Uncategorized

Таныг одоо байгаагаас тань 10 насаар залуу харагдуулах ид шидтэй 7 арга

Цаг хугацаа жирэлзэх мэт өнгөрч,өдрөөс өдөрт нас ахиж буй ч багахан хэмжээний өөрчлөлтийг өөртөө гаргаж наснаасаа залуу харагдах боломж бидний өмнө үргэлж нээлттэй байдаг нь гарцаагүй үнэн билээ. Манай сайт уншигч танд эрүүл амьдралын хэв маягаас гадна залуу сайхан харагдахад тань туслах 7 аргыг танилцуулж байна.1.Жинсэн өмд өмсөх Бариу жинсэн өмд нь ихэвчлэн залуу үеийнхний түгээмэл өмсдөг хувцаст тооцогдохын зэрэгцээ энгийн, биед эвтэйхэн байдаг тул энэ төрлийн өмдийг өмсөж залуу дүр төрхийг бий болгох боломжтой. 2.Үсээ дух руугаа оруулж засах Чолк буюу үсээ дух руугаа оруулж засах нь наснаасаа залуу харагдах бас нэгэн боломжийг танд олгоно.Ийнхүү үсээ засах нь дух,хөмсөг орчмын үрчлээсийг дарж,царайг илүү жижиг харагдуулдаг ажээ.3.Цагаан пүүз Ямар ч хувцастай төгс зохицдог энэ пүүзийг аль ч насныхан өмсөх боломжтой. 4. Улаан өнгийн уруулын будаг Нэгэн судалгаагаар улаан өнгийн уруулын будаг нь нүүрэнд өнгө нэмэх ба хацар орчмын нүүр будалт хийхдээ улаан суурь тавьснаар илүү залуу төрхийг бий болгох боломжтой хэмээн үзжээ.Учир нь тэд хүн хөгшрөх үед уруулны өнгө суларч,арьс гэрэлтсэн өнгөө алдаж эхэлдэг хэмээн тодорхойлсон аж. 5.Богино үс засалт Богино үс засалт нь хацар болон эрүүний ясыг илүү өндөр болгож харагдуулдаг тул 50 нас гарсан эмэгтэйчүүд ихэвчлэн энэ төрлийн үс засалтаар нүүрний хэлбэрээ тодруулдаг ажээ.6.Хүрээтэй нүдний шил Нас ахисан үед хүрээгүй нүдний шил нь улам бүр овортой харагдах үндэс болж байдаг. Харин хар өнгийн өргөн хүрээтэй нүдний шил зүүснээр нүд орчмын үрчлээс далдлагддаг аж.Түүнчлэн энэ төрлийн нүдний шил нь бууралтаж буй үстэй төгс зохицдог.7.Өргөн хөмсөг Өргөн хөмсөг нь хүнийг эрч хүчтэй,залуу харагдах үндэс болдог аж.Иймээс хөмсөг ургуулах бүтээгдэхүүн түлхүү хэрэглэхийн зэрэгцээ өргөн болгож будах нь зүйтэй байдаг ажээ.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!