Uncategorized

Хүн бүр ашиг тустай, эрүүл хүнс гэж боддог боловч үнэн хэрэгтээ зүгээр л маркетингийн реклам байсан 9 хүнсний бүтээгдэхүүн

Амьдралын эрүүл хэв маягийг баримтлах хүсэлдээ автах хүмүүс “Ашиг тустай хоол хүнс” гэсэн тодотголтой бүтээгдэхүүн авч хэрэглэхийг хичээдэг.Бодит амьдрал дээр эдгээр хүнс нь анхны төсөөлж байсан шиг нь тийм ч гэм хоргүй зүйл биш ажээ.Зарим нэг үед адил төстэй бүтээгдэхүүнээс ч илүү үнэтэй тусах нь бий. Мюсли Өглөөний бэлэн үр тарианы оронд мюсли гэгч зүйл гарч ирсэн.Эрүүл мэндэд ашиг тустай бүтээгдэхүүн агуулсан хэмээн савлагаан дээр бичсэн байдгийг бид сайн мэднэ.Турахыг хүсэж байгаа хүмүүст ихэвчлэн санал болгодог бүтээгдэхүүн.Гэхдээ сахарын бага агууламжтай,эрүүл мэндэд ашиг тустай бүтээгдэхүүн олохын тулд багагүй хичээл зүтгэл гаргахад хүрдэг.Супермаркетуудад зарж байгаа ихэнх мюсли цагаан сахарын агууламж өндөртэй,ургамлын болон цөцгийн тосны агууламж нь ч их байдаг. Тиймээс нэг аяга мюслиг бид эрүүл хоол хүнс гэж ойлгож болохгүй нь.Глютений агууламжгүй хүнс Зарим нэг хүмүүс глютен боловсруулж чаддаггүй.Хоол боловсруулах тал дээр асуудал тулгарч байгаагүй хүн дэлгүүрийн лангуун дээрээс ийм хүнс хайх шаардлагагүй.Үнэндээ глютен агуулаагүй хоол хүнс нь эрүүл мэндэд ашиг тустай байж чаддаггүй,харин ч бүр эсрэг үйлчилгээ үзүүлж болзошгүй юм.Глютений агууламжгүй амттан глютен агуулж байгаа хувилбараасаа дутахааргүй сахарын агууламжтай байдаг,зарим нэг тохиолдолд илүү байх нь ч бий.Буудайн гурилны оронд илүү калорилог гурил ч ашиглах нь элбэг.Глютены агууламжгүй бүтээгдэхүүнийг хэтэрхий их боловсруулалтад оруулсан байх тул ширхэглэг,уургийн агууламжаар ядмаг ажээ. Уураг агуулсан жигнэмэг Протеин агуулсан жигнэмэгний орцод багтсан уураг нь булчинд хэрэгтэй байж болно,гэхдээ эрүүл хүнсэнд тооцогдоггүйг анхаар.Буурцаг,натри, эрдэнэшишийн сироп,фруктоз ихээр агуулдаг бүтээгдэхүүн юм.Эдгээр нэмэлт орцууд нь гэдэс дүүргэхэд нөлөөлдөг.Сахарын агууламж нь таны төсөөлж байснаас их тул хүссэн хүсээгүй жин нэмэгдэхэд хүргэнэ.Энэ тохиолдолд булчинд л хүссэн эрч хүчийг нь өгөх бүтээгдэхүүн юм.Калори багатай тараг Йогуртыг турахыг хүсэж байгаа хүмүүст санал болгодог,мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд тустай ч гэдэг.Гэхдээ маш болгоомжтой хэрэглэх ёстой хүнс ажээ.Калори багатай төдийгүй цэвэр тараг хүртэл хиймэл өнгө,амт оруулагч агуулсан байдаг.Сахарын агууламж ч их байж болно.Тэгэхээр,зайрмаг идсэн нь дээр юм уу?Ургамлын тос Наранцэцгийн болон ургамлын тосыг салат амтлахдаа ашиглаарай гэж зөвлөдөг. Бодит амьдрал дээр гидрогенинйн боловсруулалт явуулсан ургамлын тосонд муу холестерин ихээр агуулагдаж болзошгүй тул зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс тосны хэрэглээг боломжоороо хязгаарлахыг хичээгээрэй.Шар буурцагны сүү Лактоз боловсруулж чаддаггүй хүмүүс өөр төрлийн сүү хэрэглэхэд хүрдэг.Ургамлын гаралтай сүүг илүү ашиг тустай гэж бодож явдаг бол та андуурч байна.Амт оруулсан буурцагны сүү нь дааврын асуудал үүсгэж болзошгүй.Тэгээд ч сахарын агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэмээгддэг.Смути Стаканд бэлдсэн жимс,жимсгэнэ – хажууд байгаа хүндээ өгөмгүй амттан.Гэртээ бол бид элдэв нэмэлт орцгүйгээр бэлддэг бол үйлчилгээний байгууллагууд шим тэжээлгүй смутигээр үйлчилнэ. Жимс,жимсгэнэ дээр сахарын агууламж ихтэй тараг,шүүс нэмнэ.Аягатай смутиг улам амттай болгох үүднээс эрүүл мэндэд хортой сироп нэмсэн байхыг ч үгүйсгэхгүй.Лаваш Зүссэн талхнаас татгалздаг хүмүүс хоол хүнсэндээ лаваш хэрэглэдэг.Үнэндээ нэг лаваш-д талхнаас дутахааргүй калори агуулагддаг ажээ.Үүнээс гадна ширхэглэг багатай тул талхнаас татгалзаж турахыг хүсэж байгаа хүмүүст төдийлөн ашигтай байж чадахгүй.Улаан лоолийн сүмс Улаан лоолийн сүмсэнд дуртай хүмүүс болгоомжтой байгаарай.Гоймонгоо амтлах сүмсийг өөрсдөө бэлдэж сурвал зохино.Дэлгүүрт зарж байгаа бэлэн сүмс болон кетчупээс татгалз–эдгээр нь маш их хэмжээний сахар,давс агуулдаг юм.Шинэхэн улаан лооль,ногоон навчит ногоогоор сүмсээ хийвэл эрүүл мэндэд хавьгүй тустай байх болно.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!