Uncategorized

Хайртай ор дэрний цагаан хэрэглэлээ хугацаанаас нь өмнө шалны алчуур болгоход хүргэдэг 9 нийтлэг алдаа

Аливаа эд зүйлсийн зөв арчилгаа нь эдэлгээний хугацааг уртасгаж өгөхөд тустай юм.Зөвхөн хувцас төдийгүй мөн ор дэрний цагаан хэрэглэлд ч хамаарна.Биед эвтэйхэн цагаан хэрэглэл дээрээ хэр удаан унтах нь маш олон жижиг сажиг зүйлээс шалтгаалдаг ажээ.Жишээ нь,угаалгын бодисын сонголт,индүүдлэг,тэр бүү хэл хөлийн тос ч нөлөөлдөг байна.Цагаан хэрэглэл хугацаанаасаа өмнө хэрэгцээгүй болоход нөлөөлдөг түгээмэл алдаануудыг бид судалж үзээд танд толилуулахаар шийдлээ. Цагаан хэрэглэлийг өөр бусад зүйлстэй хамт угаах Цагаан хэрэглэлийг хувцас зэрэг бусад зүйлстэй цуг угаахгүй байхыг хичээгээрэй.Жишээ нь,гар нүүрний алчуурын даавууны ширхэг цагаан хэрэглэлд наалдаж дахин цэвэрлэхэд хүргэнэ.Цагаан хэрэглэлийн даавуу өмдний цахилгаанд тээгэлдвэл урагдаж ч мэдэх юм.Угаалгын бодисыг буруу сонгох Цагаан хэрэглэл угааж байхдаа цайруулагч нэмэхгүй байхыг зөвлөж байна. Даавууг гэмтээж болзошгүй.Цагаан хэрэглэлийн даавууг сэргээж өнгийг нь цагаан байлгамаар байвал стаканы дөрөвний нэгээр нимбэгийн шүүс ашигласан нь дээр.Угаалгын машины угаалгын нунтаг бодис хийдэг хэсэгт хийгээрэй.Хөвөн даавуун цагаан хэрэглэлийг зөөлөн бодисоор угаавал зохино.Харин торгон эсвэл тааран хослолыг даавууны угаах заавар дээр тусгасан бодис ашиглахыг зөвлөж байна.Гарт таарсан цагаан хэрэглэлд зориулсан ангижруулагч бодисоо ашиглах Ангижруулагч бодис нь цагаан хэрэглэлийг зөөлөн бас тааламжтай үнэртэй болгодог,гэхдээ эдэлгээний хугацааг эрс богиносгодог бодис юм. Ихэнх ангижруулагч бодис нь амьтны гаралтай тосны агууламжтай.Энэ төрлийн тос нь даавууны ширхэгт шингэж эдэлгээнд нөлөөлдөг буюу урагдахад хүргэдэг.Харин ургамлын гаралтай бодис агуулсан ангижруулагч нь даавууны чанарт сөргөөр нөлөөлөхгүй болно.Толбыг тусгайлан арилгадаггүй Цагаан хэрэглэлийг угаалгын машинд хийхээс өмнө толбо байгаа эсэхийг заавал шалгах хэрэгтэй.Толбыг арилгах гэж угаалгын машинд хэд дахин угааж байхын оронд эхлээд гараар сайтар үрж угаавал зохино.Үүний тулд усанд сод хийж өтгөн зуурмаг бэлдээрэй.Зуурмагийг урьдчилан норгосон толбо дээр түрхэж хэсэг байлгана.Зуурмаг хатсаны дараа сэгсэрч цэвэрлээд жирийн горимоор цагаан хэрэглэлээ угааж цэвэрлэнэ.Өндөр хэмтэй усаар угаах Зарим нэг хүмүүс цагаан хэрэглэлийг өндөр хэмийн усаар угаахыг зөвлөдөг.Ингэснээр даавуунд шингэсэн төрөл бүрийн микробыг устгана гэж үздэг бололтой. Угаалгын энэ аргад дутагдалтай тал бий:даавуу өнгөө хурдан алдана.Цагаан хэрэглэлийн эдэлгээг уртасгахын тулд хамгийн ихдээ 40 хэмийн усанд угаах хэрэгтэй.Өнгийг нь алдагдуулахгүйгээр даавууг цэвэрлэх хамгийн тохиромжтой хэм юм.Гэхдээ ариун цэвэрт анхаарал хандуулдаг хүмүүсийн хувьд нянгийн эсрэг угаалгын бодис ашиглахыг зөвлөе.Даавууг бага хэмээр угаахын зэрэгцээ төрөл бүрийн нянг устгаж чадна.Цагаан хэрэглэлээ индүүддэггүй Цагаан хэрэглэлийг индүүдэх ёстой юу гэдэг асуулт одоо болтол маргаантай хэвээр байна.Зарим нэг нь цаг дэмий үрсэн ажил гэж үздэг.Гэхдээ хөвөн даавууны арчилгааны тухай асуудал хөндөгдөх үед индүүдлэг чухал үүрэгтэй болно.Хослолын эдэлгээг уртасгаж өгдөг ажээ.Халуун хэмээр индүүдэхэд даавууг угаалгын дараа буцаан бат бөх болгож өгөхийн зэрэгцээ зөөлрүүлдэг байна.Цагаан хэрэглэлээ гялгар уутанд хадгална Хэрэглээгүй цагаан хэрэглэлээ гялгар уутанд хийж хадгалдаг.Уутанд чийг хуримтлагдана, агааржуулалт дутагдана. Ийм нөхцөлд хадгалсан даавуу эвгүй үнэртэй болдог.Тиймээс цагаан хэрэглэлийг даавуун уутанд хийж хадгалбал зохино. Мөн вакум уутанд ч хадгалах боломжтой.Өөрсдийн хөлөө арчилдаггүй Хөлийн арчилгаа нь цагаан хэрэглэлийг хэр удаан эдлэхэд нөлөөлдөг. Хуурайшиж хагарсан хөлийн ул цагаан хэрэглэлийн даавууг бөөстүүлэх, тэр бүү хэл урах магадлалтай.Даавуунд иймэрхүү шинж тэмдэг илэрвэл хөлийн арьсандаа онцгой анхаарал хандуулаарай.Жишээ нь,чийгшүүлэгч тос түрхэх эсвэл скрабаар арчилна.Ороо хураалгүй орхидог Байнга мөрддөггүй бас нэгэн дүрэм–ороо хураах.Өдөр болгон ороо жимбийтэл нь хураагаад байвал үрчлээ бага тогтоно энэ нь даавууны эдэлгээнд сайнаар нөлөөлөх юм.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!