Uncategorized

ТУУЛСАН АМЬДРАЛАА ОХИНДОО ҮЗҮҮЛЭХГҮЙН ТУЛД ХОГ УХАЖ, ОЛСОН МӨНГӨӨРӨӨ ИХ СУРГУУЛЬД СУРГАДАГ”

Бидний эргэн тойронд мэддэг хирнээ мэдэрдэггүй, хардаг мөртлөө анзаардаггүй зүйлс их бий. Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж хог түүж амьдарч байгаа хүмүүс нэг талдаа, хогоо ялгаад хаях ухамсар, сэтгэлгүй иргэдийн үйлдлийг залруулж буй мэт.Биднийг очиход том том машинаас хог бууж тэндхийн хүмүүс цурам хийлгүй ангилж ялгана.Ар.хи да.рс ууж хөлчүүрхэж яваа хүн биднийг очиход л лав байгаагүй. Бүгд л завгүй хөдөлмөрлөж байлаа.Хүнд хэрэгтэй зүйл хийж буй тэд бусдын л адил үр хүүхдийнхээ төлөө, хэнээс ч гуйлга гуйлгүй,өөрсдийгөө золин ажиллаж байна.Бидэнтэй ярилцсан хүн бүр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бэлдэж, өөр шигээ амьдруулахгүйн тулд хичээдэг гэцгээж байв.Иргэд:Намайг Эрка гэдэг. Би гурван хүүхэдтэйгээ Баянхошуунд амьдардаг.Хүүхдийнхээ хувцасны мөнгө,дэвтэр ном гээд хэрэг болох зүйлсийг нь бэлдэх гээд л энд ирдэг. Хичээлийн хэрэгслийг нь бэлдэхэд их мөнгө орж байна шүү.Ялгасан хогоо тушаагаад өгөөд л байх юм.Мөнгө дорхноо дуусчихна.Энгийн дүрэмт хувцас гэхэд 200 гаруй мянга болчихсон байна.Нэг дэвтэр ямар үнэтэй байгаа билээ.Миний хувьд өдөртөө 20-40 мянган төгрөг олчихдог.Уг нь би барилгын дотоод заслын хүн. Энэ ажлаа хийхээр хүмүүс хулхитаад байх юм.Тэгэхээр энд ажиллах нь шулуухан.Бэлэн мөнгөө авдаг болохоор шүү дээ.Хүүхдүүдээ хүний хүүхдээс дутаахгүйн тулд сургуульд сургана.Бүгдийг нь сургах гээд үзээд байна.Хажуугаар нь барилгын ажлаа хийнэ.Эндээ ирж хогоо ялгана.Тэгж байтал юмны учир нь олдоно.Чийгтэй газар болохоор бидэнд хэцүү л байдаг юм.Бөөн хавагнасан л юм гэртээ ордог.Одоог хүртэл усны гутал өмсөөд сууж байна. Гэсэн чүр хүүхдээ л сургуулийг нь төгсгөж,сайхан мэргэжилтэй болгомоор байна шүү дээ.Би яах вэ,ингэж явж байгаад л хэдэн хүүхдэдээ юм үлдээж араас нь санаа зовохгүй байхад болно.Эгч нь нэг хүүхэдтэй.Энэ жил оюутан болж байгаа юм.Хүн бүхэн олдсон олдсоноо л түүнэ.Бүх зүйлээ төрөлжүүлж түүдэг хүн байна.Бүх хогийг ч түүдэг хүмүүс байгаа шүү дээ.Эгч нь олдсон болгоныг нь түүж байна.Өдөрт 30-40 мянган төгрөгийн орлоготой байдаг.Охиноо эмээгийнх нь тэтгэврээр сургана.Харин би өөрөө хоолоо бүтэн даах маягаар амьдардаг. Өөр ажил хийхээр хамгийн багадаа 14 хоногийн хоол байхгүй шүү дээ. Энд ажилласнаар өдөр бүрийн хоолоо аргалдаг.Тэгэхээр цалин буух хүртэл гэрт хоолны мөнгө байхгүй гэсэн асуудал байхгүй. Хоёрдугаарт улсын ажил цалин маш бага.Миний хувьд бие муу.Тийм болохоор өөрийн эрхээр байх дуртай.Улсын ажилтай бол гараад явж болохгүй шүү дээ. Тиймээс энд ажилладаг. Өөрөө ингэж амьдарсан хүн үр хүүхдээ ингэж амьдруулахыг хүсэхгүй шүү дээ.Охиноо л хоолонд хүргэчихвэл боллоо. Төр засагт гомдоод байх зүйл байхгүй. Ядаж л энэ жил тог нүүрсний үнэ хөнгөлөөд өгнө гэдэг бурхан хараагүйгээс илүү харж байна гэж үзэж байгаа.Бид яах вэ.Хүн амьдарч л байгаа юм чинь юу л бол юу л хийнэ.Би хог ухдаггүй юм аа гэхэд өөр нэг хүн ухаж л таарна.Тиймээс төр засагт гомдоод байх зүйл байхгүй.Харин ч баярлаж байгаа.Зэсийг нь аваад доор очиж ченжүүдэд тушаадаг.Нэг кг зэс 10 мянган төгрөг байдаг.Нэг кг болгох гэж зовно шүү. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг авч бараагүй л байна.Биднийг ажил хийе гэхээр ажил авахгүй шүү дээ.Бичиг үсэг мэдэхгүй.Сургууль соёл төгсөөгүй.Үнэмлэх байхгүй гээд.Зарим хүмүүс цалингаа өгөх нь өгдөг л байх.Барилгын туслах гэх мэт ажлууд ихэнх нь “дагзаддаг” болчхоод байна.Удахгүй энэ хогийн цэг хаагдана ажил олж хийх л байлгүй дээ.Энд өдрийнхөө хоолыг аргацааж байгаа хүмүүс зөндөө л байна.Энд байгаа хүмүүсийг төр тэжээхгүй нь тодорхой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!