Uncategorized

Шар манжингийн эрүүл мэндийн ач тусыг дурдвал 👇

ШАР МАНЖИНГИЙН АЧ ТУС.Манжинг дотор нь шар манжин,сармаг манжин гэж 2 хуваадаг.Шар манжин нь тарьж ургуулахад нилээд төвөг багатай таримал юм.Шар манжин нь хавар,намрын цочир хүйтнийг сайн тэсвэрлэдэг бөгөөд ямар ч хөрсөнд тариалж болдог давуу талтай юм.Шар манжинг дотор нь тэжээлийн болон хүнсний гэж 2 ангилдаг. Хүнсний зориулалтын шар манжингийн шилбэн биет үндсийг бид хоол хүнсэндээ хэрэглэдэг.Шар манжин Шар манжинг нэг хэсэг хорт хавдар үүсгэдэг гэх мэдээлэл гарснаас хойш Монголчуудын дунд манжингийн хэрэглээ эрс багассан билээ. Харин сүүлийн үед хүмүүсийн аливаа мэдээллийг шүүн тунгаах чадвар нэмэгдсэнээр манжингийн хэрэглээ ч дагаад нэмэгдсэн.Харин ч манжинд агуулагдах эслэг нь хо.рт хавдрын эсрэг үйлчлэлтэй байж болох юм. Шар манжингийн эрүүл мэндийн ач тусыг дурдвал-хоол боловсруулалтыг сайжруулах-өтгөн хатахаас сэргийлэх-нүдний болор цайх-цус харвалтын эрсдэлийг багасгах-цусны даралтыг бууруулах-хөхөнд сүү оруулах-мөөгөнцрийн эсрэг үйлчлэлтэй хүнсний ногоо юм.Биологийн онцлог:Шар манжин нь тоонолжин цэцэгтний овогт багтана. Хавар,намрын цочир хүйтнийг сайн тэсвэрлэдэг бөгөөд ямар ч хөрсөнд тариалж болдог давуу талтай юм.Хүнсний болон тэжээлийн өндөр ач холбогдолтойгоос гадна өөрт агуулагдах шим тэжээлийн бодисийн агууламжаараа нилээд өндөр байдаг. Тухайлбал:100 гр шар манжинд 30 мг % хүртэл С амин дэм,7 % сахар агуулдаг бөгөөд мөн түүний найрлаганд кали,кальци,натри,магни,фосфорын эрдэс давс,төмөр агуулагддаг.Хүнсний эслэг ихээр агуулагддаг тул хоолны шингэцийг сайжруулахад тустай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!