Uncategorized

Өргөө гэрт шүглэсэн муу хүчийг хэрхэн зaйлуулaх вэ?

Гэртээ унтаж амарч чадахгүй байгаа,давжин цочиж сэрдэг хүмүүс байдаг болов уу.Мөн өргөө гэр нь гэнэтийн гэрэл чийдэн унтрах,асаатай лаа унтрах,гэр бүл хэрүүл маргаантай,хүүхдийн уйлаан ихтэй,зоо нурууны араар хүйт дагаад нэг л бүүдгэр хэцүү байгаа мэт мэдрэмж төрж байгаа бол таны гэрт болохгүй хар энерги хуралдсан байгааг анхаараарай.Тиймээс хэрхэн муу хүчийг зайлуулж одуулах талаар бага ч болов зөвлөе. Ариун бүхний билэгдэл ганга өвс,эсвэл байгальд удаан байж байгалийн хүч, увидасыг өөртөө шингээсэн аргал,мөн арц зэргийг бэлдээрэй.Эдгээр гурвын аль нь ч болно.Харин дөмөгхөн шиг зэхэж,сайн утаа май тавихаар зэхэх хэрэгтэй.Асаасны дараа юуны өмнө өөрийгөө сайн утаарай,толгойн орчим гурав,бүсэлхий орчим гурав, доод өвдөгний орчим гурвантаа нар зөв эргүүлж утаарай.Ялангуяа шилний арын хэсэг,хоёр суга,өвдөгний арын нугалам зэргийг сайн утах нь зөв.Ийнхүү утасны дараагаас өргөө гэрийнхээ хаалганы баруун доод булангаас эхлээд нар зөв булан тохой,шүүгээн дотор,өнцөг булан ирмэгтэй юу л байна бүгдийг,мөн хувцасны шүүгээ,унтаж амардаг ор,ялангуяа ванны өрөө,гадна тагт буюу балкон зэргээ сайн утах хэрэгтэй.Мөн хоймор болсон тахил бурхан шүтээний хэсгээ бүү мартаарай. Өөрийн болоод гэрийнхнийхээ өмсдөг хувцсыг мөн адил.Ийнхүү өргөө гэрээ бүхэлд нь утаж буй ариун гангын үнэр,утаа,аргалын утаа май зэргээс төрлөө олоогүй сүнс,албин тийрэн хар хүч,ар энерги бүхэн сарниж гэрээс тань хурдан одох болно.Өргөө гэрээ сайн утаж ариун болгосны ард гадны муу хүчнээс хамгаалж хаалгандаа хамгаалалт хийх учиртай.Хаалгандаа улаан утас тойруулж тавь,улаан утас нь галан хамгаалалтын билэгдэл болдог бол мөн улаан утас ямарваа зүйлийг бат барьж хааж хамгаалж байдаг. Мөн байгалд ургадаг үзүүртэй иш бүхий ургамал, моднуудаас өргөө гэрийн хаалгандаа залж болно.Харин авахдаа уул ус хангайн эзэнд өргөл өргөж гуйж авахаа бидэн бүхэн мэдэх билээ.Онцолж зөвлөх мод бол заг юм.Заг бол муу хүчнээс хамгаалдаг их сайн мод.Хаалганы дээр мөн сүх тавих нь бас л сайн хамгаалалт болдог.Амьтай байдаг эрчилсэн ноосоор могой зэхэж,түүнийгээ сайн гангаар утсаны ард,хаалгандаа тойруулан залдаг нэгэн зан үйл бий.Улмаар тэрхүү залсан могойн сүүл,толгой хэсгийг сархадаар ундаалж зүүний 44 хар тэнгэртээ залардаг удмын харын онгод тэнгэрээс амь оруулж,хамгаалалт хийж өгөхийг хүсэн өргөлөө өргөснөөр тэрхүү могой нь амьтай болж ирдэг.Ингэснээр нэг ёсондоо таны өргөө гэрийн хаалганд амьд могой заларч,өргөө гэрийг муу хүчнээс хамгаалж байх болно.Харин тэрхүү амьтай могойг байнга гангаар утаж,сархадаар ундаалж хүчийг авахуулж байх хэрэгтэй. Хаалгандаа та ямар хэлбэрийн хамгаалалт залсан тэрхүү хамгаалалтаа 3 хоногтоо нэг удаа ганга,аргал,арцаар утаж байх хэрэгтэй.Мөн хаалганы эргэн тойрноо утахаа бүү мартаарай.Айл гэрт сур байх нь хамгаалалт болдгоороо их сайн байдаг.Монгол хүн,айл болгонд сур байх учиртай тул та сур,эсвэл суран ташуур зэхэж өргөө гэртээ залвал нэн сайн. За тэгээд цаашдаа өргөө гэртээ гаднаас орохын өмнө зоо нуруугаа гөвөх байдлаар нудрах мөрнөөс буртгийг одуулж буй мэтээр зан үйлийг хийж,дагаж ирсэн хар муу энергийг хаяж одуулж өргөө гэртээ орж байхыг зөвлөж байна. Сүүлийн үед Монголчууд бид өргөө гэртээ орж ирсэн даруйдаа,үүд болсон хаалганы дэргэдэх хувцасны шүүгээн дээр малгай буюу тэргүүнээ шууд л тавьчихдаг.Ингэснээр таны тэргүүн сүлд хийморь тань гэрийн хатавчинд байсаар цаашдаа хэрхэх бол.Монгол хүн тэргүүнээ гэрийн хаалганы хатавчинд залдаггүй бөгөөд харин ч дээдэлж,гэрийнхээ хоймортоо тэргүүнээ залж байх хэрэгтэй анхаараарай. Монгол хүн бүр өөрийн гэсэн ид чадал, цэцэн ухаан,зан үйлтэй байдаг тул хэн бүхэн өөрийнхөө өргөө гэрийг сайхан авч явж чаднаа.САЙН САЙХАН БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!