Uncategorized

Үнэхээр итгэмээргүй санагдаж байж болох ч, тарвасны үрэнд бидний мэдэхгүй олон ид шид нуугдаж байдаг гэнэ

Тарвасны үрийг битгий хаяарай!Үнэхээр итгэмээргүй санагдаж байж болох ч,тарвасны үрэнд бидний мэдэхгүй олон ид шид нуугдаж байдаг гэнэ.Тарвас жимсний тухайд 91%-ийг ус эзэлдэг учир хамгийн шүүслэг жимсэнд тооцогддог.Харин үр нь их хэмжээний магни,кали,марганц,төмөр,цайр,фосфор,витамин B, тиамин,фолийн хүчил зэрэг амин дэмүүдийг агуулдаг байна.Тарвасны үр нь бөөрний чулууг зайлуулах,шээсний гарц нэмэгдүүлэх гээд тоймгүй олон ид шидтэй.Гагцхүү үүнийг эмчилгээнд хэрэглэхдээ 20-30 ширхэг тарвасны үрийг 2 литр усанд хийж,15 минут зөөлөн гал дээр буцалгана.Үүнийгээ хоёр өдөр ууж,гурав дахь өдрөө завсарлаарай.Эмчилгээг хэдэн ч 7 хоног үргэлжлүүлж болох бөгөөд хамгийн чухал нь гурав дахь өдрөө зайлшгүй амрах ёстой байна. 1.Зүрхийг хамгаална Тарвасны үр нь магнигаар баялаг учир зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн цусны эргэлтийг түргэсгэн,бодисын солилцоог сайжруулдаг тустай.Энэ нь зүрхний шигдээс болон цусны даралт ихсэх өвчнөөс хамгаалдаг аж.2.Хөгшрөлтийг удаашруулна Тарвасны үрэнд антиоксидант бодисууд ихээр агуулагддаг тул,арьсны уян хатан чанарыг сайжруулж,хөгшрөлтөөс хамгаалдаг. Ингэснээр та залуу,сайхан дүр төрхөө урт удаан хадгалах боломжтой билээ.3.Батгыг арилгана Тарвасны үрэнд агуулагдах тосны тусламжтай арьсны бохирдол болоод үхэжсэн арьсыг цэвэрлэж,гуужуулдаг.Ингэснээр бохирдлоос үүсэлтэй батгашилт арилж, арьс цэвэр тунгалаг болох юм.Энэхүү тос нь бүхий л төрлийн арьстай хүнд тохирдгоороо давуу талтай аж. 4.Үсийг бат бөх болгодог Тарвасны үрэнд уураг болоод амино хүчил ихээр агуулагддаг тул,үсийг бат бөх болгодог.Мөн хуурсан үр нь үсийг гялалзсан өнгөтэй болгодог байна.Учир нь “меланин” болон зэсийн найрлага давамгайлдаг.5.Хагны эсрэг үйлчилдэг Тарвасны тос нь зөөлөн чанартай учир,үсний чийглэг байдлыг нэмэгдүүлж,хагийг арилгадаг.Мөн хуухинд загатнах мэдрэмж төрүүлдэггүй байна.6.Үсний гэмтлийг эмчилнэ Тус үрэнд агуулагдах тосны хүчил нь үсний гэмтлийг эмчилж,үсний эрүүл байдлыг эргэн авчирдаг аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!