Uncategorized

Өлсгөх эмчилгээ гэж юу вэ 👉 Өлсгөх эмчилгээг ямар хүмүүс хийж болох вэ?

ӨЛСГӨХ ЭМЧИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?Уламжлалт эмчилгээнд ерөнхий 2 төрлийн эмчилгээ байдаг,биемахбодийг төлжүүлэн тэнхрүүлэх, нөгөөх нь өлсгөх эмчилгээг хийх.Энэ 2 нь биемахбодийг тэнцвэржүүлдэг юм.Үүнээс өлсгөх эмчилгээний талаар👉Өлсгөх эмчилгээг ямар хүмүүс хийж болох вэ? Хоолны шингэц муутай,тостой өөхтэй хоол их иддэг,биеийн жингийн илүүдэлтэй,шижин өвчтэй,миом ургацаг зэрэг дотор хоргүй хавдартай,тулай,хэрэх өвчтэй,элэг дэлүүний өөхжилт ихтэй,толгой тархи дүүрч өвддөг, зүрх өөхөлсөн хүн,дээшээ идсэн хоолоо бөөлждөг,бие хүндэрч залхуурч,нозоордог хүмүүс,хоолны дуршил муутай,өтгөн хатдаг,хэт тарган,шар усны өвчтэй,мөн бадган шар дэлгэрсэн нас залуу,тамир тэнхээ сайтай хүмүүст өвлийн улиралд өдөр хоногийг тохируулан хийх нь зохимжтой юм. Тухайн хүний тамир тэнхээ өвчний байдалтай уялдуулан идээ ундааг багасгах,нэмээд биеийн тамир хөдөлгөөн хийлгэх, нэмээд дотор цэвэрлэгээ буюу туулга эмчилгээг тохируулан хийнэ.2.Өлсгөх эмчилгээний тустай тал юу вэ?5 мэдрэхүйн үйл ажиллагаа сайжирна, бие хөнгөрч хоолны дуршил нэмэгдэнэ,биеийн үйл хөдөлгөөн сайжирч идэвхтэй болно,хоол боловсруулалт хэвийн болно, өтгөн шингэний гарц тогтворжиж, ухаан санаа саруул болно. 3.Өлсгөх эмчилгээг хэнд хийж болохгүй вэ?Хий ихэдсэн, тамир муутай,жирэмсэн эх,төрсөн эх,цус их алдсан хүн, даралт багатай,уушгины хатгаа,сүрьеэ туссан хүмүүс,70 дээш насны хөгшид,нойр муутай хүмүүс,сэтгэл санаа тайван биш, оюуны ажил их хийдэг хүмүүс,их ярьдаг ажилтай хүмүүс,зүрхний архаг хэм алдагдалтай, цус багатай, ходоод гэдэсний хурц үрэвсэл шархлаа,цөсний чулуу,нойр булчирхайн үрэвсэл,туранхай, стрессс, ядаргаа ихтэй хүмүүст хийхийг хориглоно. Улиралын хувьд 4-6 сарын хооронд хийх нь зохисгүй юм.4.Өлсгөх эмчилгээ буруудаж хэтэрсэний хор уршиг,гэм:Буруудах буюу хийж болохгүй хүмүүс хийх, хэтрүүлэх буюу тамир тэнхээндээ тохируулахгүй олон хоног,ойр ойрхон олон дахин хийх, мөн буруу цаг улиралд мацаг барьснаар хүний тамир тэнхээ барагдаж,турж хатах,толгой эргэх,нойргүй болох,өнгө зүс алдах,5 мэдрэхүйн үйл ажиллагаа алдагдах,чих шуугих,ам нь хатаж,дуршил буурах,гуя,ахар сүүл,хавирга,зүрх,толгой тархиар хатгуулж өвдөх,дархлаа суларч,амархан өвдөнө,дотор муухайрч огиулж хий өвчин хөдлөх болно. Бид бүгд эрүүл мэндээ анхаарч байгаа нь зөв зүйтэй боловч өөр өөрийн биемахбодийн онцлог,суурь өвчнөө сайн оношлуулж байж өөртөө тохирох эмчилгээг зөв улиралд нь хийвэл сайн юм.Хэрвээ буруудвал маш олон өвчнийг өөртөө үүсгэх болно.Энэ өвчнүүд гэнэт үүсэхгүй ч аажимдаа үүсч таны эрүүл мэндийг хо.хироох болно.Таны биемахбодь бусадтай адил биш гэдгийг үргэлж санаарай.Эрүүл мэндээ хайрлая хонгоруудаа.#copy.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!