Uncategorized

Солонгос бүсгүйчүүдийн хэрэглэдэг гоо сайхны 12 нууц

Дэлхий дахинаа гоо үзэсгэлэнгээрээ гайхагдаж буй Солонгос бүсгүйчүүдийн мөнхийн мэт залуу төрхний нууц юу вэ?Олон улсын зах зээлд асар олон төрлийн солонгос гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалагддаг болсон ч зарим голлох нууцууд нь өнөөг хүртэл тодорхойгүй байсаар байгаа юм.Манай сайт уншигч танд Солонгос бүсгүйчүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг гоо сайхны 12 нууцыг хүргэж байна. Будааны маск хийж хэрэглэх.Ядуу тарчиг амьдралтай иргэд бүх л өдрийн турш наранд ажиллаж харин язгууртнууд ордонд амардаг байсан тул олон зууны туршид Солонгос оронд цагаан,толигор сайхан арьс нь дээд зиндааныхны бэлгэдэл болон иржээ.Ийнхүү солонгос бүсгүйчүүд арьсаа цайруулахын тулд будаа, тосны маскыг нүүр төдийгүй бүх л биедээ тавьдаг байсан гэдэг.Ам орчмын арьсны сунгалт хийдэг.Солонгос бүсгүйчүүд нүүрний арьсанд үрчлээс суухаас сэргийлж,цусны эргэлтийг сайжруулах олон аргатай. Тухайлбал,тэд “Э-И-А-О-Ү” үсгийг уг дарааллаар давтан дуудаж ам орчмын арьсыг сунгаж үрчлээсээс сэргийлдэг.Мицилийн усны оронд чийгшүүлж, цэвэрлэх тос хэрэглэх.Чийгшүүлж,цэвэрлэх тос нь мицилийн усны цэвэрлэж чадахгүй бохирдлыг ч гүн цэвэрлэж чадах бөгөөд 7 хоногт 2-3 удаа хэрэглэж хэвших нь зүйтэй.Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө хөргөгчинд хийж хөргөх.Үрчлээс үүсгэхээс сэргийлж,арьсаа сэргээх зорилгоор Солонгос эмэгтэйчүүд арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хөргөгчинд хэсэг байлгаж хөргөсний дараа арьсанд иллэг хийх бус зөөлөн товших замаар түрхдэг аж.Нүүрний тоник хэрэглэх. Солонгос бүсгүйчүүд нүүрний маскнаас гадна хөвөнд чийгшүүлэгч тоник шингээж нүүрэндээ тавьж хэрэглэдэг.Будааны шүүсээр нүүрээ угаах.Солонгосчууд будааны шүүс нь арьсыг залуужуулж,нарны хортой туяанаас арьсыг хамгаалдаг хэмээн үздэг.Эмгэн хумсны залхаг агуулсан бүтээгдэхүүн сонгож хэрэглэх.Эмгэн хумсны залхаг нь арьсан дахь коллагены хэмжээг нэмэгдүүлж,нөсөө толбо үүсэх магадлалыг бууруулдаг тул Солонгос бүсгүйчүүд эмгэн хумсны залхаг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх туйлын дуртай байдаг ажээ.Уруул өнгөлөгч хэрэглэж уруулын будагнаас татгалзах.Уруул өнгөлөгч хэрэглэдэггүй бүсгүйг Өмнөд Солонгос улсаас олох хэцүү. Учир нь тэд уруулын будаг нь богино хугацаанд ахин сэргээх шаардлага тулгардаг тул ихэвчлэн уруул өнгөлөгчийг сонгон хэрэглэдэг аж.Суурь будагтаа тос нэмж хэрэглэдэг. Хуурай арьстай Солонгос бүсгүйчүүд өөрийн арьсанд зориулан хийгдсэн үнэтэй бүтээгдэхүүнээс зайлсхийж,суурь будагтаа багахан хэмжээний нүүрний тос,серум нэмж түрхдэг ажээ.Нарны туяанаас хамгаалах тос авахаа бүү март.Орчин цагийн Солонгос эмэгтэй хүн бүрийн цүнхэнд нарны туяанаас хамгаалах тос байдаг гэхэд хилсдэхгүй.Тэд уг тосыг бага наснаасаа эхлэн хэрэглэж хэвшсэн байдаг.Түүнчлэн солонгос арьс арчилгааны гол суурь болох газрын халуун рашаан тогтмол цацлага хэлбэрээр хэрэглэж арьсаа илүү өнгөлөг,гэрэлтсэн болгодог ажээ. Нүүрэндээ өдөр тутам иллэг хийдэг.Иллэг нь арьсыг залуу байдлаа хадгалахад нэн чухал үүрэгтэй.Тухайлбал,халуун усанд дүрсэн алчуураар нүүрээ арчих нь нүүр орчмын цусны эргэлтийг нэмэгдүүлж,үрчлээс үүсэх магадлалыг бууруулдаг.424 аргыг хэрэглэдэг.YouTube 424 хэмээх арга нь нийт 10 минутын турш нүүрээ угааж, цэвэрлэх арга бөгөөд эхний 4 минутад нүүр будалтаа цэвэрлэж,2 минут хөөсөөр угаагаад сүүлчийн 4 минут нүүр болон хүзүүний арьсаа цэвэр усаар угаах арга юм.Эл аргыг хэрэглэсний дараа тоник түрхэж илүү үр дүнг мэдрэх боломжтой.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!