Uncategorized

Гурван шимтийн шөлний ач тусын талаар 👌

Гурван шимтийн шөл:Шүдлэн хонины далны бариул яс,борвины яс,тойгны ясыг махнаас нь шулж аваад битүү саванд хийж буцалгасан ясны шөлийг хэлнэ. Ач тус👇✅Ядарч сульдсанд тамир тэнхээ үүсгэхийн дээд идээ болно.✅Толгой эргэх,чих шуугих,дотор муухай оргих,амархан даарч бие илчгүй болох үед, нойргүйдэх,мартамхай болох,яс үесээр янгинах,бөөр давсагны өвчнүүдийн үед гурван шимтийн шөл ууж,тан,талхан эмийг шөлөөрөө даруулж ууна.Ингэснээр өвчний эдгэрэлт түргэсдэг. ✅Голын хий, зүрхний хий,эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчинд ерөндөг болдог.✅Амаржсан нялх биетэй ээж хонины махтай битүү хар шөл,3 шимтийн ясны шөлийг тасралтгүй 21 хоног уух аваас маш хурдан тэнхэрдэг. ✅Эмнэлэгт хэвтсэн хүнийг эргэхдээ хонины махтай битүү хар шөл,3 шимтийн ясны шөлөөр эргэж очиж байгаарай.👌Эх сурвалж:УАУ-ы Их эмч,Сэтгэл зүйч Б.Батчимэг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!