Uncategorized

“Ингэж болно гэдгийг нь эртхэн мэдэх минь яав даа?” гэж харамсахад хүргэх гэр ахуйн 7 лайфхак

Өдөр бүр л цэвэрлэгээ,засвар шаардаж байдаг газар бол мэдээж бидний гэр билээ.Гэвч цаг ямагт л бохирдсон байдаг угаалгын өрөөний плита,юу ч юм бэ асгаж,толбо болгож орхисон хивсийг цэвэрлэхээс та залхаж байна уу?Бид танд эдгээр болон бусад түгээмэл асуудлуудыг шийдэх лайфхакуудаас хүргэж байна. 1.Хөшиг өлгөхдөө ариун цэврийн цаасны гол ашиглах YouTube Хөшиг татаагүй үед ч нугалаасыг өв тэгш харагдуулахыг хүсвэл энэ аргыг хэрэглэх боломжтой.Хөшиг өлгөхдөө ариун цэврийн цаасны голыг зурагт харагдаж байгаачлан байрлуулаарай.2.Хуванцар хайрцгаар шүүгээ хийх YouTube Хачирхалтай сонсогдож болох ч хуванцар сагсан хайрцгаар хувцасны шүүгээ хийж мөнгөө хэмнэх бүрэн боломж бий.Шүүгээ хийхдээ хайрцагнуудаа давхарлаж тавиад хооронд нь өлгүүр тавьж,хайрцагт хувцаснуудаа хийх боломжтой. 3.Сэтгүүлийн хавтсыг хөргөгчинд ашиглах Олон төрлийн лаазтай бүтээгдэхүүн хөргөгчид холдохоос сэргийлэх,зай талбай хэмнэх үүднээс метал сэтгүүлийн хавтсыг зурагт харагдаж байгаагаар байрлуулах боломжтой байдаг ажээ.4.Хивс дээрх толбийг үсний лак ашиглан арилгах Хүүхэд тань тоглож яваад хивсэн дээр ямар нэгэн зүйл зурж эсвэл асгасан уу?Тэгвэл тэрхүү толбыг үсний лак шүршээд багсаар үрж арилгах боломжтой. 5.Плита хоорондын чигжээсийг цагаанаар нь хадгалах Плита хоорондын чигжээсийг цагаанаар нь хадгалах хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол лаагаар үрэх явдал ажээ. Лааны тос нь чигжээст ус нэвтрэхээс хамгаалж,хурдан бохирдох үйл явцыг удаашруулна.6.Бөглөөс гаргагч ашиглан хана,тааз өрөмдөх YouTube Шалан дээр өрөмдлөгийн үед тоос шороо цацрахаас хамгаалж бөглөөс гаргагчийг зурагт харагдаж байгаачлан хэрэглэх боломжтой.7.Хивсэн дээр тогтсон ормыг мөс ашиглан арилгах Хивсэн дээр ямар нэгэн зүйл удаан хугацаагаар байх үедээ ором үлдээх нь бий. Тэгвэл тэрхүү ором дээр мөс тавьж хайлуулан ормыг бүрэн арилгах боломжтой байдаг ажээ.Таны хувьд гэр ахуйн цэвэрлэгээндээ ямар лайфхак хэрэглэдэг вэ?Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!