Uncategorized

Нойр булчирхай гэдэг бол дунджаар 15 жил өвдсөний эцэст хүндэрдэг

НОЙР БУЛЧИРХАЙГААР БҮГД ӨВДӨЦГӨӨЖ БАЙНА‼‼‼‼‼ Хэрэв та: – Өөх тостой шарсан хуурсан бэлэн хоносон хоол иддэг бол – Хоолны дараа хийжүүлсэн ундаа уудаг бол – Хэт их ба хэт бага иддэг бол маргааш, сарын дараа магадгүй хэдэн жилийн дараа энэ өвчнөөр өвдөх магадлалтай юм. Нойр булчирхай нь элэг шиг нөхөн төлждөггүй хүн бүр мэдээд байдаггүй ч хамгийн чухал дотоод эрхтний нэг юм шүү.Бяцхан наад захын мэдээлэл хүргэе. Олон хүмүүс нойр булчирхайн шинжилгээ зүгээр мөртлөө өвдөөд байна гэж их асууж байна. Үүнд би нь эмч биш ч өөрийнхөө уншсан зүйлийнхээ хүрээнд хариу өгье.Дэлхий даяар нойр булчирхайг эрт үед нь, баттай оношлох арга нээгдээгүй. Нойр булчирхайн гол шинжилгээ болох амилаза, липаза гэсэн 2 шинжилгээгээр тодорхойлдог ч, энэ нь зөвхөн 2-хон тохиолдолд муу гарна.1. Яг хурц үрэвсэл илрээд, 24 билүү 48 цагийн дотор шинжилгээ өгвөл, 2. Хорт хавдар болоод найдваргүй болсон үе буюу 6 сарын дараа ү.хнэ гэсэн энэ 2 тохиолдолд нойр булчирхайг жинхэнэ утгаар оношлоно.Хурц үрэвсэл нь а.рхаг үрэвсэл болдог, а.рхаг үрэвсэл нь хорт хавдар болно доо.Японы зурагтаар үзэж байлаа. ОНОШЛОХОД ХАМГИЙН ХЭЦҮҮ ЯМАР ӨВЧИН БЭ? гэсэн асуултанд японы эмч нар нэгэн зэрэг НОЙР БУЛЧИРХАЙ гэж хариулж байсан. 4 жилийн өмнө л японы нэгэн хотын эмч нар “ЭХО-оор нойр булчирхайн голоор гүйх гол судас эрүүл үеийнхээс илүү өргөссөн байдаг юм байна” гэж 10 000 хүний зургийг харьцуулж байж дүгнэлт хийсэн шүү. Үүгээр анх удаа жирийн эхо-оор харж болoх нь, бас эрт үед нь оношлож болох нь гэж таамаг дүгнэлт хийсэн дээ. Ингэж таамаг дэвшүүлээд, харин Японд л байх нарийн MRI мэтийн нарийн шинжилгээ хийж баталгаажуулдаг. Энэ дүгнэлтийн дагуу, монголд сайн гээд байгаа эмч нар нойр булчирхайг таамаглаж оношлоод байна уу даа гэж боддог. Тэрнээс биш, мундагтаа оношлоогүй байхаа.Дэлхийд хүртэл энэ өвчнийг эрт үед нь ОНОШЛОЖ ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ өвчин шүү дээ. Хүмүүс нойр булчирхайн үрэвслээ эдгээсэн … гэж яриад байгаа. Үнэндээ, НОЙР БУЛЧИРХАЙН ХУРЦ ҮРЭВСЛИЙН ҮЕД нь ӨВЧНӨӨ НАМ ДАРСАН юм шүү дээ.Яагаад гэвэл , хурц үрэвслийн үед үрэвссэн нойр булчирхайн хэсэг сэргэж, эдгэдэг учраас тэр. Харин архаг болон хавдар болсон тохиолдолд нойр булчирхайн ү.хэжсэн хэсэг бараг эргэж сэргэдэггүй, үлдсэн жаахан эрүүл хэсгээс нь өөх тос, нүүрс усаа задлах ферментээ ялгаруулах болохоор, ү.хэх хүртлээ хоолны дэглэм барихаас өөр аргагүй.Тийм болохоор “Барын зулзагыг бага дээр нь.” Нойр булчирхайн а.рхаг үрэвслийг, өөрөө оношлоё гэвэл, хамгийн гол шинж тэмдэг нь… АЮУЛХАЙ ОРЧИМ ӨВДӨХ БА ТЭР Нъ НУРУУ РУУГАА НЭВТ ХАТГАЖ БАЙГАА МЭТ өвдөхөөс гадна ЭВГҮЙ ХООЛ ИДСЭН ҮЕД ШУУД ГҮЙЛГЭНЭ. Бас БААС ЧИНь ТОСЛОГ харагдаад байвал, нилээн хүндэрч байгаан шинж. А.рхаг үрэвссэн, хавдрын үед баас тослог гарч ирдэг. Бас цагаан идээ, өөхтэй тостой хоол гэх мэт, идэхэд, гүйлгэж байвал тэр мөн дөө мөн. Гүйлгэх үед бүсэлхийгээр өвддөг ч, хавдар буюу нилээн хүндэрсэн үедээ, энэ бүсэлхийн өвдөлт байхгүй болно гэж байгаа.Ямар хүн нойр булчирхайн асуудалтай болох вэ? Ар.хи их уудаг хүн Калори ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүн  Өдөрт хүн 3 хооллодог. Тэгвэл хоолны хооронд өдөрт 2-оос дээш удаа чихэр боов зууш гэх мэт иддэг хүн гэх мэт А.рхаг үрэвсэлтэй хүмүүс, өдөрт идэх тос өөхөө 30 гр-аас бага идэх хэрэгтэй. Ерөнхийдөө малын өөх тосноос болж өгвөл татгалзах хэрэгтэй. Бас махаа бага хэмжээтэй. Гурилаас илүү будааг түлхүү ид. Мөн ходоодыг цочроох хоол хүнс муу гэж байгаа. Ходоодыг цочроовол, нойр булчирхайн фермент ялгарах болохоор. Хэт их идвэл боловсруулж чадахгүй учир бага идэх хэрэгтэй. Бас нэг дор чихэрлэг зүйлс их идэх гэх мэт… ЖИЧ:Нойр булчирхай гэдэг бол дунджаар 15 жил өвдсөний эцэст хүндэрдэг өвчин. Сүүлийн үед маш их залуучууд энэ өвчнөөр өвддөг болсон байна. Буруу хооллоод байвал 10 жилийн дараа асуудалтай болно шүү. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!