Uncategorized

Гал тахихдаа дараах Ерөөл магтаалыг хэлээрэй… Хадгалаад аваарай

ОЛОН ТҮМНИЙХЭЭ ХҮСЭЛТЭЭР ГАЛЫН ТАХИЛГЫН ҮЕЭР ХЭЛЭГДДЭГ ЕРӨӨЛ МАГТААЛЫГ СИЙРҮҮЛЭН ХҮРГЭЖ БАЙНА ЗЭЭ ЦЭЦГЭЭ ӨРГӨЕ ӨӨ./ганга,арц/ Бадар, бадар, бадар улам дээшээ бадар хэмээн хүч нэмэн хэлж галаа хөгжөөнө ХҮЖЭЭ ӨРГӨЕ ӨӨ.Он.гон дагшин байгаль эх дэлхийн ариун охь болсон цэцгээ өргөлөө. Өндөр дээд язгуур,өвөг дээдэс маань анхилам сайхан үнэрт баясан цэнгэх болтугай.Галын тэнгэр баясах болтугай. ЗУЛАА ӨРГӨЕ ӨӨ./шар тосоо өргөнө/ Таван хошуу малын маань хишиг буяны охь болсон ариун сайхан зулынхаа шар тосыг өргөе өө.Өвөг дээдэс маань энэ сайхан шар тосыг хүртэн хүртэн таалах болтугай.Өвөг дээдэс минь баясан таалах болтугай. ҮНЭРЭЭ ӨРГӨЕ ӨӨ.Үнэрийн дээж болсон үнэрт усаа өргөлөө.Өвөг дээдэс маань галын тэнгэртэйгээ хүртэх болтугай.УУРАГ СҮҮЛЭЭ ӨРГӨЕ ӨӨ.Таван хошуу хишиг малын маань буян болсон идээнийхээ дээжийг өргөе өө.Таван хошуу малын минь охь дээж болсон идээний дээж уураг сүүлээ,таалан,таалан,шимэн шимэн хүртэх болтугай.АРВИЖИХЫН ДЭЭД БУУДАЙГАА ӨРГӨЕ ӨӨ. Хишиг буян, идээ ундаа улам арвижих болтугай. Арвижихын дээд болсон арвайн дээжээ өргөлөө. Зээ ертөнцийн эрхт гэгээ, хурмастын хөвгүүн суултаас ирэх эрх өгөгдсөний дагуу галын ихдээ өвөг дээдэс, ураг ургийн дээдэстээ бид эдгээр хамаг нисваанисыг муу сэтгэлийг шатаагч гэрийн тэнгэрийн үйлсийн галын тэнгэр тань дор сөгдөн сөгдөн мөргөе. *Аавын минь асааж хайрласан *Ээжийн минь хөгжөөж хайрласан *Харанхуйг гийгүүлэгч *Хатууг уяраагч *Ган тогоот галын минь бурхан өршөөж хайрла хэмээгээд гэрийн гишүүд галдаа гурвантаа мөргөж, галдаа хүндэтгэл үзүүлнэ. Бурханы авдар дээрээ сүүтэй цайныхаа дээжийг шимийн а.рхины охио дээжлэн тавина./Маргааш өдөр нь шинэ цайгаа бурхандаа тавьсан цайтайгаа шинэтгээд тэнгэр бурхандаа өргөдөг номтой/ Галын тэнгэрийг цочоож айлгана гэж үздэг учраас Галын тахилгын үеэр шилээвэр, хайчаа нууж, тахилгын дараа гаргаж ирэн шар тосоор тослон мялаадаг заншилтай. Өв соёл судлаач, өв тээгч Л.Атарсайхан гуайн айлдварыг буулган бичиглэсэн редактор Д.Есөнбуян

Related Articles

Back to top button
error: Content is protected !!