Uncategorized

Эхнэр нөхөр эвтэй айлд өнгөтэй өөдтэй, аз буян, инээд хөөр хуран чуулж байдаг

Эхнэр нөхөр эвтэй найртай бол айл гэр өнгөтэй өөдтэй гэрэл гэгээтэй.Гэр бүлүүд аз жаргалтай байх аваас даян дэлхийн хүн ардад ч тустай.Эхнэр нөхөр 2 хорвоогийн муу үйл бүрээс ангид оршин хэрүүл тэмцэлгүй амьжиргаагаа тэтгэж арвидуулах Эхнэр нь эр нөхрийнхөө салшгүй нэг тал нь болдог билээ.Нөхөр нь эхнэрээ хүндэлж урмаар тэтгэх төдийгүй шударга мөртэй явах учиртай. Эхнэрээ хэзээ ч дорд үзэж бусдын өмнө гомдоох эсвэл гутааж огт болохгүй
Эхнэр нь эр нөхөртөө үнэнч байж Нөхөр нь ариун журамт бус явдлын г.эм хо.рыг жигших ёстой.Өрхийн тэргүүн алсын хараатай байлгүй болохгүй. Аливаа шийдвэр гаргахаасаа өмнө эхнэрийнхээ санаа оноог сонсож байх нь зүйтэй Нөхөрөө халамжлах нь эхнэр хүний үүрэг. Хадмуудаа төрсөн ижий аав мэт хайрлан тэтгэж явах учиртай.Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх төдийхөн бус бүх зүрх сэтгэлээ харамгүй зориулах хэрэгтэй.Ирсэн зочноо хүндэлж бай. Хэрвээ 2 биедээ итгэдэг байх аваас хамтын хүчээр та нар гэгээрэлд хүрнэХүний хань ижил гэдэг чинь өвдөхөд нь санаа зовинон сэтгэл нь өвдөж эм барьж гүйдэг,уйлахад нь аргадаж нулимсыг нь арчдаг,өдөр бүр аз жаргалтай инээмсэглэхийг нь харах гэж хичээдэг,даарч хөрөхгүй,ядарч сульдахгүй,эрч хүчтэй,өвдөж зовохгүй байгаасай, хайрт минь Аз жаргалтай Гоо үзэсгэлэнтэй улам сайхан байгаасай гээд бүxнээ зориулдаг, хааяа яг л аав шиг ах шиг сургааль айлдаж,чадахгүй зүйл байвал аргыг нь олуулж, нялx балчир хүүхэд шиг халамжилж энэрэн өxөөрдөж, алхам тутамдаа хэлэх үгээ ч хийх үйлдлээ ч бодох бодлоо ч цэгцтэй байлгаж,гомдоочихгүй юмсан уурлуулчиxгүй юмсан гэж хичээж явдаг юм байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!