнгэрийн өглөг.Сүү бол энэ орчлонд шинэ амь бүтээгч эх аминаас бүтээгддэг гайхамшиг.Заавал үрд нь амлуулж байж саам авах ба үр нь цадах сүү үлдээж энэрэхүй сэтгэл гаргах ёстой.Саам сүүгээ аргалын хөх галаар зөөлөн хөөрүүлнэ. Хэт халуун галаар хөөрүүлэхэд амин дэм тослог нь агаарт дэгддэг ба амьгүйжин ү.хэждэг.Зөөлөн гал нь уураг амин дэмийг нь найрлагажуулж урвалжин цөцгий тослог шинж нь ялгарна.Самарч уургийн амин дэм тослогийг нь улам арвижуулахаас гадна галын эзэд гэрийн онгон эздийг удаалах өглөгөө гүйцээж буй давхар өглөгийн үйлдэл.Өрөм сайхан загсаж гүйцэхээр нь хавсарч гарган тунарах сүүг нь ууршин хатахаар нь модон саванд хураан хадгалдаг.Хураасан өрөмнөөс илүү их шар тос ялгарна. Мэдээж хайлмаг хийх аргачлалыг хүн бүхэн сонссон мэдсэн байх.Харин та нарынхаа мэдэхгүй зүйлийг л хэлж өгье.Хайлмаг бол өглөг өглөгийн дээд хэмээн эртний сударт бичиж үлдээсэн байдаг.9 эрдэнэнийн өглөг гүйцээх гүнцэг гэдэг.1. Сүү 2. Өрөм ба зөөхий3. Цөцгий 4. Шар тос 5. Үр тариа ба арвайн гурил 6. Бурам 7. Үр жимс ба үзэм 8. Амин шим ба ээзгий 9. Бор цай Ингэж есөн зүйлийн бүрдлээс бүтээгддэг тул цагаан идээ дундаа хайлмагтай дүйцэх тэнгэр газрын шим мандалд өглөгийн дэнс гүйцээх идээ үгүй билээ. Үр болгон бүтээсний ач хариулахаар бие хэл сэтгэлээ тэгшлэн байж өдрийн сайныг сонгон хийж дээдийн есөн төрөлдөө өргөн барих өглөгөө бүтээдэг.Тэнгэр газар ураг удамдаа өргөх өргөлд зориулан бүтээх бол эмс охид сарны хир үгүй өдрүүдийг сонгодгийг анхаараарай.Бас гадны зочид гэр бүлийн амар амгалан алдагдсан хэрүүл маргааны дараа болоод согтуу хүн үгүй өдөр бүтээлгийг бас сануулъя.Хайлмаг болж гүйцэхэд эхлээд эр хүнийг дагаж ирж заларсан ГЭРИЙН О.НГОН тахил бурхадын эздэд хүндэтгэл өргөн өөрийн нь тагшинд хувь өргөн хойморт зална.Дараа нь үнэрийн эздэд хүндлэл өргөн 4 зүг 8 зовхисд халбага дүүрэн хайлмагаа наран зөв эргэлдүүлэн идээ ундаа арвин өгсөн ураг удмын эздэд талархал өргөнө. Одоо гэрийн эзэн эр хүнд хишгийн үүд нээгдэв хэмээн хүндэтгэн өгч үрсдээ хувь тарааж буянаа хураав гэж ээж хамгийн сүүлд хүртэж тэнгэр газрын эздийн өглөг танай гэрт тогтон буяны сав болох ходоодондоо хураагдав хэмээн талархалтай хүртээрэй. Эртний сударт бичигдсэн олон тайлалаас та бүхэндээ түгээх болноо.Эх сурвалж:Х.Жаргал

Related Articles

Back to top button
error: Content is protected !!