Uncategorized

Нэг дэрний уутыг яагаад хоёр шөнө дараалан дэрлэж унтаж болохгүй вэ?

Шинэхэн даавууны үнэр ханхалсан хөнжилд тухтай унтаж амрах шиг таатай зүйл ховор. Мэдээж хэрэг хөнжилнөөс гадна толгойд эвтэйхэн,зөөлөн дэр ч хүнийг гүн нойрсоход тодорхой хэмжээний нөлөөг үзүүлдэг. Гэхдээ мэргэжилтнүүд дэрний уутыг 7 хоногт 2-3 удаа угааж цэвэрлэж байхыг зөвлөдөг ажээ.Дэрний уутанд элдэв төрлийн хачиг үржих магадлал өндөр байдаг Шөнө бүр биеэс ялгарах хөлс,гуужиж унах арьсны эд,эс зэргээр дэрний уут бохирдож,бичил биет үржих таатай орчныг бүрдүүлдэг аж. Иймээс дэрээ тогтмол солих,боломжгүй бол дэрний уутаа тогтмол угааж цэвэрлэж занших хэрэгтэй.Батга гарах шалтгаан болно Нүүрээ бүрэн цэвэрлээгүйгээс үүдэж нүүрний арьс дэрний бохирдолтой хавсарч гүн бохирдол үүсгэж,батга гарах шалтгаан болох нь бий.Үсийг гэмтээх эрсдэлтэй Дэрлэх дэрээ зөв сонгохгүй бол ямар ч төрлийн үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээд таны үсний гэмтэл эдгэрэхгүй. Учир нь хатуу дэр дэрлэх үед үс салаалах,ширүүн болох зэргээр үс гэмтэх ба бохир дэр дэрлэсээр байвал хуйх үрэвсэх ч эрсдэлтэй байдаг ажээ.Нойргүйдэлд хүрэх магадлалтай Дэрийг тогтмол цэвэрлээгүйгээс үүдэн үржсэн бичил биетнүүд элдэв хий ялгаруулж харшил хөдөлгөх,чөлөөтэй амьсгалахад саад болж нойргүйдэлд хүргэх зэрэг сөрөг үр дагаварт ч хүрэх магадлалтай байдаг.Эх сурвaлж 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!