Uncategorized

Хүний дотор эрхтэнд нэн сайн э Таван салааны шүүс бэлтгэх арга

Хүний дотор эрхтэнд нэн сайн эмийн ургамал манай улсад ихээр ургадаг.Тэр тусмаа таван цул эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг нь их.Сөд өвс,таван салаа гээд нэлээд эмийн ургамал байдаг.Ингээд таван салаа хvний бие эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг болохыг дурдъя.Таван салаа нь голын эрэг, эрэг дагасан нуга,мөлгөр хайрга,бургасан шугуй,улиасан төгөл, булаг шандын дагуух зvлэг зэрэг газар маш элбэг ургадаг эмийн ургамал.Уг ургамлын навчны ханд шарх эдгэрvvлэх агаад шинэ тvvсэн навчны шvvс нь нvдний эвэрлэгийн шархыг тvргэн эдгээх сайн талтай. Азийн олон орны эмнэлэгт навчаар бэлтгэсэн хандыг уушигны гууртас,хєхvvл ханиад,уушигны багтраа зэрэг өвчний vед цэр ховхлох зорилгоор хэрэглэдэг.Мєн ходоод болон нарийн гэдэсний vрэвслийн vед онц тус vзvvлдэг ургамал аж.Хоолны халбага нунтаг навчийг 200 мл буцламгай хийж,15 минут болсны дараа шvvж аваад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууж хэрэглэнэ. Зун,намрын цагт элбэг ургадаг таван салаа нь 5-8 сард ургаж гүйцэх бөгөөд хатахаас нь өмнө түүж,угаагаад сүүдэрт даавуун уутанд өлгөж хатаах хэрэгтэй.Хатаасан таван салааг:Ходоодны гастрид Ходоодны шархлааны үед өдөрт хоолны халбагаар хоёр удаа ( хоол, цай идэхээс15 минутын өмнө) ууна.Эмчилгээг 14-21 хоног тасралтгүй хийвэл үр дүн нь харагдана.Aрьсны ил шарх Идээт үрэвслийн үед бэлдмэлийг цэвэр даавуунд шингээн тавьж боогоод 2-3 хонуулахад шарх цэвэршин эдгэнэ.Бөөрний эмгэг,өтгөн хатах,өвдөлт үрэмсэл намдаах, биеийн хорыг хөөх зэрэг олон талын ашиг тустай. Хатаасан таван салаа ургамлаас 1 амны халбагыг авч, буцалсан 1 аяга халуун усанд хийгээд 15 минут орчим идээшүүлээд өдөрт 4-5 аягыг тогтмол уух хэрэгтэй. Жич:Таван салааг Монголд гэдэс өвдөхөд уудаг,xарин европууд ханиалганд маш өргөнөөр уудаг.Таван салаа нь хоолой загатнуулан сэрвэгнүүлсэн ханиалганд сайн, хоолой болон амьсгалын замыг тайвшруулж,үрэвсэл дарна.Бронхит,уушигны өвчин,ханиаданд таван салааг дэлхий даяар хэрэглэдэг. Таван салаа нь амьсгалын замын салстыг бүрхэж,хамгаалдаг бөгөөд ханиалгаас үүдэж гэмтсэн салстыг эдгээхэд нэмэртэй.Таван салааны жүүс бэлдэх:2 атга дүүрэн таван салаа 250 гр элсэн чихэр Нэг нимбэгний шүүс (эсвэл 30мл буцалсан бүлээн ус)350 гр-ын 2 тагтай шил Таван салаагаа угааж,жижиг хэрчинэ. Шилээ угааж,архиар арчиж,эсвэл халуун ууранд жигнэж ариутгаарай.Нэг шилэндээ нэг үе таван салаа,нэг үе элсэн чихэр хийж дарна.Цэвэр халбагаар сайн дарж өгнө.Хамгийн сүүлийн үе элсэн чихрээр дуусна.Үүнээ 2 сар хуурай,сэрүүн,харанхуй газарт хадгална.Гаргаж ирээд 20 мл буцалгасан бүлээн ус,нимбэгний шүүсээ нэмж,нимбэггүй бол 40-50 мл буцалсан бүлээн ус нэмж хутган 2 цаг байлгана.Үүнээ цэвэр шилэнд шүүж хийнэ.Бэлэн ханиадны шүүсээ ханиалга хүрсэн үедээ өдөрт хэдэн удаа амны том халбагаар ууж болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!