Дэлхийн хо.рт ха.вдарын төвд насаараа ажилласан Доктор Ким Юу Шин эмчийн эрүүл амьдрах “АЛТАН ЗӨВЛӨГӨӨ”

Америкийн МД~ Андерсон гэдэг дэлхийн хо.рт ха.вдарын төвд насаараа ажилсан Доктор Ким Юу Шин эмчийн хо.рт ха.вдарын талаар өгсөн ярилцлага:(Эрүүл мэндийнхээ төлөө дуустал нь уншаарай).Ким доктор нь 1991,1994 онуудад америкийн шилдэг эмчээр шалгарч байсан бөгөөд дэлхийн хэмжээний эмч гэж үнэлэгддэг.Тэрээр Инчоны Гил эмнэлэгт зочилж, жирийн иргэдтэй 30 жил судалсан хо.рт ха.вдарын тухай ярилцжээ.Жил бүр 600~аад солонгосууд MД-Андерсон хо.рт ха.вдарын төвийг зорьж очдог ажээ.Энэ тоонд томчууд ч багтана.Тэрээр “Тамхинаас дутуугүй хүний биеийг хо.рдуулдаг зүйл нь амьтаны гаралтай өөх тос” гэжээ.
Пицца ,хиамтай талх зэрэг тосонд хайрсан хоол хүнс,өөх ихтэй мах(самгёбсал) зэргээс аль болох хол байсан нь дээр аж.Яагаад өөхтэй махнаас хол байх ёстой вэ?Залуу хүмүүс идэхэд зүгээр. 20~30 насныхан өөх тостой мах их идсэн ч,задаргааны фермент нь үүргээ сайн гүйцэтгэдэг учир асуудал үүсдэггүй.Гэвч хүн 40 нас өнгөрөөд ирвэл өөр болдог ажээ.Аажим аажмаар амьтаны гаралтай өөх тосыг задалж боловсруулдаг ферментийн хэмжээ багасдаг байна. Барууныханы хувьд өөхлөлт арьсных нь доор хуримтлагдан тэднийг таргалуулдаг байна. Энэ нь харьцангүй аюул багатай.Харин дорно дахиныхны хувьд өөр ажээ.Дорно дахиныхны хувьд дотоод эрхтэний өөхлөлт болдог байна.
Дотоод эрхтэний өөхлөлт яагаад аюултай вэ?Нас явах тусам судасан дахь ц.усны холестрины хэмжээ ихэсдэг.Тиймээс судасны хананд тос хуримтлагдана.Тэр нь судасны хананд наалдаастай байж байгаад, тодорхой хэмжээнд хүрэхээрээ ховхордог.Улмаар биеийн хаа хамаагүй эргэлдэж байгаад жижиг хялгасан судасанд очоод наалддаг байна.Тархинд очоод наалдвал тархины ц.ус харвалт өгөх,зөнөх зэрэг оюун ухааны хомсдолын шинжтэй өвчин үүсгэж; элгэнд очвол элэгний өөхлөлт үүсгэж элэгний хо.рт ха.вдар болдог байна.Мөн нойр булчирхай дахь өөх тос ихэсвэл “чихрийн шижин” өвчин үүсгэдэг.Яаж идвэл зохистой вэ?40 нас гарвал биен дахь задлах ферментийн хэмжээ,инсүлиний хэмжээ багасдаг.Тиймээс ерөнхийдөө хоолны идэх хэмжээгээ багасгах хэрэгтэй. Өөх мах идэх хэмжээгээ багасгах ёстой.40 нас гараад 20~той юм шиг идвэл биеэ гэмтээх болно.Ким доктор хорт хавдараас аюултай өвчин судасны төрлийн өвчин гэжээ.
Хүндэрч мэдсэн хорт хавдар нь оношлогдоод 1жилийн дараа нас бардаг бол зөнөлт,ц.ус харвалт зэрэг судасны төрлийн өвчин нь 10~20жил тэмцүүлж, ар гэрийнхэнийгээ зовоодог аж. Өөрөөр хэлбэл, судасны төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлвэл давхар хорт хавдараас урьдчилан сэргийлэгдэнэ гэсэн үг юм.Ким доктор нь дэлхий дээр хамгийн эмчлэхэд хэцүү хорт хавдарын өвчтөнүүд солонгосууд гэжээ.Тэд интернэт зэргээс баталгаагүй мэдээнүүд цуглуулж, эмчдээ өөрийгөө бүрэн даатгадаггүй.Мөн хо.рт ха.вдараар нас барахаасаа өмнө эмчилгээ даахгүй (өлсгөлөнгөөр) нас бардаг байна.Өлсгөлөнгөөр нас барна гэж юу гэсэн үг вэ?Хо.рт ха.вдар оншлогдоод эмчилгээ эхэлбэл,биен доторх уураг устдаг байна.Тиймээс нэмэлт уураг хэрэгтэй.Уураг хамгийн их агуулагддаг хүнс мах юм.Туяаны эмчилгээний хувьд ч мөн адил, цацраг туяаны эмчилгээ нь бүдүүлэгээр хэлбэл мах шарж байгаатай адил биеийг жигнэж байгаатай адил учраас бие хүчгүй болох нь мэдээж.Зөвхөн ногоо идэх юмуу хоолоо сайн идэхгүй бол жин буурдаг.Хо.рт ха.вдарын эмчилгээнд орвол,мөн туяаны эмчилгээнд орвол аль болох жингээ бууруулахгүйг хичээх хэрэгтэй.Хоолонд дургүй болж жин багасвал эмчилгээ нөлөөлөхгүй болж ирдэг.Энэ үед мах идэх ёстой. # Тэгвэл юуны мах идвэл сайн бэ? Нугасны мах идэхийг зөвлөж байна.Нугасны махны тос нь ханаагүй өөх тос учир биенд сайн ажээ.Мөн хо.рт ха.вдарын эмчилгээний үед ус ихээр уугаарай гэлээ.Хүчтэй эм уухын хэмжээгээр ус ихээр ууж биенд шингэдэг.
Мөн хо.рт ха.вдарын талаар хандлага чухал гэлээ.Америк хүн солонгос хүн шал өөр хандлагатай.Америкууд ерөнхийдөө ү.хэх амьдрахыг бурхан шийднэ гэж үздэг учир өвчинөө бүрэн эмчдээ даатгадаг. Тэд өөрийнхөө бие сэтгэлээ зохицуулахад анхаарлаа төвлөрүүлж, урдах ажлаа хийгээд явдаг.Нас ба.рахынхаа өмнөх өдөр хүртэл ажилсан хүмүүсийг их харлаа.Тэдний хо.рт ха.вдартаа санаа зо.вох цаг нь хамаагүй багасдаг. Мөн хорт хавдартай америкчуудын дунд дотор муухайрах нь ховор байдаг.Тэгвэл солонгос хүмүүс хорт хавдартайгаа мэдэнгүүтээ шууд ажлаасаа гардаг байна.Өдөржингөө хорт хавдар, үхлийн тухай бодож санаа зо.вж эхэлдэг байна.Энэ нь байдалыг хүндрүүлэхээс цаашгүй.Тиймээс ч солонгос хо.рт ха.вдартай өвчтөнүүдийн дунд дотор муухайралт их байдаг байна.# Хо.рт ха.вдар үүсэх учир шалтгаан юу вэ? Бидний биенд сайн муу найрлага аль аль нь хамтдаа зохицолдон(тэнцэж) байдаг.
Гэвч ямар нэг шалтгаанаар энэ тэнцэл алдагдаж,өвчин үүсдэг байна.Хо.рт ха.вдар ч үүнтэй адил юм.Хүний бие доторх зохилдолгоог алдагдуулан,хо.рт ха.вдарыг үүсгэх хү.чин зүйлс маш их учраас,хо.рт ха.вдар яг энэнээс үүсдэг гэж хэлэх боломжгүй.Үүнийг Ким доктор агаартай зүйрлэлээ.Бидний амьсгалдаг агаар дотор бактери их байдаг.Яг адилхан газар агаар амьсгалаад ханиад хүрдэг хүн байхад,цоо эрүүл хүн ч байдаг.Дааварын хувьд ч мөн адил.Бүх хүнд эрэгтэй эмэгтэй даавар хамтдаа зохицож оршдог.Эм даавар хэт ихэсвэл хөхний хо.рт ха.вдар үүсч,эр даавар хэт ихэсвэл түрүү булчирхайн хо.рт ха.вдар үүсдэг байна.Тиймээс хамгийн чухал нь биен доторх зохилдолгоог (тэнцвэр) алдагдуулахгүй байлгах юм.Ким доктор дан цагаан будаанаас болгоомжил гэлээ. Цагаан будааг дангаар нь идэх нь цагаан элсэн чихрийг халбагдаж идсэнтэй адил гэлээ. Будаа агшаахдаа үр тарианы будаануудтай хольж идээрэй.Цагаан будааны оронд үр тарианы будаа, арвайн будаа ид гэлээ.(Цагаан гурилны хувьд төстэй байх.Цагаан гурилны оронд бор хар гурил,арвайн гурил сайн байх гэж орчуулж байхдаа бодогдлоо).# Хо.рт ха.вдарт ид шид байдагуу? Хо.рт ха.вдарт ид шид байдаг байна.Өдий хүртэл хо.рт ха.вдарыг эмчилэнгээ ид шидийн гэмээр 20~иод тохиолдолтой учирч байлаа.Нэгэн найдваргүй болсон өвчтөн бууж өгөөд асрамжын тасагруу шилжиж байлаа.Ү.хлээ хүлээгээд байсан ч ү.хсэнгүй.1сар,2сар,3 сар өнгөрсний дараа хо.рт ха.вдарын шинжилгээ хийхэд хо.рт ха.вдар нь байрандаа байгаа ч гэнэт тархах хөдөлгөөн нь зогссон байлаа.Үүнийг шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй…# Хорт хавдар туссан хүмүүс сэтгэлээ яаж бэлдвэл зүгээр вэ?Ид шидтэй учирсан гэх хүмүүст нэгэн шинж чанар ажиглагдлаа.
Энэ нь даруухан байх юм.Өөртөө санаа зовохоо (өөрийгөө) бүрэн орхиж, сэтгэлээ тайван байлгах. Зарим нь бурханд даатгах тохиолдол ч байдаг. Яг энэ үед ямар нэг эмчлэгдэх энергийн хүч үйлчилж эхэлдэг юм боловуу гэж бодогдож байлаа. Эсрэгээр “Би хо.рт ха.вдартай хэцүү байна,удахгүй ү.хэх нь” гэх мэт муугаар боддог хүмүүсийн хо.рт ха.вдарын тархалт хурдасдаг байна.Сэтгэл зүйн байдал маш чухал ажээ.Хо.рт ха.вдарын үүсдэг шалтгаан нь тодорхойгүй ч,удам дамжих магадлал их байдаг учир,гэр бүлээс нь хо.рт ха.вдараар өвчилж байсан хүн хо.рт ха.вдарыг судалж,урьдчилан сэргийлэх нь чухал.Ким докторын хэлж буй хо.рт ха.вдараас урьдчилан сэргийлэх аргыг товчилоход : 1)Гэр бүлд нь хорт хавдар тусч байсан хүн хорт хавдараас урьдчилан сэргийлж байнгын үзлэгт хамрагдах.2)Амьтаны гаралтай өөх тос,дан цагаан будаанаас аль болох хол байж,махны хувьд нугас,нохойны мах тустай.Цагаан будааны оронд үр тарианы будаа,арвайн будаа идэх.Энэтхэг хоолны соус болох карри(curry) дотор байдаг какамин нь хо.рт ха.вдарын эмчилгээнд сайн учир карри байнга идэхэд тустай.3)40 нас өнгөрвөл тохируулж,бага идэх.4) Өөртөө тохирсон дасгал байнга хийх.Зүрхэнд бага ачаалал өгөх алхах зэрэг хөдөлгөөн сайн байна.Та бүхэнд эрүүл энхийг хүсье.Сайн дураар орчуулсан Ж.Нармандах,Солонгосын захиргааны ажилтан.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.