Uncategorized

Гүзээ бол зүгээр л өвчин. Гүзээ буюу хэвлийн таргалалтаа арилгамаар байгаа хүн бүрийн заавал мэдэх ёстой

Гүзээ буюу хэвлийн таргалалтаа арилгамаар байгаа хүн бүрийн заавал мэдэх ёстой дүрэм
😇😇😇Ходоод:Гүзээ бол зүгээр л өвчин.Өөр юу ч биш.(Эмнэлгийн хэллэгээр хэвлий хавийн таргалалт гэдэг.Маш аюултай бас маш муухай) Өвчний 70% хоолноос гэдэг үг бий.Хоолоо зөв болгосноор гүзээнээс сална.Хөдөлгөөн туслах үүрэгтэй. Одоо үеийн хүмүүст өлсөхөөс илүүтэй хоолны илүүдэл нь зо.влон болж байна.Оройдоо махан хоол идэх хэрэггүй.Үнэхээр тэсэхгүй байгаа бол.Тараг уу, сүү уу,Хоолноос хол бай.Зураг битгий үз,хоолны нэвтрүүлэг битгий үз,хоолны тухай битгий бод.Хүмүүс хоол идэж байвал холд.Өөрийгөө хорь,сахилга баттай бай!Үргэлж амттай хоол битгий идэж байгаарай.Ү.хтэл нь амталсан шарсан тахиа,шарсан төмс,шарсан гурилнаас татгалзах хэрэгтэй.Ядахнаа багасгаарай.Жирийн энгийн хоол идэхэд хангалттай. 😇😇😇Цуу, жан, кетчуп гэсэн элдэв амтлагчийг бүр ор тас мартагтун.Дээр үед зүгээр л талх, гурилтай шөлтэй болоод л байсан даг. Амтлагч нь хүнийг донтуулдаг.😇😇😇Байцаа, ногоог жаахан ч гэсэн идчих л дээ.Ямар жаахан хүүхэд гуйж байгаа биш дээ. Насанд хүрсэн хүн юм чинь өөрийнхөө төлөө жаахан ухаантай бай л даа. Байцаа жишээ нь гэдэс цэвэрлэх,шингэлэх үйлчилгээтэй гэдгийг та жаахан ургуулан бодвол ойлгочихно. Гэдсээ цэвэрлэх нь ямар ашигтай гэдгийг та бас л ойлгочих байлгүй дээ.Шарсан хуурснаас шөлтэй рүү, шөлтэйгөөс эрүүл рүү бага багаар ч гэсэн шилжээрэй.(Шилжилт мандтугай) Хааяадаа зүгээр л дан хар талх идэж болно.Хүмүүс их цамаан болжээ.Талхыг заавал хиамтай цуг иднэ гэх жишээний.Дан хар талх нь (ялангуяа хар талх) гэдэс цэвэрлэж, дотор нь хуримтлагдсан элдэв лагийг өөртөө шингээн гарч одно. Махны машиныг талхаар цэвэрлэдгийг санагтун 😇😇😇Тараг, сүү, усыг зөвхөн хүүхдүүд уудаг юм биш.Өвчин гэдэг чинь хүнийг том жижгээр нь ялгадаггүй.😇😇😇Жимс жимс жимс.Том эрчүүд ч гэсэн банана,алим идэж болно. Ногоо ногоо ногоо.Эрүүл мэндэд тустай гэдгийг өчнөөн сонссон, одоо хэрэгжүүлэх цаг болсон. Мах хүч чадал өгдөг,ногоо эрүүл мэнд өгдөг.Бидэнд хүч чадлаас илүүтэй эрүүл мэнд чухал байна.За тэгээд аль болох бага ид.Гэдэс тулсан бол хангалттай.Илүү чихэж болохгүй.Үлдсэн хоолоо савлаад аваад явж болно.Бүр болохгүй бол орхи доо,гэдэс ямар хогийн сав уу.Сүүлийн муу мэдээ:пи.во,ай.раг гэх мэт гэдэс сунгадаг зүйлсээ багасга.Эсвэл бүр боль.За тэгээд энгийн нэгэн дүрэм:Өглөө сайн иднэ,өдөр тааваар иднэ,орой бараг идэхгүй.😇😇😇Эхэндээ шүлс гоожоод хэцүү,өглөө хоол орохгүй,орой өлсөөд болохгүй.Яваандаа өглөө өлсөөд, орой юм орохоо больчихдог.Хүн ямар ч юманд дасдаг л байхгүй юу.Эх сурвалж:Фитнесс көүч Сээгий

Related Articles

Back to top button
error: Content is protected !!