Uncategorized

ХӨЦ БУДАА бол зүрх судас, хавдар, архаг өвчнөөс сэргийлэхэд тустай СҮПЕРФҮҮД юм

10,000 жилийн өмнөөс Евроазид голчлон тариалж эхэлсэн хөц будааг #PearlBarley (орос хэлнээ #перловая) Америкчууд эрүүл хоолны дэглэмдээ түгээмэл хэрэглэдэг. Үүний шалтгаан нь #аминдэм, #эслэг, эрдэс бодисоор баялаг, #антиоксидантын агууламж өндөртэй зэрэг хөц будааны ид шидэнд байдаг. Хөц будаанд ихээр агуулагддаг бета-глюкан гэх эслэг нь өлсөх мэдрэмжийг бууруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гэдэсний ашигтай бактерийн сайн хоол болохыг сүүлийн үеийн 44 судалгаанд анализ хийж тодорхойлсон байдаг. Хөц будааг өдөр тутамдаа хэрэглэж биед хэрэгцээт “үл уусах эслэг”-ийн хэмжээг 5 граммаар нэмэгдүүлэх тутам цөсний чулуутай болох эрсдэл 10%-иар буурдаг гэх мэтээр давуу талыг нь дурьдаад дуусахгүй тул доорх эх сурвалжаас дэлгэрэнгүй уншиж болно. Өмнөх постуудад #эслэг ( #fiber )гэж юуг хэлдэг, өдөрт ямар хэмжээтэй хэрэглэхийг зөвлөдөг, яагаад эслэг нь маш сайн #пребиотик (#prebiotics) болдог тухай бичсэн байгаа.Гүйлгээд хараарай. Хоол бол эм, буруу хэрэглэвэл х.ор болдог гэдэг. Хоол нь эрүүл байх гол хү.чин зүйл шүү. https://www.healthline.com/nutrition/barley-benefits…#Алтан эмч

Related Articles

Back to top button
error: Content is protected !!