Uncategorized

Д.Сүндийгийн эхнэр Х.Ундрах: “Халиунаатай хамт 3-лаа нэг оронд унтана” гэхэд нь би эсэргүүцтэл намайг зодсон

“Нэткапитал”-ын үүсгэн байгуулагч Д.Сүндий нь эхнэрээ зо.дсон гэх мэдээлэл 2019 онд цахим орчинд тарсан билээ. Асуудлыг намжаах гэсэн үүднээс эхнэр нь өөрийн сошиал хаягаар дамжуулан ийм асуудал байхгүй тухай мэдэгдэл хийж байсан юм. Гэвч Д.Сүндийгийн энэхүү үйлдэл үнэн гэдгийг олон хүмүүс батлаад зогсохгүй тэрээр гурван эхнэрийн цай уусан, одоогийн эхнэр болон нууц а.мраг Халиун нартайгаа нэг гэр хамтран амьдраад удаж байгаа тухай яриа олныг гайхшруулсан юм.Тэгвэл өнөөдөр энэ мэдээлэл үнэн болох нь батлагдснаас гадна Д.Сүндий асуудлыг шийдвэрлэхийн тулд цагдаа нарт хахуудь өгсөн нь тогтоогдсон байна. Иймд Д.Сүндийд 3 жилийн хо.рих я.л,5 жил нийтийн албанд томилогдохгүй байх шийдвэрийг тус тус гаргажээ. 2019 онд Д.Сүндийгийн эхнэрийн өгч байсан мэдүүлгийг бүрэн эхээр нь хүргэе:Асуулт: 2019 оны 3-р сарын 25-ны өдөр та юу болсон талаар ярина уу? Хариулт: 2019 оны 3-р сарын 25-ны өдрийн шөнийн 03 цагийн үед …. харшаас ээж Мөрөнгөөр ХУД-ийн 11-р хорооны ……….. отхоны үүдэн дээр гэр лүүгээ ганцаараа явж орохоор лифтэнд суугаад 17 давхарт очоод лифтнээс буухад хаалгаар Халиунаа хар түрийтэй гуталтай, үстэй захтай бор савхин хүрэм, жийнсэн өмдтэй байхаар нь би “чи юу хийж байгаа юм бэ”гэхэд Халиунаа “Сүндий таныг ямар машинаас бууж, хэнтэй ирж байгааг харчихаад ир” гэж хэлээд байр луу ороод гутлаа тайлаад өрөө рүүгээ яваад орсон. Би араас нь өрөө рүүгээ явж байхад төгөлдөр хуурын хажуу талаас Сүндий гарч ирээд баруун гараараа зүүн хөмсөгний хажууд гурван удаа цохихоор гараараа нүүрээ дарахад үсдэж аваад хойш дарж унагаагаад нуруу руу өшиглөхөөр зүүн талын хавирга руу 4-5 удаа өшиглөж, зүүн гуян дээр 4 удаа дэвсэхээр нь доош харж хэвтэхэд баруун талын суганы доош арваад удаа өшиглөнгүүтээ шал руу үсдэж байгаад цохисон. Мөн шал мөргүүлээд үсдэж байгаад хаалга руу чирээд шатны ойролцоо ирээд миний үсийг тавьж, холдохоор нь өндийхөд Сүндий миний нүүрийг хараад зо.дохоо болиход Халиунаа өрөөнөөс гарч ирээд “Сүндий чи зо.дохгүй ярилцана гэж хэлээ биз дээ” гэснээ хүйтэн жин тавьж байхад Сүндий Жавзандуламыг дагуулж ирээд зургийг нь дарж Мөрөн эмээ рүүгээ явуул гэхэд нь Жавзандулам зураг авч явуулсан.Би тэгэхээр нь Сүндийгийн ах Алтангэрэл рүү утсаар залгаж “Намайг зо.дчихлоо.Шандын хоёрт хэл.Манай гэрт ороод ир” гэхэд Алтангэрэл ах “Тэр хоёр удахгүй ирэхээр нь яваад ир” гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй 04:30 цагийн үед Бямбадүгэр,Сүгжлхам,Алтангэрэл нар орж ирсэн…Асуулт:Сүндий таныг өмнө нь зо.дож байсан зүйл байгаа юу? Хариулт:Улаанбаатар хотоос 30 км зайтай Гачууртын Шар хоолойн амралтанд 2018 оны 6-р сарын 9,10-нд Оршил резорт амралтын газрын амрах өрөөнд ороод гарах гэтэл Сүндий ор луу түлхэж унагаагаад баруун гуя руу 4-5 удаа өшиглөхөөр би орноос босоход баруун гараараа намайг нэг удаа цохихоор гараад гүйгээд диско болж байсан газар руу очих гэж байхад цүнхнээс татаж шанаа руу цо.хиж гарын булчин базаж цохиход хүн салгаж, тусдаа байранд ороход араас ирж уучлалт гуйгаад явсан. Өөрөөр бол намайг зо.дсон зүйл байхгүй. Асуулт: Та юу болсон талаараа ярина уу? Хариулт: Би нөхөр болох Д.Сүндийтэй амьдраад 12 жил болж байна.Дундаасаа 10 настай хүүтэй,Сүндийгийн дагавар охин болох Жавзандулам /19 настай/ бид дөрөв ХУД-ийн 11-р хороо 700,,,тоотод оршин суудаг. 2015 оноос эхлэн манай нөхөр Сүндий нь Халиун гэдэг одоо 29 настай эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан юм байна лээ. Би өөрөө 2017 онд манай ажил дээр манай нөхөр Сүндий нь Халиун гэх эмэгтэйг маркетингийн менежерээр ажилд оруулахаар авчирсан юм. Манай “Нэткапитал” ХХК бөгөөд энэ компанийг нөхрийн хамт үүсгэн байгуулсан.Манай нөхөр ТУЗ-ийн дарга хийдэг, би өөрөө уг компанид гүйцэтгэх захирал хийдэг юм. Гэтэл 2017 оны 10-р сард манай нөхөр Халиун гэх эмэгтэйг гэртээ авчирсан. Яах гэж байгаа юм гэхээр “Энэ амьдралын төлөө чи зөвшөөр, энэ хүүхэн миний хүүхдийг төрүүлнэ, гэрийн ажилд ч тусална” гээд огт гэрээс явуулдаггүй.Одоогийн байдлаар энэ хүүхэнд 2017 оны 10-р сараас эхлэн манай гэрт бид нартай хамт амьдарч байна. Өөрт нь хэлж үзэж байсан “Чи яв аа” гэхээр “Сүндий намайг яв гээгүй, надтай хамт баймаар байна гэж байна, би ч гэсэн хүн” гэж хэлээд огт явдаггүй. Ингээд 2017 оны 11-р сард намайг найзуудтайгаа уулзлаа гэж зод.ож байсан. 2018 оны 6-р сард компанийнхаа ажилчидтай зугаалгаар явж байхад Сүндий надад хандан “Халиунаатай хамт гурвуулаа нэг өрөөнд орж нэг орон дээр унтана” гэхээр нь би эсэргүүцэхэд миний хэвлий рүү өшиглөн зо.дож байсан. 2018 оны 7 дугаар сард наадмаар Сүндий, Халиун хоёр хоорондоо зо.долдоод байсан бөгөөд Халиун нь с о .г т у у намайг түлхсэнээр ширээн дээр унаж хавиргаа хугалж байсан. Надтай анх суухдаа ийм хүн байгаагүй. 2017 оноос эхлэн ийм зан араншинтай болсон гэж мэдүүлжээ.   

Related Articles

Back to top button
error: Content is protected !!