Uncategorized

Өвчин үүсгэдэг гол шалтгаанууд бол үрэвсэл

Өвчин үүсгэдэг гол шалтгаанууд бол үрэвсэл ( inflammation) болон нэгдэх ( oxidative stress) исэл юм.Үрэвслийн талаар ахиад тайлбарлая. Үрэвсэл гэдэг маань гадны нөлөөнөөс биеийг хамгаалж,эдгээх хүний дархлааны хариу үйлдэл юм.Гэмтэл бэртэл болон бактер вирусын халдлагын үед тэр газар нь цагаан эс тулалдахаар очдог. Харин заримдаа хэт ажиллах эсвэл шаардлагагүй үед ажиллаж эхэлснээр өөрийн эсүүдээ гэмтээж эхэлдэг.Ингэснээр биед автоиммуни өвчинүүд болон бусад өвчинүүд үүсч цаашлаад архагших тусам зүрх судасны өвчин,хавдар зэрэг бусад өвчинүүдийн үндэсийг нь тавьдаг.Үрэвслийн хамгийн ойрын жишээ бол харшил байна. Хэт inflammation ү.хэлд хүргэж болно жишээ нь одоо Covid-19 өвчнөөр спортоор хичээллэдэг залуухан хүмүүс өнгөрөх тохиолдол байна.Энэ нь дархлааны систем хэт их реакц өгөөд ви.рус биш хүний дархлааны эсүүд өөрөө эд эсүүдээ гэмтээж а.лаад байдаг. Үрэвсэл үүсгэдэг зүйлд бидний идэж байгаа хүнс,стресс,а.рхи,та.мхи,үйлдвэрийн химийн элементүүд болон агаарын бохирдол орно удах тусам Chronic буюу архаг үрэвсэл болно.Тиймээс эдгээр хү.чин зүйлүүдээс зайлсхийх шаардлагатай.Үрэвсэл үүсгэдэг хүнснүүдийн талаар би тодорхой бичсэн эдгээрийг л хүнснээсээ хасах болон багасгахад болно. Миний хувьд хоолноосоо боловсруулсан чихэр орсон зүйлүүдийг ор тас хассан.Махыг 7 хоногын 2 өдөр л идэхээр зорьж байна.Мөн үрэвслийн эсрэг хамгийн үр дүнтэй арга болох extra virgin olive oil-ийг өдөрт 50 грамм заавал ууж байгаа.Энэ тосны талаар урьд нь бичиж байсан Монголд байгаа хамгийн чанартай нь. Ийм сайхан орон,гэр бүл хүмүүсийн дунд төрчөөд ядаж 90 наслахгүй бол хайран санагдаад одооноос эрүүл мэндийнхээ төлөө шаардлагатай бүх зүйлийг авч хэрэгжүүлээд эхэлсэн.Заримдаа эдгээрийг эрт мэдэх минь яалаа гэж бодогддог л юм гэхдээ юунд оройтохов.Saruul’s blog-c хуулбарлав.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!