Uncategorized

Угаалгын өрөөг тань үргэлж анхилуун сайхан үнэртэй байлгах, таван одтой зочид буудлуудын хэрэглэдэг арга

Угаалгын өрөөг яаж анхилуун үнэртэй болгох уу?Зарим нэг байрны ариун цэврийн өрөөний үнэрийг сэргээхэд тун төвөгтэй байдаг.Энэ нь байшингийн урт удаан ашиглалт,муу агааржуулалт,чанаргүй усны хоолой зэрэгтэй холбоотой.Эдгээр асуудлуудыг арилгах боломж нь байгаа бол нэн даруй өөрчлөхийг зөвлөе.Харин анхилуун үнэр бий болгохын хувьд бидний танилцуулах энгийн лайфхак тус болно. Анхилуун үнэрийг хэрхэн бий болгох вэ? Суултуур угааж цэвэрлэх тусгай бодис бэлдэх хэрэгтэй.Үүнээс гадна уг бодисыг угаалгын өрөө цэвэрлэхэд ашиглана.Танд шингэн угаалгын бодис,хүнсний давс,уксус шаардлагатай. Уг бэлдмэл эвгүй үнэрийг арилгахаас гадна ямар ч гүн бохирдлыг цэвэрлэж чаддаг юм.Угаалгын өрөөгөө цэвэрлэхээр бэлдэж байгаа бол уг бодисыг ашиглаад үзээрэй.Химийн гаралтай ахуйн цэвэрлэгээний бодис дээр багагүй хэмнэлт гаргах болно шүү. Анхилуун үнэртэй бодис бэлдэх Орц:1 цэвэрлэгээний шингэн бодис 1 х.х давс 3 х.х уксус Энгийн шийдэл Хэмжээ нь тохирох саванд цэвэрлэгээний шингэн бодис,давс,уксусаа хийнэ.Орцуудыг сайтар xутгахдаа бээлий өмсөхөө мартаж болохгүй.Одоо суултуур цэвэрлэх ажилдаа орцгооё.Бэлдсэн бодисоос суултуурт багаханыг хийгээд үлдсэн хэсгээр нь ариун цэврийн өрөөний бусад хэсгийг цэвэрлэхдээ хэрэглэнэ.Суултуурын дотор хэсгийн гүн бохирдол,зэвийг арилгахын тулд ширүүн үстэй сойзоор сайтар үрж угаагаарай. Усны чанар муу үед суултуурт шар толбо үүсдэг.Бидний танилцуулж байгаа уг лайфхакыг ашигласны дараа усны шар толбо арилах болно.Дараа нь даавуу,арай жижиг сойзоор суултуурын доод хэсгийг угааж цэвэрлэнэ.Ус цуглуулах савыг ч гэсэн угаалгын шингэн бодисоор бэлдсэн уусмалаар цэвэрлэвэл зохино.Таг зэрэг суултуурын эргэн тойрны бүх хэсгийг цэвэрлэ.Сантехникийг цэвэрлэхэд ашиглах сойз зэргийг урьдчилан бэлдвэл танд илүү амар. Үүнээс гадна,суултуурыг байнга цэвэрлэх зорилгоор их хэмжээгээр бэлдсэн ч болох юм.Угаалгын өрөөг хэрхэн анхилуун үнэртэй болгох вэ?Уг уусмалаар угаалгын өрөөг тэр чигт нь цэвэрлэх боломжтой.Гэхдээ угаалгын өрөөний бохирдлын хэмжээ харилцан адилгүй байдаг нь хэнд ч ойлгомжтойг бас мартаж болохгүй.Бид урьд нь угаалгын өрөө цэвэрлэх бодисын тухай мэдээллийг танд хүргэж байсан удаатай. Уг нийтлэлээр бид удаан хугацаанд хуримтлагдсан гүн бохирдлыг цэвэрлэх чадалтай бодисыг танилцуулж байсан билээ.Хамгийн гол нь маш болгоомжтой хэрэглэх ёстой бодис.Та угаалгын өрөөний эвгүй үнэртэй яаж тэмцдэг вэ?Худалдааны бодисоор хязгаарлагдаж байна уу эсвэл цэвэрлэгээний өөрийн гэсэн арга заль бий юу?Хэрвээ тийм бол бидэнтэй заавал хуваалцаарай.Таны лайфхак манай уншигчдад таалагдана гэж найдаж байна.Та бүгдийн гэр орон байнга толь шиг гялалзаж байх болтугай.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!