Uncategorized

Хэрэв махны хэрэглээгээ бүрмөсөн зогсоовол хүний биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

Хүмүүс олон шалтгаанаар цагаан хоолтон болох сонголт хийдэг. Зарим нь эрүүл мэндийнхээ төлөө цагаан хоолтон болох сонголт хийдэг бол нөгөө хэсэг нь шашны гэх мэт шалтгаануудаар махны хэрэглээгээ хязгаарладаг билээ. Үнэхээр ч цагаан хоолтон болсноор хүний биед олон эерэг нөлөө гардаг боловч мах хэрэглэхгүй байх нь сөрөг нөлөөг ч мөн үзүүлж байдаг ажээ. Манай сайт уншигч танд махны хэрэглээгээ бүрмөсөн зогсоовол хүний биед ямар өөрчлөлтүүд гарах талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 1.Батга гарч эхэлнэ.Махны хэрэглээгээ зогсоож арьсаа өнгөлөг,эрүүл болгоно гэж бодож буй бол та эндүүрчээ.Мах нь коллаген үүсгэгч амин хүчлээр баялаг байдаг тул арьсанд тэжээл өгөх гол хүнсний нэг болдог ажээ.Түүнчлэн арьсны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх цайр тэргүүтэй нэгдлүүдийн гол эх сурвалж нь мах болно.2.Хөнгөн зуушны хэрэглээ нэмэгдэнэ.Уургийн гол эх үүсвэр болох махыг хэрэглээнээс гаргаснаар хүний бие огцом өөрчлөлтөд орж,эрүүл бус хэмээн нэрлэгддэг хөнгөн зуушны төрлийн хүнсний хэрэглээг нэмж эхэлдэг ажээ. Нэгэнт цагаан хоолтон болохоор шийдсэн бол эрүүл мэндэд сайнгүй чипс зэргээс зайлсхийхийн тулд самар,жимс гэх мэт эрүүл,хөнгөн хүнс тогтмол хэрэглэж байх хэрэгтэй.3.Сэтгэл санаа тогтворгүй болно.Хоолны шинэ дэглэм барих нь эрүүл мэндийн хувьд урт хугацаандаа эерэг нөлөөтэй байж болох ч эхэндээ сэтгэл хямрал,ядралт авч ирэх магадлал бий. Ходоодноос ялгарах шингэн тархинд шууд нөлөөлж байдаг тул идэж буй хүнс тань таны сэтгэл санааг ямар байхыг шийдэж байна гэхэд ч хилсдэхгүй. Ийнхүү хүний бие махгүй байж дасах хүртлээ хямрах,тавгүйтэх явдал гардаг ажээ.4.Үс уналт ихэснэ.Байцаа,самар,үрт ургамал гэх мэт хүнсний жимс, ногоогоос хүн цайр тэргүүтэй олон эрдсийг авах боломжтой ч махнаас авдаг уургийг нөхнө гэдэг амаргүй нь мэдээж. Түүнчлэн цайрыг уураг хүний биед шингээж байдаг тул мах хэрэглэдэггүй хүмүүс цайрын дутагдалд орж,урт хугацаандаа үс уналт нь нэмэгдэх магадлалтай байдаг ажээ.Иймээс мах хэрэглэхээ болих гэж буй бол шаардлагатай цайрын хэмжээнээс 50 хувиар илүү хэмжээний цайр хэрэглэж байх шаардлагатай.5.Гэдэс,ходоодны үйл ажиллагаанд өөрчлөлт орно.Хүнсний ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэх нь гэдэс,ходоодны үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй боловч мах идэхээ гэнэт больсон тохиолдолд гэдэс ходоодны үйл ажиллагаанд өөрчлөлт орж,гэдэс өвдөх,хоол боловсруулалт муудах гэх мэт шинж тэмдэг илэрнэ.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!