Uncategorized

4000 гаруй ха.вдар илрүүлсэн эмч ажлаа орхиж, жолооч болохоор шийджээ

Манай улсад эмч, эмнэлгийн ажилчдын цалин бага гэдгийг нуух зүйлгүй.Тэгвэл эмч Н.Мөнх-Амгалан эмчийн ажлаа орхин тээвэрт явах болжээ.Энэ талаар дараах зүйлийг бичсэн байна.-ЦАГААН ХАЛААДАА ЦАГААН МАШИНААР СОЛЬСОН ЗАЛУУ-Тэрбээр “Цагаан халаадаа цагаан машинаар сольсон залуу байна. Би улсад зургаан жил ажиллахдаа юу хийсэн гэж үү.Миний бие 2015 онд хүний их эмч 2016 оноос эмгэг судлаач эс судлаач,2016 оноос хойш өнөөг хүртэл эмгэг судлаач эмчээр ажиллалаа. Энэ хугацаанд 7000 гаруй биопси /амьд ахуйд нь эд авах дурангаар/,Эмгэг судлалын задлан шинжилгээ 300 гаран,эсийн шинжилгээ 8000 орчим хийжээ.Tодруулбал 30000 гаран иргэнд өөрийн чадах хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.Миний бие ажиллаж хэлсэн цагаасаа хойш 410 гаруй хо.ртой ха.вдар/сүүлийн шатанд орсон нь их байсан/,3600 гаруй хоргүй ха.вдар,26000 мянган ха.вдрын бус эмгэг илрүүлж 21 аймгаас 2020 онд улсын хэмжээнд шилдэг лаборатори болж найман тусгай будаг нэвтрүүлж тэргүүний лаборатори болсон. Миний ажилласан зургаан жилийн хугацаанд намайг болон манай лаборант, туслах ажилтанг маань хэн ч үнэлсэнгүйБид ажилласаар л байлаа.Завхан аймаг маань 76 мянган хүн амтай тэрний 30 гаран мянган хүн амд нь эмгэг судлалын лаборатори маань хүрч ажиллаж ээ. Миний эцсийн зорилго бол эмгэг судлалын салбарын хөгжилд мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулж ард иргэдийг ха.вдрын эцсийн шатанд орохоос өмнө оношлох эрүүлжүүлэх хүсэл зорилготой байлаа.Энэ хугацаанд хамт ажилсан үе үеийн эмч нартаа баярлалаа” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!