Uncategorized

Дархлаа муудна гэдэг цус булингартсаны тэмдэг…

Дархлаагаа сайжруулахын тулд цусаа тэтгэнэ. Яаж тэтгэх вэ гэвэл, булууны яс,ясны шилбэ,бүдрэн,шийр тагалцгийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж,шаргал туяат цагаан шөл гаргаж уувал энэ нь цус төлжүүлэх шөл болдог.Цус а.лдаж тамирдсан, цус багатай,цусны дутагдалд орсон ямар ч хүнд ийм шөлийг өгөхөд хурдан тэнхээждэг. Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхэж хэрэглэхэд ч цус төлждөг.Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгтээ халуу дүүгтэл үрж хэрэглэнэ. “Монгол домч” судар дахь энэ мэдээллийг 2 жилийн өмнөөс хэрэгжүүлж  хэлснээс хойш өвдгөөр хатгаж, шилбээр сэнгэнэдэг нь алга болж,огт оргүй байсан хумсны угийн хонь хүртэл гарч ирсэн нь ясны сийрэгжилтээс аврагдсаныг илэрхийлнэ. Дархлаа сайтай хүмүүнээс корона байтугай нь айх тул олдоцтой, өртөг багатай, бие махбодид шингэц сайтай ардын эмчилгээгээ болхи гэж гололгүй,буруу гэж таягдалгүй хэрэглээд үзээрэй.Ядаж төрөх насны охинтой бол төрөхдөө тэнхээтэй,цус багадалт үгүй, төрсөн нялх нь биерхүү,эрүүл чийрэг,цахиур нь хүртэл 3 сартайдаа цухуйх нь хайхам.Эр эм,хөгшин залуугүй цар тахлаас дархлаажиж, царай зүс өнгөжиж, алсдаа цус харвахгүй, цуцаж майжганахгүй,зүрхний шигдээс болохгүй, зүүлэглэж зөнөхгүй,таяг тулахгүй тэнхээтэй өтлөх бэлтгэл хангагдана. Дээрх зо.влонгоос урьдчилан сэргийлж байгаадаа дэмтэй,тустай,ашигтай байгаа биз.Бидний эцэг эх “Яс сайтай” байсны нэг нууц энэ юм билээ.Энэ эмчилгээг ясны гурилтай хослуулаарай. Их дэлгүүрийн Органик тасгаас ясны гурилаа байнга худалдаж авдаг.Нэгийг нь эдгээвч нөгөөг нь өвчлүүлдэг эм тариаг шүтэж,халаасаа хоослолгүй Монголдоо Монголоо бүтэцгээе.copy

Related Articles

Back to top button
error: Content is protected !!