Uncategorized

БӨӨРИЙГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД ДОЛООН ТАМИРЫН ОХЬ ШИМ гэж үздэг нь ийм учиртай.

Бөөрний үйл ажиллагаа бусад эрхтэнтэй холбоотой байдаг.Бөөр нь биеийн доод хэсэгт хийн оронд орших боловч усан махбодтой эрхтэн учир ихэвчлэн хий,бадган хавсарсан хүйтэн чанартай өвчнөөр өвчлөх нь илүү.Бэртэл гэмтэл,доргилтоос шалтгаалж,цу.с шарын халуунаар бөөр өвчилж болно.Ялангуяа өвлийн улиралд усан махбод дэлгэрдэг тул энэ улиралд бөөр давсагний өвчин хөдлөх магадлал их байдаг тул эл улиралд бөөр бэлхүүсээрээ дулаан байж, бөөрөө энхрийлүүштэй.Уламжлалт анагаах ухаанд бөөр нь долоон тамирын охь шим дуслын тунгалгийг хурааж,дамжуулах гол үүрэгтэй э.рхтэн.Үүнээс гадна бие махбодын усны шингэнийг зохицуулдаг.Бөөр нь бусад э.рхтэнтэй нягт холбоотой ажиллагаатай.Уламжлалт анагаах ухаанд зүрхийг амин шүтээн,бөөрийг амийг тогтоогч гэж үздэг. Зүрхний үйл ажиллагааны алдагдлын үед бөөр өвчилнө.Бөөр олон шалтгааны улмаас өвддөг.Хүйтэн чийгтэй нойтон газар байнга ажиллах,хүнд хүчир зүйл өргөх,усны үйлийг хэтрүүлэх,хордлого,харшил болон ц.у.с шарын халуун нянтай хавсарснаас болж өвчилдөг.Дээрх шалтгаанаас бөөрний илч тамир доройтно.Үүнээс үүдэж ш.ээ.с ялгаруулалт алдагдан,ш.ээ.сний хэмжээ багасах,эсвэл ихсэх өөрчлөлт гарна.Бөөр хүйтнээр өвчлөхөд шөнө ойр ойрхон ш.ээ.ж,өдөрт бага ш.ээ.нэ.Ш.ээ.с ялгаруулах үйл ажиллагаа алдагдсанаас биед услагийн хувь нэмэгдэж,шар усны үүсэлт ихсэн хаван үүснэ.Хаван дотроо цайвар,суваг,усан хаван гэж гурван янз байдаг. Аажимдаа ц.усны тамир муудан,төлжилт доройтон,өвчтөний гадаад илрэл нь тамир тэнхээ муудах,өнгө жавхаа алдах, үр тогтох үйл ажиллагаа суларна.Бөөрний өвчлөлийг уламжлалт анагаах ухааны талаас бөөрний хий бөөрний архаг,бөөрний сувагт унах,бөөрний халуун,бөөрний ус алдах,бөөр гэмтэх,бөөрний хэрх,дарган 8 гэж ангилдаг.Өвдөлт бөөрний орчим нурууны хоёр талын шулуун булчин өвдөнө.Хүчтэй өвдөлт бөөрний чулуу өвчин,бөөрний суналтын үед илэрдэг. Ш.ээ.сний гаралт өөрчлөгдөнө.Үүнд цусан шингэний хэмжээтэй холбоотой байна уу, шөнийн шээс нь их байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.Бөөрний ажиллагаа муудсанаас эрэгтэй хүнд бэлгийн сулрал, эмэгтэй хүнд сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөн үр тогтохгүй болдог.Өвчний ерөнхий шинжээс гадна тус бүрийн шинж гэж бий.Хийн хүйтэн дийлэнх үед өвчтөнд голдуу нуруу,бөөр өвдөх,бө.гсөн биеийн доод мөч хүйт оргих,чих шуугих,тамир алдах,толгой эргэх шинж илэрдэг.Энэ нь бороотой хүйтэн бүрхэг өдөр илүү ажиглагдана.Бөөрний халуун дийлэнх үед ууц нуруу халуу оргин хатгуулах,сүүж бэлхүүсээр хатгуулан шархирах,толгой өвдөх,ундаасах,халуурах,бие хавагнах,даралт ихсэх шинж тэмдэг илэрнэ. Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд юун түрүүнд даарч хөрөхгүй,ажил амьдрал,хоолны дэглэмээ зөв зохицуулж,биеэ эрүүл байлгах нь чухал.Бөөр нь хэвлийн хөндийд сул оршдог тул бөөрний даруулга хэрэглэх нь доргилт суналтаас хамгаална.Бөөрний даруулгыг зүүхдээ зогсоо буюу суугаа байдалд хийвэл ямар ч үр дүнгүй.Хэвтээ байдалд хөлөө эгц дээшээ 90 градус өргөж,10-15 минут болсны дараа бөөр өөрийн байх байрандаа очдог.Тэр үед бөөрний даруулгаа хийгээд,дараа нь босох хэрэгтэй.Монголчууд эрт дээр үеэс дээл өмсөж,бүсээ сайн ороож бүсэлдэг байсан нь бөөрөө хамгаалах нэг хэлбэр байсан.Бөөр ба элэг Эх хүү дайсан махбодын онолоор элэг бол бөөрний хүү махбодтой эрхтэн юм.Бөөр биеийн дотоод усан оргилуур адил элэг цөсний шарын халууныг дарна. Бөөр муудвал элэгний гал ихэсдэг буюу элэг өвчлөнөБөөр болоод бамбай булчирхай,бамбай булчирхайнаас гарах гормон,бөөрний дээд булчирхайн ажиллагаа цусны эргэлтэд нөлөөлнө.Бөөр ба ходоод Эх хүү дайсан махбодын онолоор бөөрний дайсан махбодтой эрхтэн нь ходоод гэж үзнэ.Бөөр өвчилбөл дагаад ходоодны галын илч доройтож,хоолны шингэц муудан,хаван үүсдэг.Эсрэгээрээ ходоодны нөхөр махбодтой эрхтэн нь бөөр гэж үзнэ.Мөн л ходоод муудахад дагаад бөөр өвдөнө гэсэн үг.Тийм учраас энэ хоёр нь хоорондоо салшгүй нягт уялдаа холбоотой бөгөөд эмчилгээ хийхдээ хоёр эрхтнийг хоёуланг нь барьж эмчилдэг.Бөөр ба нүдний холбооБөөрний дотоод толь нь нүд, гадаад толь нь чих.Бөөрний архаг хүйтэнд чих шуугина,сонсгол муудна,бадгантай хавсарсан үед чихний дэлбээ цахлайтаж хогжруутна. Нүд цэлхийсэн ус гүйлэгнэсэн,дээд доод зовхи цэлхийн нүдний цагаан бүрхүүл нь сүүн цагаан өнгөтэй болно.Эмчилгээ:Ер нь УАУ-н онолоор бөөрний өвчинд хүйтэнг голлож засдаг буюу бүлээн чанартай эмчилгээг хийдэг.Эмчилгээний гол зарчим идээ унд, явдал мөр,эм,засал гэсэн 4 арга дээр үндэслэн хийгддэг.Идээ унд:Бүлээн шимтэй хонины мах,тарваганы мах,адууны мах,сарлагийн шар тос,бурам,а.рхи,бөөрөн шош,тод ногоон өнгийн ногоонууд,сүү сүүн бүтээгдэхүүн зэргийг хэтрүүлэхгүй тохируулан хэрэглэх хэрэгтэй хамгийн гол нь ходоодны галын илчийг дарахаар их хэмжээнд идэж болохгүй.Хүйтэн,сэрүүн,царцуу,хоносон,илжирсэн,иссэн, даршилсан хоол унд зэргээс татгалзах хэрэгтэй. Явдал мөр : Аль болох даарч болохгүй.Дулаан хувцаслаж,хөлөрсөн чийгтсэн хувцсыг даруй сольж занших.Амьдарч буй орчин,гэр орон мөн адил дулаан байх хэрэгтэй.Нуруу бүсэлхийгээр амьтны арьсан бүслүүр,дулаан бүслүүр зүүж хэвших.Чийгтэй,нойтон,хүйтэн,их устай газар удаан суух,aжиллаж болохгүй.Хүнд хүчир ажил,морь унах,доргилт чичиргээнтэй газар суух, үсэрч цовхчих,ноцолдох,барилдах зэрэг үйлийг хийж болохгүй.Засал:Засалд ихэвчлэн бүлээн чанартай эмчилгээ буюу төөнүүр, халуун бүлээн жин,дэвтээлэг зэргийг хийхээс гадна шаардлагатай бол халуун хатгуур, зүү,хануур эмчилгээг авч болдог.Мөн аарцаг нурууны бариа заслаар нурууны гажгаас үүдэлтэй бөөрний судас дарагдсан,булчин чангарсан байдлыг оношлож,барьж засал хийснээр бөөр ууц нуруугаар чилж өвдөх,бөөртэй холбоотой шинж тэмдгүүд засрах эмчилгээний онцлогтой байдаг.Эм:Эмэнд мөн бүлээн чанартай халуун ургамалууд орсон ходоодны галын илчийг сэлбэх,бөөрний тамирыг тэтгэх,тунгалаг цөвийн боловсруулалтыг сайжруулах эмнүүдийг голчлон сонгон өгдөг Хуулбар ХАЙР ЭНЭРЭЛ АСРАЛ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!