Uncategorized

Ковидыг нам дарсан гүзээний шөл бэлтгэх заавар

Хэрэгжүүлсэн нэг зөвлөгөөг бичье. Ковид тусаад дараа нь маш муухай хий ханиаж, тэрнээс болоод цээж хөндүүртэй болсон. Ямар ч эм уугаад нэмэргүй. Гэтэл Монгол ардын аргаар эмчилж чадсан. Энэ эмчилгээ маш энгийн. Үхэр хонины гүзээг сайтар угаана. 500 грамм гүзээг маш жижиг хэрчээд цагаан шөл гартал нь удаан буцалгаад бага зэрэг давс хийнэ. За буцалж байгаа халуун шөлөндөө аарц цагаан болтол нь их хийж буцалгаад нэлээн халуун буцалсан аарцтай гүзээний шөлөн дээрээ 7 хумс монгол сармис хийж нэг буцалгаад яг унтахын өмнө цонхоо хааж, салхи авахгүй халуун дээр нь аарцтай, гүзээтэй, сармистай шөлөө уугаад хөлрөөд унтана. 3 өдөр дараалж орой ингэж уувал ханиалга нам зогсоно. Үхрийн гүзээний ач тус нь Монгол үхэр бүх төрлийн ургамал иддэг бүх идсэн ургамал гүзээнд шингэж гүзээний шөл уусан хүний тамир тэнхээ сэргэж цусны эргэлт сайжирдаг. Аарц тэр чигээрээ ашигтай бактер, сармис антибиотик л гэсэн үг. Энэ 3 нийлж хоолой сэрвэгнэсэн ханиад нам дарагдана. Ингэж миний ханиалга зүгээр болсон доо… Бүгд эрүүл байгаарай ? See le

ss

Related Articles

Back to top button
error: Content is protected !!