Сайн залуутай хамт байгаагийн 15 шинж

Хэн нэгэнтэй үерхэж эхлэх үедээ би хосууд яагаад салдаг юм бол оо гэж их гайхдаг. Хэн нэгэнтэй үерхэж эхлэх үедээ би хосууд яагаад салдаг юм бол оо гэж их гайхдаг. Тэд бие биендээ хайр сэтгэлээ мэдрүүлж чадахгүй эсвэл хосуудын харилцаанаас авах ёстой зүйлээ авж чадахгүй байгаа тохиолдолд л салдаг болов уу гэж боддог.
Хамгийн том асуудал нь хамт байгаа хүн тань таны бодсон шиг “сайн эмэгтэй” эсвэл “сайн эрэгтэй” биш байх тохиолдол юм. Үүнийг тодорхой болгох үүднээс “сайн эрэгтэй”-н шинжүүдээс орууллаа. 1. Танд ямар их хайртайгаа хэзээ ч мартуулдаггүй Хэдэн хүнээс “бид ямар ч хайр сэтгэлгүй болсон учраас салсан” гэдэг үгийг сонсож байснаа ч би мэдэхгүй байна. Тэдэнтэй учирсан эр хүн тэдэнд яг өөрсдийнх нь хүссэн шиг хайрыг мэдруулж чаддаггүй бололтой.Энэ бол хосуудын харилцааны хамгийн чухал хэсэг юм.Сайн эрэгтэй өөрт чинь хайртайгаа үргэлж мэдрүүлж байдаг.2. Таныг үргэлж дэмжиж байдаг Та мастерын зэрэг авахын тулд 20 жилийн дараа сургуульдаа эргэж орох, дуулах гараагаа эхлэх эсвэл гэр бүлийнхэндээ илүү цаг гаргахын тулд ажлаасаа гарах зэрэг таны амьдралдаа гаргаж байгаа ямар ч шийдвэр байсан гэсэн сайн эрэгтэй таныг үргэлж дэмжиж байдаг. Тэр хэзээ ч таны урмыг хугалдаггүй. Тэр таны амьдралын чухал хором мөч бүр таны хажууд байж ялагдах үед чинь урам өгч харин ялах үед чинь танаас дутахгүй баярлаж байдаг.
3. Танд үргэлж урам зориг өгдөг Таныг дэмжихээс гадна байнга урам өгч, зоригжуулж байдаг. Хэн нэгнээс урам авах нь таныг амьдралд үргэлж сайнаар нөлөөлдөг байна. 4. Таны итгэлийг олохын тулд шаргуу ажилладаг Сайн эрэгтэй тантай бат бөх найдвартай харилцаанд байхыг хүсдэг. Энэ танд итгэх итгэл нь нэмэгдэж байгаагийн шинж юм. Итгэл бол хайр хүндэтгэлийн үндэс сууурь нь юм. 5. Таныг үзэсгэлэнтэй эмэгтэй шүү гэдгийг үргэлж мэдрүүлж байдаг Тэр таныг сайхан эмэгтэй шүү гэдгийг мэдрүүлж байх нь зүгээр нэг үг хэлэхээс хамаагүй илүү чухал гэдгийг сайн ойлгодог. Тэр танд хүрэхдээ болон харж байхдаа ч байнга үүнийгээ мэдрүүлж таныг яагаад ийм дур булаам юм бэ гэж байнга хэлж байдаг.
Тэр таныг спорт хувцастай эсвэл үдшийн гоёлын даашинзтай байсан ч үргэлж сайхнаар хүлээж авдаг.6. Таныг аюулгүй байлгадаг “Тэр эрэгтэй л миний хажууд байх юм бол би маш тайван айдасгүй байж чаддаг” гэж хэлж байгаа эмэгтэйтэй та тааралдаж байсан байх. Түүний хэр их мөнгө олдог болон хөгжилтэй байна уу үгүй юу гэдэг огт чухал биш бөгөөд та түүний хажууд тайван байж чадаж л байгаа бол түүний орой унтахдаа чанга хурхирдаг эсэх нь огт асуудал биш юм. 7. Жижиг зүйлсийг ч мартдаггүй Та ажил дээрээ тайлан бичихийн тулд оройтох шаардлагатай болсон уу? Эсвэл та уран зургийн үзэсгэлэн үзэхийг хүсч буйгаа түүнд хэлж байсан уу? Сайн эрэгтэй иймэрхүү зүйлсийг огт мартдаггүй бөгөөд танд үзэсгэлэн үзүүлж эсвэл ажил дээрээ оройтоход тань хамт байж хань болох болно. 8. Хэзээ ч шугамыг нэвтэлдэггүй Хосуудын харилцаанд маргалдах зүйл гардаг ч таныг хэзээ ч доромжилж танд гар хүрдэггүй. Сайн эрэгтэй тайван байж асуудал дээр төвлөрөн тайван шийдэж чаддаг. 9. Өөрийгөө хөгжүүлэх гэж хичээдэг Шинэ зүйл сурах, бусад чадвараа хөгжүүлэх, ном унших гэх зэргээр сайн эрэгтэй үргэлж өөрийгөө хөгжүүлж байдаг. Тэр өөрийнхөө төлөө энэ бүхнийг хийж байж болох ч та хоёрын харилцаанд ч энэ нь ашигтай юм. Тэр тал бүрийн сэдвээр тантай ярилцахад бэлэн байна шүү дээ.10. Амлалтаа биелүүлдэг Таны амьдралд зөв хүн байснаар хоосон амлалт таны хүндэтгэлийг хүлээхгүй гэдгийг та ойлох болно. Амлалтаа биелүүлдэг хүн л таны хүндлэлийг олно шүү дээ. Харин сайн эрэгтэй бол тэдний нэг юм. 11. Тантай сэтгэлээ нээн ярилцдаг Зарим хүмүүс сэтгэл хөдлөл, айдас тэр ч байтугай юу хүсч байгаагаа илэрхийлж чаддаггүй.
Гэвч амьдралдаа зөв хүнтэй цуг байснаар энэ бүхэн огт асуудал болдоггүй байна. Сайн эрэгтэй таны хэлсэн зүйлийг цааш задруулдаггүйгээс гадна танаас юм нуух нь танд бухимдал төрүүлж болно гэж боддог учраас танаас огт юм нуудаггүй байна.12.Танд үргэлж үнэнч,шударга ханддаг Аз жаргалтай эрүүл харилцааны үндэс суурь нь шударга байдал юм.Сайн эрэгтэй үргэлж шударга байдаг.13. Таныг шударга нээлттэй байлгаж чаддаг Нээлттэй, шударга хүнтэй хамт байх нь таныг ч гэсэн шударга нээлттэй байхад хүргэдэг байна. Сайн хүнтэй хамт байх нь таны дотоод сэтгэлийг нээж тантай хуваалцаж байдаг.Та түүнтэй сэтгэл дотрохоо нээн ярилцсанаар сэтгэлийн шаналалаас ангижирч тайвшрахад хүргэдэг байна.Сайн эрэгтэй үргэлж тантай чин сэтгэлээсээ ярилцдаг.14.Хэзээ ч бүдүүлэг аашилдаггүй Энэ бол хамгийн чухал зүйлсийн нэг юм. Сайн эрэгтэй хэдий сэтгэл санаа нь тайван бус байсан ч тантай хэзээ ч зүй бус харьцдаггүй.
Тэр ганцаараа алхах эсвэл хэн нэгэнтэй ярилцах замаар тайвширч чаддаг. 15. Үргэлж таны талд зогсдог Ямар ч нөхцөл, ямар ч цаг үе байсан сайн эрэгтэй өөрийн хайраа хүлээн зөвшөөрдөг. Ямар ч саад бэрхшээл тулгарсан сайхан цаг үе ирнэ гэдэгт итгэдэг. Сайн эрэгтэй хэцүү бэрхшээл бүрт үргэлж таны талд зогсдог. Энэ бүх зүйл нь та хамтрагчдаа худал хэлж, урваж, үл хүндэтгэж, хуурч мэхлэж болно гэсэн үг огт биш бөгөөд түүнийг таны хажууд мод шиг байнга байх ёстой гэж ойлгож болохгүй юм. Бүх зүйлд та хоёр хамт нэг талд зогсож чадсанаар илүү хол замыг аз жаргалтайгаар туулна гэсэн юм. Ямар ч эр нартай өдрүүдэд таны дэргэд зогсож чадах бөгөөд гол шалгуур нь тэр таны дээр шүхэр барьж өгч байна уу? Эсвэл шуургатай үед ч таны дэргэд зогссоор байх уу? гэдэг л асуудал юм. Хэрэв яг одоо таны дэргэд байгаа эрэгтэй таны төсөөлж явдаг тэр “сайн эрэгтэй” чинь мөн бол түүндээ хайртайгаа мэдрүүлж байхаа битгий мартаарай.
Танд тастай зөвөлгөө ХОЁРХОН ОРЦООР 200 ГАРУЙ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ АНАГААХ ШИДЭТ БЭЛДМЭЛ. ХАДГАЛААД АВААРАЙ Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц, Эрхэм нэрээ алдвал ихийг алдсанд тооц, Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэсэн ардын үг байдаг. Хорт утаа, чимээ шуугианы стресс, тоосжилт зэрэг ө вчин үүсгэх шалтгаан бидний эргэн тойронд мундахгүй их бий. Өвөлжингөө хамрын ханиаднаас салахгүй төрөл бүрийн ө вчин тусаад хэцүү байна уу? Тэгвэл 200 гаруй төрлийн ө вчинг анагаах чадалтай хоёрхон орцтой шидэт жор өөрийн гараар хийгээд ханиад гэдгийг мартаж болох нь ээ. Танд ердөө л сармис, д арс байхад хангалттай! Орц, хийх арга Орц: Сармис – 12 хумс Улаан д арс – 500гр Хийх арга: 12 хумс сармисаа
хальсалж цэвэрлээд, хумс бүрийг нь 4 хэсэгт хувааж жижиглээд агаар нэвтрүүлэхгүй тагтай саванд хийнэ. Дээрээс нь улаан д арсаа хийж таглаад 2 долоо хоногийн турш сэрүүн газар хадгална.
Өдөр бүр савтай бэлдмэлээ сайн сэгсэрч байгаарай! Хоёр долоо хоногийн дараа бэлдмэлээ өөр саванд юүлнэ. 2. Хэрэглэх заавар Өглөө, өдөр, оройд хоолныхоо дараа нэг удаа амны халбагаар ууна. Өөрөөр хэлбэл өдөрт 3-н удаа ууна. Сармис нь 200 гаруй төрлийн ө вчнийг анагаах шидтэй Сармис нь тийм ч
таатай үнэртэй биш ч олон төрлийн ө вчинг анагаах увдистай байдаг. Үрэвслийн эсрэг нөлөөтэй, бактери устгах, биеийг цэвэршүүлэх гээд тоочоод барамгүй олон сайн чанаруудтай. Сармис нь хүний биед орсны дараа биеийн илүүдэл шим тэжээлийг шингээж эргээд биеэр тарааж өгдөг байна. Улаан д арсны эдгээх
чадварууд Улаан дарс нь зөвхөн гоё амттай согтууруулах ундаа биш юм. Энэ нь антиоксидиантын агууламжтай тул зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Тохируулж уух нь цусны даралтыг тогтворжуулж, артерийн ханыг цэвэрлэн, зүрхний цохилтыг сайжруулдаг байна.
Танд тастай зөвөлгөө Сөрөг мэдрэмжийг өөрт ашигтайгаар ашиглах арга Хүний амьдрал хүчтэй сэтгэл хөдлөлүүдээр дүүрэн байдаг. Уур хилэн, үзэн ядалт, айдас, гомдол цаашлаад сэтгэлийн дарамт мөн ядаргаа нь бидний хүсдэггүй хэдий ч мэдрэх ёстой зүйлс юм. Энэхүү нийтлэлээрээ бид танд хэрхэн сөрөг мэдрэмжүүдийг эерэг болгон хувиргаж өөрийн амьдралыг эрч хүчээр дүүрэн байлгах талаар зааж өгөх гэж байна. Эрт үеэс л ухаантан мэргэд хүний сэтгэл хөдлөлийн өөртөө агуулдаг асар их хүчийг гайхан биширсээр ирсэн билээ. Түүнчлэн тэд энэ хүчийг зөв урсгалд оруулан ашиглаж болдог талаар олон сургаал айлдсан байдаг байна. Ингэж сэтгэлийн жолоог гартаа оруулах аргыг
“оюун ухааны айкидо” гэж нэрлэдэг аж. Унтахаас өмнө хийж болох дасгал. Энэ дасгалыг хийхийн тулд та унтахынхаа өмнө өрөөнийхөө голд зогсоод хэдэн минутын турш бүх булчингаа чадах чинээгээрээ чангалах ёстой. Дараа нь биеэ суллах хэрэгтэй. Яг энэ байдлаараа 3-4 удаа давтахад болно. Уг дасгал нь нойр
хулжихыг болиулж өдрийн цагаар сэргэг байхад тань тус болно. Нойрны өмнө хийж болох бас нэгэн дасгал. Унтахынхаа өмнө өөрийгөө өд мэт хөнгөн гэж бодоод агаарт хөөрч байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Ингэхдээ та зөөлөн хэмнэлээр хоёр тийш савлаж байна гэж төсөөлж болно. Амны билгээс ашдын билэг
гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй Мэдээж үргэлж өөдрөг байна гэдэг боломжгүй зүйл, гэхдээ тэгэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Аз жаргалтай байна гэдэг хамгийн амархан мартагддаг мэдрэмж. Тийм болохоор аз жаргалтай байгаа гэдгээ ухаарсан л бол тэр мэдрэмжийг оюун санаандаа тогтоох гэж оролдох хэрэгтэй.
Харин хэцүү үе тохиолдоход эргүүлээд санахад их тус болдог. Ингэж өөрийгөө эерэг мэдрэмжээр цэнэглэж болдог аж. Айдастайгаа нүүр тулах нь маш чухал. Айдсыг сэтгэлийн хүчээр эргүүлж ч болдог. Ингэхийн тулд завилж суугаад алгаа дээш харуулан өвөр дээрээ тавина. Биеэ тэр чигт нь суллаад нүдээ аних
хэрэгтэй. Ийм байдлаар багадаа хагас цаг суух ёстой байдаг. Ингэхдээ нэгэн хэмнэлээр амьсгаагаа авч зөвхөн амьсгалаа хянаж өөр юуны ч талаар бодохгүй байх хэрэгтэй. Өдөр болгон хийвэл энэхүү дасгалын үр дүн ойролцоогоор гурван долоо хоногийн дараа үр дүнгээ өгөх болно. Уг дасгалын үр дүнг илүү хурдан
мэдрэхийг хүсвэл өөрийн бодол санаагаа эерэг бүхнээр дүүргэж өдөр бүрийг идэвхтэйгээр өнгөрөөх хэрэгтэй. Ингээд л маш хялбархан өөрийн амьдралаа илүү дээр болгож болох юм.