Uncategorized

Хөгшрөлтийг түргэсэхэд нөлөөлдөг бидний өдөр тутамдаа хийж дадсан 8 зуршил

Хүүхэд,хөгшид ялгаагүй хүн бүр л залуу сайхан харагдахыг хүсдэг нь гарцаагүй.Гэсэн ч хүн бүрийн хувьд өдөр тутмын амьдралын хэв маягаас шалтгаалан хөгшрөлт харилцан адилгүй явагдаж байдаг билээ.Манай сайт уншигч танд таны өөрөө ч мэдэлгүй өдөр тутамдаа хийж байдаг 8 дадал зуршлыг хүргэж байна. 1.Өдөр тутамдаа соруул хэрэглэх Байгаль орчинд асар их хаягдал бий болгохоос гадна соруул нь уруул орчмын арьсыг сулруулж,булчинд хэт ачаалал үүсгэн үрчлээс үүсэх шалтгаан болж байдаг гэдгийг эрдэмтэд нотолсон байдаг ажээ.2.Бялуу ихээр хэрэглэх Судалгаагаар жигнэсэн амттан,бялуу гэх мэт зүйлсийг их хэмжээгээр идсэнээр амны хөндийн эрүүл мэнд муудах,жин нэмэх гэх мэт сөрөг нөлөө их гардаг. Түүнчлэн бие дэх чихрийн хэмжээ нэмэгдсэнээр хүн ядарч сульдаж,хаван үүсэх,үрчлээс сууж эхэлдэг ажээ.3.Хангалттай унтаж амрахгүй байх Долоогоос бага цаг унтдаг дадал зуршил хүнийг хурдан хөгшрөхөд нөлөөлж байдаг ажээ.Нойргүйдэл нь сэтгэл зүй болон бие махбодид сөргөөр нөлөөлж асар их дарамтыг буй болгох бөгөөд яваандаа зүрх болон тархины үйл ажиллагааг доголдуулдаг аж.4.Нарны шил зүүхгүй байх Нарны туяа хэдий хурц биш байсан ч тогтмол нарны шил зүүснээр нүдний хараагаа хамгаалахын зэрэгцээ зовхи,дух орчмын үрчлээс үүсэхээс давхар сэргийлэх боломжтой. Түүнчлэн наранд биеэ шарах нь олон талын ач холбогдолтой байдаг ч нөгөөтэйгүүр удаан хугацаагаар наранд удаан байснаар арьсны нөсөөжилт тэнцвэргүй болох магадлалтай байдаг байна.5.Хоолны хатуу дэглэм Судалгаагаар хоолны хатуу дэглэм баримталж турах нь хүний эрч хүчийг үгүй хийж,анхаарал сарнихдаа хялбар,сэтгэл гутралд орох нь элбэг болгодог нь харагджээ.Түүнчлэн эрчимтэй турж эхэлснээр биеийн арьс суларч унжих,үрчлээс үүсэх ч явдал гардаг аж.Иймээс богино хугацаанд хурдтай турах бус 7 хоногт 1,5-2 кг тогтмол турж биеэ дасан зохицох боломжоор хангаж байхыг эрхэмлээрэй. 6.Өөртөө хангалттай цаг гаргахгүй байх Хэдий хатуу боловч үнэн зүйл бол хэн ч таны төлөө онцгойлон цаг гаргахгүй явдал юм.Иймээс өөрөө өөртөө цаг зав гаргаж,орондоо орохын өмнө товчхон өдрийн тэмдэглэл бичиж сэтгэлээ нээж,оройдоо гүйж эрүүл мэндээ анхаарч байхыг зөвлөж байна. Эдгээр жижиг үйлдлүүдээс урт хугацааны үр дүн гарч эхэлдэг гэдгийг бүү март.7.Сэтгэлзүйн эрүүл мэндээ хайхрахгүй орхих Судлаачид сэтгэл гутрал нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж,хөгшрөлтийг хурдасгадаг гэдгийг тогтоосон байдаг.Иймээс хэрэв та 2 хоногоос урт хугацаагаар сэтгэлийн хямралд орсон бол сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна.8.Дасгал хөдөлгөөн тогтмол хийхгүй байх Хэдийгээр дасгал хөдөлгөөн тогтмол хийж байхыг хүсдэггүй хүн гэж байхгүй ч орчин цагийн завгүй амьдралын хэв маяг хүн бүрт хангалттай чөлөөт цаг гаргаад байдаггүй билээ.Гэвч хөдөлгөөний дутагдал нь хөгшрөлтийн хурдасгах бас нэгэн том хүчин зүйл болох тул 7 хоногт 3 удаа алхалт хийх,бэлтгэл хийх эсвэл йогоор хичээллэж байхыг зөвлөж байна.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!